Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 306/ШШ2025/00303

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 306/ШШ2025/00303

Говьсүмбэр аймаг

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ....ХХК, ... хот, ..., ......., итгэмжлэгдсэн төлөөлөгч .. /утас: .../,

Хариуцагч: ....  /РД: ..., утас: .../,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,662,757.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч ....нь ....ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийг зөрчсөн байна. Хариуцагч ....нь зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ЗГ2024091336746 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,599,579.20 төгрөг, зээлийн хүү 396,560.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,760.10 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, мөн 2139585 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 544,518.23 төгрөг, зээлийн хүү 110,950.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,088.80 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нийт 3,662,757.73 төгрөгийг хариуцагч ....гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ....нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ....ХХК-ийн нэхэмжилж буй 2,977,507 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны дотор авсан зээлээ төлөх болно гэжээ.

 

3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ....нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 685,251.11 төгрөгийг төлсөн тул 2,977,507 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулах хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ЗГ2024091336746 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,599,579.20 төгрөг, зээлийн хүү 396,560.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,760.10 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, мөн 2139585 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 544,518.23 төгрөг, зээлийн хүү 110,950.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,088.80 төгрөг, шимтгэл 1,300 төгрөг, нийт 3,662,757.73 төгрөгийг хариуцагч ....гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ....нь ....ХХК-ийн нэхэмжилж буй 2,977,507 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны дотор авсан зээлээ төлөхөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Нэхэмжлэгч ....ХХК нь 3 662 758 төгрөгийн нэхэмжлэлтэй хариуцагч ....нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс кредит төлбөр болох 685,251.11 төгрөгийн нэхэмжлэх авснаас хойш 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байх тул төлөлт хийсэн дүнгээс татгалзаж үлдэгдэл төлбөр 2,977,507 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулах хариу тайлбарыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,554 төгрөгийн тавин хувь болох 36,777 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,777 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ....улсын тэмдэгтийн хураамжид 36,777 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч ....нь зээлийн гэрээний үүрэгт 2,977,507 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч ....ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ....ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,554 төгрөгийн тавин хувь болох 36,777 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,777 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ....улсын тэмдэгтийн хураамжид 36,777 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч ....нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч ....ХХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ