Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00287

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00287

Говьсүмбэр аймаг

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: .... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., ... хот, ... дүүрэг, .... дугаар хороо, ....., .., ... давхар, РД:... /Утас: ..../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, .... дугаар баг, .... ... тоотод оршин суух, .. ... /..., утас:..., .../

 

Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2024042416751 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2 415 456.77 төгрөг, үндсэн хүү 649 433.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 210.58 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 3 090 100.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч ... овогтой .... нь .... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-04-24-ний өдөр ЗГ2024042416751 тоот гэрээний дагуу I phone13_128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024042416751 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,415,456.77 төгрөг, үндсэн хүүнд 649,433.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,210.58 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, Нийт 3,090,100.96 төгрөгийг хариуцагч ... .... гаргуулах гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнд

2.1. ... ХХК нь .... холбогдуулан гаргасан 3 090 100.96 төгрөгийн үнийн дүнтэй нэхэмжлэл нь давхардсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

4. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,392 төгрөгийн 50 хувь болох 32 196 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 32 196 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ..... холбогдох ЗГ2024042416751 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2 415 456.77 төгрөг, үндсэн хүү 649 433.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,210.58 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 3 090 100.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч .... ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 392 төгрөгийн 50 хувь болох 32 196 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 32 196 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Т.ЭНХМАНДАХ