| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00439/И |
| Дугаар | 306/ШШ2025/00394 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 306/ШШ2025/00394
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 306/ШШ2025/00394 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ....ХХК .... хот, ... дүүрэг, ..., ...., итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /утас: .../,
Хариуцагч: .... /РД:...., утас: .../
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,230,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... нь ....ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000689309 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөгийг 2,3%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ..... ББСБ-ийн зүгээс ... зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар ... үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, 2022.05.31-ний өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэлх 1175 хоногийн зээлийн хүү 528,481 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,431 төгрөг, нийт 1,230,913 төгрөг байна. ... нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ....ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,230,913 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ....ХХК-н нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч ... нь ....ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000689309 дугаартай гэрээ байгуулсан. ... зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 528,481 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,431 төгрөг, нийт 1,230,913 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,092 төгрөгийн тавин хувь болох 17,046 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 17,046 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 17,046 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,230,913 төгрөгийг хариуцагч ... нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,092 төгрөгийн тавин хувь болох 17,046 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 17,046 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 17,046 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ