| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00321/И |
| Дугаар | 306/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00289
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00289 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ....ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., РД:.... /Утас: .../,
Хариуцагч: ... /РД: ..., утас:.../,
Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2 588 000 төгрөг, үндсэн хүү 624 268.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 101.56 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 3 231 369.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Хариуцагч ... нь ....ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-10-29-ны өдөр ЗГ2024102941150 тоот гэрээний дагуу IPhone13_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,588,000.0 төгрөгийн зээлээр 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 3Г2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,588,000.0 төгрөг, үндсэн хүүнд 624,268.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,101.56 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 3,231,369.70 төгрөгийг хариуцагч ... гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнд:
2.1. ....ХХК нь дата давхцаж татагдсан дотоод алдааны улмаас хариуцагч ...-д холбогдуулан 7 сарын 8-ны өдөр 03-03/9794 дугаартай 3 231 369.70 нэхэмжлэл явуулсан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
4. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,652 төгрөгийн 50 хувь болох 33 326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 33 326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч .... холбогдох ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2 588 000 төгрөг, үндсэн хүү 624 268.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 101.56 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг, нийт 3 231 369.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ....ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 652 төгрөгийн 50 хувь болох 33 326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 33 326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ