| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04858/И |
| Дугаар | 191/ШШ2025/08049 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08049
2025 09 26 191/ШШ2025/08049
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,116,204.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь хариуцагч ******* овогтой ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, хариуцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгосон. ******* зээлийн төлөлтөнд үндсэн зээл 833,333.33 төгрөг, хүүнд 406,308.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 1,239,642.16 төгрөгийг төлсөн байна. Ю.******* нь ******* дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 183, зээлийн үлдэгдэл 24,166,666.67 төгрөг, хүү 2,889,362.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,175.34 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 27,116,204.41 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,116,204.41 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэхэмжлэлтэй Ю.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,116,204.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.11.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.12.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.01.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.02.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.03.05-ны өдөр 4,519,367.4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Талууд хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас Банк ХК нь хариуцагч Ю.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 27,116,204.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч Ю.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,116,204.41 төгрөгийг нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.11.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.12.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.01.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.02.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 226.03.05-ны өдөр 4,519,367.4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ю.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,116,204.41 төгрөгийг нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.11.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2025.12.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.01.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.02.05-ны өдөр 4,519,367.4 төгрөг, 2026.03.05-ны өдөр 4,519,367.4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,531 төгрөгийн 50 хувь болох 146,765.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 146,765.5 төгрөгийг хариуцагч Ю.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ