| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00464/И |
| Дугаар | 306/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 306/ШШ2025/00397
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 306/ШШ2025/00397 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрэлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: .... ХК-ийн ...салбар, ...аймаг, .... сум, ... багт байрлах, итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /утас: .../,
Хариуцагч: ... аймаг... сум, ... дугаар багт оршин суух, ... /РД:..., утас: ../
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,412,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ... нь .. ХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийг зөрчсөн байна. Хариуцагч ... зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 140 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээл 4,408,158 төгрөг, зээлийн хүү 945,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,000 төгрөг, нотариатын төлбөр 28,500 төгрөг, нийт 5,412,297 төгрөгийг хариуцагч ... гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ... ХК-ийн нэхэмжилж буй 5,412,297 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 6 сарын дотор төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн 4,408,158 төгрөг, зээлийн хүү 945,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,000 төгрөг, нотариатын төлбөр 28,500 төгрөг, нийт 5,412,297 төгрөгийг хариуцагч ... гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,547 төгрөгийн тавин хувь болох 50,773 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 50,773 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 50,773 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,412,297 төгрөгийг хариуцагч ... нь 6 сарын хугацаанд нэхэмжлэгч ... ХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,547 төгрөгийн тавин хувь болох 50,773 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 50,773 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжид 50,773 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ