Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 306/ШШ2025/00396

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 306/ШШ2025/00396

Говьсүмбэр аймаг

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: .... ХК, ... хот, ..., ...., ..., ... байр, итгэмжлэгдсэн төлөөлөгч .. /утас: ../,

Хариуцагч: .. аймаг, ...сум, ... баг, ..., ..тоотод оршин суух, ... /РД:.., утас: ../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,421,767.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ... овогт .... нь 2023 оны 11-р сарын 06-ны өдөр .. .. ЗГ-R000404649 дугаартай Дижитал Зээлийн гэрээ байгуулж гэрээнд заасан нөхцлийн дагуу нийт 16,360,000.00 төгрөгийн дижитал цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу зээл зээлийн хүүгээ төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгааг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 8,421,767.96 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ... банкинд олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ....ХК-ийн нэхэмжилж буй цалингийн зээлийн үлдэгдлээ 6 сарын хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ... нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ....ХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийг зөрчсөн байна. Хариуцагч ... зээлийн гэрээний үүргээ удаа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 7,875,845.02 төгрөг, зээлийн хүү 527,461.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,460.97 төгрөг, нийт 8,421,767.96 төгрөгийг хариуцагч .. гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ...  нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,698 төгрөгийн тавин хувь болох 74,849 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 74,849 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 74,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 8,421,767 төгрөгийг хариуцагч ... нь 6 сарын хугацаанд нэхэмжлэгч ....ХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ....ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,698 төгрөгийн тавин хувь болох 74,849 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 74,849 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 74,849 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ