| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00312/И |
| Дугаар | 306/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00286
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00286 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ... аймаг, .... сум, ... дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай .... овогт ... ... /РД:..., утас:..../,
Хүсэлтийн агуулга: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...., .... ХХК нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Иргэн ..... миний бие хариуцагчаар оролцвол зохих .... ... ..... ХХК нартай 8 ширхэг авто зогсоол худалдан авах захиалгын гэрээ хийж, 155 000 000 төгрөгийн төлбөрт нь тооцон 3 ширхэг автомашин хүлээлгэн өгсөн. Ингээд 2022 оны 4 сард уг 8 ширхэг зогсоолыг надад хүлээлгэн өгөх байсан боловч хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрсэн тул гэрээгээ цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...., ..... ХХК нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2024/065... дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Орон сууц захиалгаар бариулах гэрээг нотариатаар гэрчилсэн тэмдэглэл, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, .... ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, .... ХХК-ийн дүрэм, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, ... гаргасан шүүх хуралдааныг намайг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, ..., Ц..... нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч .... хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч .... нь ..., ... ХХК нараас гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гаргуулах гэтэл ...., .... ХХК нар нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хүсэлт гаргагч ...., эрэн сурвалжлуулах этгээд болох ..., .... ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, ..... ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, ....ХХК-ийн дүрэм, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .... иргэний үнэмлэхийн хаягаар ... хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, .... дугаар байрны .. тоотод оршин суудаг, ... ХХК-г .... хот, ... дүүрэг, .. дүгээр хороо, ... ..., ...-... тоот, Утас: ... гэж тус тус тодохойлсон байна.
6. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... овогт .... /РД: .../, .... ХХК /РД: .../ нарыг эрэн сурвалжлуулах тухай ... гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ... аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
7. ... нь ... онд төрсөн, эрэгтэй, .... регистрийн дугаартай, ... хот, ... дүүрэг, ...р хороо, .... дугаар хороолол, .... гудамж, ...дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан болно.
8. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ... гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ... овогт ... ... /РД: .../, .... ХХК /РД: .../ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт ... ... /РД: .../, ... ХХК /РД: ..../ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг .... аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. .... нь .... онд төрсөн, эрэгтэй, .... регистрийн дугаартай, ... хот, ... дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, ... ... гудамж, .... дугаар байрны .... тоотод оршин суудаг, .... ХХК-г ... хот, .... дүүрэг, ....дүгээр хороо, ..., ... тоот, Утас: ... гэж хүсэлтдээ дурдсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор .. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ