Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00390

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00390

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ........., итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /утас: .../,

Хариуцагч: .... /РД:..., утас: .../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,174,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч ... нь ....-тай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийг зөрчсөн байна. Хариуцагч .... зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 260 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээл 4,129,983 төгрөг, зээлийн хүү 1,006,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,570 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөг, нийт 5,174,587 төгрөгийг хариуцагч ... гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ....-ийн нэхэмжилж буй 5,174,587 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлөх болно гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн 4,129,983 төгрөг, зээлийн хүү 1,006,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,570 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөг, нийт 5,174,587 төгрөгийг хариуцагч ... гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,743 төгрөгийн тавин хувь болох 48,871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 48,871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 48,871 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,174,587 төгрөгийг хариуцагч ... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,743 төгрөгийн тавин хувь болох 48,871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 48,871 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ...  улсын тэмдэгтийн хураамжид 48,871 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ