Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0871

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Б, иргэдийн төлөөлөгч А.Ганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С, шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Бүрд овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт  үйлдэж   ирүүлсэн 1806000000396 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19  оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн    суманд төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ  хайрхан ХХК-н эсгийний үйлдвэрт ажиллаж байсан,  ам бүл 3, хүү, бэр  нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн задгайд оршин суудаг,   аймгийн    сумын 2 дугаар баг гэх газар оршин суух хаяг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 29-ний 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялаа Булган аймаг дах хорих 439 дүгээр ангид эдлэж байгаад 1998 оны 6 дугаар сарын 18-ны  Булган аймгийн сум дундын шүүхийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 02 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД:        

Холбогдсон хэргийн талаар:

            Б.Б нь 20 оны 3 дугаар сарын -ны орой Баянзүрх дүүргийн дугаар хороо Сургуулийн задгайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.Бы зүүн эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 3 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байхад орой 06.00 цагийн үед хохирогч манай ажил дээр ирээд Шархаданд айлд очоод бид 2 гудамжинд 1 шил архи уугаад дахин нэг шил архи уусан. Тэгээд манай гэрт ороод үлдсэн архиа уугаад байж байхад намайг мөнгө олоод өгчих гээд байхаар нь би боломжгүй гэхэд хүнд тус болж чадахгүй хөгийн новш вэ гээд над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг нь аваад нэг мэдсэн чинь хатгасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэгээд манай хүү ааваа та хүн алчихлаа ш дээ гэсэн тэгээд цагдаа түргэн дуудсан гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Талийгаач миний төрсөн ах байгаа юм. Хохиролд нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Манай ээж тэтгэвэрийн зээл аваад бас хүнээс хүүтэй мөнгө аваад ажил явдалыг нь хийсэн. Манай ах 1981 онд н аймагт төрсөн. Хөдөө мал малладаг малчин байсан. Хотод өөрийнхөө гэрт ээжтэйгээ хамт байдаг байсан. Манайх баримтаар гарсан 9.600.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

     Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 18-ний өдөр би ажилтай байсан юм. С.Б надтай утсаар яриад баярын мэнд хүргээд урьд өдөр жоохон уучихсан бие муу байна гэсэн. Би тэгэхээр нь ажилтай байна орой дарга баярын хэдэн төгрөг өгнө гэсэн гэж Батсайханд хэлсэн. Тэгээд Б над руу ойр ойрхон залгаад унааны мөнгө алга байна гээд байсан. Сүүлдээ би утсаа аваагүй. Тэгээд би орой нь ажлаасаа тараад У гэх залуугийн машинд суугаад нэг дэлгүүрийн гадаа буусан. Тэндээс баярын юм гээд нэг шил архи авсан. Гараад иртэл Б дэлгүүрийн үүдэн дээр ирчихсэн байж байсан. Бид нар нийлээд явсан. Явж байх замдаа манай найз Тэгшээ айлаас гэр авна гээд уг гэрийг үзсэн. Тэгээд У гэрт очоод авсан архиа ууцгаасан. Батболд гараад дахин нэг шил архи авч ирсэн. Түүнийг уусан. Дахиад Т нэг шил архи авч ирсэн түүнийг гудамжинд уусан. Тэндээсээ такси бариад Улиастайд ирсэн. Тэнд би хүүгээ утсаар дуудаад хүрээд ир хүнсний юмаа авий гэж хэлсэн. Миний хүү ирээд бид хоёр дэлгүүр орсон. Би хүүдээ аав нь ганц шил архи авч ууж болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд гэртээ ирээд архиа уусан түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа юм. С Б гэдэг хүн бид хоёр нэг нутгийн хүмүүс юм.  Багаасаа бие биенийгээ мэднэ.  Миний талийгаач ах Э эхнэрийх нь төрсөн дүү нь байгаа юм. 2017 оны 7 дугаар сараас манайд амьдарч байсан юм. Намайг ахаа гэдэг юм. Бид хоёр ах дүү нар шиг л байсан юм. Би юунаас болоод маргаан гарсан би юу хийснээ мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 89/

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Талийгаач ээжтэй хамт дүүрэгт амьдардаг байсан. 2017 оны 11 сард ээж маань хөдөө Булган аймаг руу явсан ба нас барсан талаар цагдаагий байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдөр мэдэгдсний дагуу мэдсэн. Ах маань 2014 онд  эхнэрээсээ салаад  архи дарс уугаад байх болсон. Ах маань хүнтэй нийтэч яриа хөөрөөтэй, архи уусан үедээ ямар нэг агсам согтуу зангүй чимээгүй  унтчихдаг юм. Би оршуулгийн зардал болон буян ажлын зардлуудыг баримтаар болон бичгээр гаргаж ирсэн байгаа. / хх-н 17-18/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл / хх-н 7- 15/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/        

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 16.00 цагт БЗД-ийн 23-р хороо сургуулийн задгайд байдаг гэртээ очиход аав гэртэй байгаагүй ба би утас руу нь залгахад ажлын газрыхантайгаа байна. Цалин буусан аавийгаа “Өгөөж” дэлгүүрийн орчмоос тосоод аваарай гэхээр нь би 18.00 цагийн үед дэлгүүрийн гадаа очиход аав хуурай дүү Батмөнх, өөрийн холын хамаатан Батсайхан гэдэг ахтай машинд суугаад гэрт очоод 0.75 литр “Хараа” архи хувааж уусан. Аав Б, холын хамаатан Б ах хоёр ширээн дээр савтай мах идэж байгаад болсон гэхээр нь махыг хураасан. Хутга ширээн дээр үлдсэн би тэр үед будаатай шөл хийгээд хөргөгчний хажууд зогсож байхад хоорондоо юм ярьж байснаа Батсайхан гуай аавд хутга аваад өгсөн чинь аав хутгийг аваад цээж хэсэгт шууд дүрэхээр нь та чинь яаж байна вэ гээд хутгыг булааж аваад гал тогооны шүүгээн дээр тавьсан чинь нөгөө ах босож ирээд түргэн тусламж, цагдаа дуудаарай гэж хэлээд  гэрийн зүүн талаар яваад үүдний баруун хэсэгт угаалгын машины урд очоод доошоогоо хараад унахаар нь би 103-т дуудлага өгөөд дараа нь 102-т дуудлага өгсөн. Ийм л юм болсон.  / хх-н 19-20/

          Гэрч Т.Ө  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б Б гэдэг хүнтэй хамт ажилдаг түүнээс ямар нэгэн ах дүүс хаматан садангийн холбоо байхгүй.Бид нар хамтдаа ажилаад 7 жил болж байна. Б нь архи уухийн хувьд уудаг. Тэгэхдээ агсараад байхгүй мөртлөө заримдаа хэт ширүүн ааштай болчихдог байсан. Бид нар хааяа баяр ёслолын үеэр архи дарс уухаар заримдаа ширүүн зан ааш гаргадаг. Тэгээд маргааш нь эрүүл болчихоороо  юу болсноо  мэдээгүй гэдэг байсан./ хх-н 21/

          Гэрч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бадарчийн Батмөнх гэдэг хүнтэй 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд Б ажилдаа  маш сайн ажилдаг. Хамт олондоо нэр, хүндтэй, хүнд тусархаг залуу байдаг юмаа. Батмөнх нь нэг хүү, бэр ач охиныхоо хамтаар амьдарч байсан. Хааяа цалин мөнгө буухаар архи дарс уучихсан явж байсан. Ажил төрөл дээрээ архи уугаад ажил төрлөө таслаад байдаггүй ээ. Хамт олонтойгоо их нийтэч хүн. Агсам тавиад хүнтэй маргалдаж байсан талаар би сонсож байгаангүй. Манайд ажилаж байх хугацаандаа хэрэг төвөгт орж байгаагүй. / хх-н 22/

         Гэрч Г.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бн Бэй 2012 оноос хойш хамт ажиллаж байгаа  Б хувьд архи ууж агсам согтуу тавьж байсныг би мэдэхгүй байна. Б их төлөв даруу, зөөлөн сайхан сэтгэлтэй хүнд тусархаг залуу байдагаа, хүний үгээр даруу дуулгавартай . Уур ааш авиртай бишээ. Хааяа нэг ажлын бус цагаар архи уудаг байхаа. Би эрүүлжүүлэгдэж байсныг дуулаагүй өөр надад ярих зүйл байхгүй./ хх-н 23/

          Гэрч С.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ажлаа тараад 17-18 цагийн үед Шар хаданд  Улаанаагийн гэрт очиж 2 шил архи хувааж ууцгаасан. Тэр үед Бх, У, Бд, Г бид нар ажил дээрээс гарахад үүдэнд Б танил гэх нэг залуу ирчихсэн хүлээж байсан.Тэгээд бид хамт Шар хаданд У гэрт 2 шил архи ууцгаасан. Тэндээс гараад Б, Б, Б найз гэх залуу бид нар Улайстай руу таксидаж ирсэн. Улайстайд ирээд Батболд гэр лүүгээ би гэр лүүгээ, Батмөнх хамт явсан залуугийнхаа хамтаар явцгаасан./ хх-н 24-25/

          Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ажил дээрээ байхад Батмөнх рүү нэг хүн завсаргүй утасдаад байсан. Тэгээд Батмөнх “чи ирж яах юм бэ” гээд байсан . Би хэн юм бэ гэхэд манай нутгийн дүү Батсайхан  байна, ирнэ гээд байна би хэрэггүй гэж хэлчихлээ гэж хэлж байсан. Сүүлдээ Б утсаа ч аваагүй. Нөгөө залуу нь байнга залгаад байсан. Тэгээд орой 17-18 цагийн үед ажил тархад нөгөө залуун нь ажилын гадаа ирцэн байсан. / хх-н 26-27/

          Гэрч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ажил тарсан чинь гадаа үүдэнд талийгаач гэх залуу тааралдсан. Би тэр залууг анх удаа харсан. Б ахын нутгийн хүн гэж байсан. Манай гэрт очих гээд бид нар явах гэхэд дагаад байсан. Тэгсэн Б ах наад залуугаа суулгачих хамт явья гэсэн.Тэгэхлээр нь би машиндаа суулгасан. Тэгээд тэр өдөр баяр болж байсан учраас манай гэрт очоод хоол унд хийж 2 шил архи ууцгааж явсан.Тэгээд маргааш нь Батмөнх ахын хүүхэдтэйн утсаар ярихад “аав хэрэгт холбогдсон, хамт явж байсан хүнээ алчихсан, би завгүй ажилтай байна гэж надад хэлсэн. Түүнээс хойш  ахиж би яриагүй. / хх-н 28-29/

        Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн сургуулийн задгай  тоотод согтуу хүн хүний мөр лүү хутгалчихлаа гэсэн дуудлагаар хэргийн газар очихол эрүүгийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Үнэнгэрэл, цагдаагийн жолооч ахлах ахлагч Э нар хэргийн газрыг хамгаалтанд авч ажилаж байсан Б.Бг  тусгаарлан цагдаагийн машинд суулгасан байсан. Би Батмөнхтэй уулзаагүй хэргийн газар зодоон цохион болсон зүйл ажиглагдаагүй. Ингээд хэргийн газар байсан Б Э гэгчтэй уулзахад “аав Б ахтай юм ярьж сууж байгаад тэр хоёр хоорондоо маргалдаад аав Батсайхан ахыг хутаглчихсан гэж байсан.  / хх-н 30/

        Гэрч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 19 цагаас 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 08 цагийн хооронд чиглэл 114 буюу Баянзүрх дүүргийн 10, 23, 28 дагуур хорооны нутагт машинт эргүүлийн үүргийг эргүүлийн офицер ахлах дэслэгч  Үнэнгэрлийн хамт гүйцэтгэж байхад өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн сургуулийн задгай  тоотод найзыгаа хутгалчихлаа гэсэн дуудлагаар хэргийн газар очиход монгол гэрийн дотор үүдэнд цус алдсан байдалтай  хүн хэвтэж байхар нь 103 дуудаж үзүүлхэд нас барсан байсан ба гэрийн зүүн орон дээр согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан, баруун талын орон дээр түүний гэх Эрхэмбаяр сууж байсан.Ингээд юу болсон талаах асуухад аав уурандаа энэ хутагаар найзыгаа хутгалчихлаа гээд гал тогооны шүүгээн дээр байсан шаргал өнгийн хутга руу заасан тэр хутгыг  Эрхэмбаяр авч тэнд тавьсан гэсэн. / хх-н 31/

        Гэрч Ч.Ү  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 19 цагаас 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 08 цагийн хооронд чиглэл 114 буюу Баянзүрх дүүргийн 10, 23, 28 дагуур хорооны нутагт машинт эргүүлийн үүргийг эргүүлийн офицер ахлах дэслэгч   хамт гүйцэтгэж байхад өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн сургуулийн задгай  тоотод найзыгаа хутгалчихлаа гэсэн дуудлагаар хэргийн газар очиход монгол гэрийн дотор үүдэнд цус алдсан байдалтай  хүн хэвтэж байхар нь 103 дуудаж үзүүлхэд нас барсан байсан. Гэрт 2 эрэгтэй хүн байсан аав хүү 2 гэсэн. Ингээд юу болсон талаар  гэгчийн хүү Эс тодруулахад аавын хамаатан гэдэг Батсайхан ахтай хамт 1 шил архи хувааж уусан гэнэт маргалдаж байгаад аав Батсайхан ахыг шаргалдуу цайвар өнгийн ногоон шүүгээн дээр байсан хутгаар хутаглсан. Ингээд Батмөнхийг даруй баривчлан авж явсан. Батмөнх гэгчийг Улиастайн 120-д саатуулж ажилласан.  / хх-н 32/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 33 /

        Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 708 тоот ДҮГНЭЛТ,/ гэрэл зургийн үзүүлэлт/

            1.2. С.Б цогцост зүүн эгэмний дээд хэсгийн цээжний  хөндийрүү нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэн , дээд хөндийн хуруугаар судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт/1600мл/, зүүн уушгины авчийлт, цус алдалтын шок, дух, зүүн хөмсөгний доод хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            3.Дээрх цээжны хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            4.Дээрх зүүн эгэмний дээд хэсгийн цээжний хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт/1600мл/, зүүн уушгины авчийлт, цус алдалтын шокгэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн журамд зааснаар хүнд зэргийн, харин дух, зүүн хөмсөгний доод хэсгийн зулгаралт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

            5.Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, дээд хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.

            6.Талийгаачийн цусанд 2.8%о, ходоодны шингэнд 4.8%о, шээсэнд 1.7%о спиртийн агууламж илэрсэн, хүчтэй зэргийн согтолттой байжээ.

            7.Талийгаачид Шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

            8.Талийгаач АII бүлгийн цустай байна./хх-н 37-38/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 37,41-42, 47-48,53-54/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 39 /

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3866 тоот ДҮГНЭЛТ:

1.Б.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй./хх-н 40/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 43 /

          Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 325 :

1.Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Б.Б нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Б нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Б.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Б.Б нь гэмт хэргийн үйлдэлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Б нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

4.Б.Б  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Батмөнх нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

5.Б.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

6.Б.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна. / хх-н 44-46/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 49-50 /

         2018.04.16-ний өдрийн 3372 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна./ хх-н 49/

2018.03.29-ний өдрийн 3371 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 11 см цагаан өнгийн хуванцар  иштэй 23,7 см урттай хутган дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна./хх-н 51/

            Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 54 /

              2018.04.16-ны өдрийн 3346 дугаартай шинжээчийн дүгнэлт:

             Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. / хх-н 55-57/

         2018.03.29-ний өдрийн 3345 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн цус мэт зүйлийн дээж нь марльд шингээсэн улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн.Энэ нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. / хх-н 58/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 62 /

          2018.03.27-ны өдрийн 2028 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй. /хх-н 63-64/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 67 /

        2018.03.30-ны өдрийн 2037 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамцанд ханзралт урагдалт, ногоон эрээн цамцанд зүсэгдэлт шинээр гарсан, хөх өмдөнд ханзралт, хөврөлт, гогодолт, саарал өмдөнд ханзралт хуучин эдэлгээний явцад гарсан байна.Дотоод гэмтэлгүй байна./ хх-н 68-72/

         2018.03.30-ны өдрийн 3375 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цахилгаантай хөх алаг өнгийн бэлтгэлийн цамц, ногоон эрээн өнгийн цамц, хар хөх өнгийн зузаан өмд, саарал өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн  дотоож, хар алаг өнгийн ноосон хос оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй./хх-н 73/

          Жүм овогт С Б 2018.3.18-ны өдөр нас барсаныг 2018.3.24- ний өдрийн 1684-рт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ. /хх-н 103/

         Оршуулгын зардлын талаарх баримтууд /хх-н 109-175/ нийт 9.692.845 төгрөг нэхэмжилсэн байна.

          Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл.” 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би ажилтай байсан.С.Б надруу цалгаад байсан .Тэгэхээр нь би ажилтай байна орой дарга нар хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгсэн Батсайхан надаа  унааны мөнгө байхгүй гэсэн.Тэгээд надруу байн байн залгаад байхлаар нь би утсаа аваагүй. Ажил тараад би Улаанаатай дэлгүүр орж нэг шил юм авсан тэгээд гархад Б дэлгүүрийн гадаа ирцэн байсан.Тэгээд би хүүгээ “аав нь Баярын ганц юм авчхуу гэж асуухад хүү тэг гэсэн .Тэгээд гэртээ ирээд би архинаас талыг нь уучихаад юу болсноо мэдэхгүй байна гэжээ. /хх-н  1- 2,88-90/

    Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 91 /, шийтгэх тогтоолын хуулбар  /хх-н 92-96/       

    Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, баривчилсан тэмдэглэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 78-88/ зэрэг болно.  

            Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн  дугаар хороо  буюу гэртээ хамт архи ууж байсан  С. хүнд тус болж чадахгүй хөгийн новш вэ гэж хэлэхэд нь ширээн дээр байсан хутгыг авч зүүн эгэмний дээд хэсэгт хутгаар  нэг удаа хатгасанаас зүүн эгэмний дээд хэсгийн цээжний  хөндийрүү нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэн, дээд хөндийн хуруугаар судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт /1600мл/, зүүн уушгины авчийлт, цус алдалтын шок, дух, зүүн хөмсөгний доод хэсгийн зулгаралт бүхий  гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, дээд хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийд цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаачийн цусанд 2.8%о, ходоодны шингэнд 4.8%о, шээсэнд 1.7%о спиртийн агууламж илэрсэн, хүчтэй зэргийн согтолттойг тогтоосон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-н 38/

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн …Талийгаач ээжтэй хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан. 2017 оны 11 сард ээж маань хөдөө Булган аймаг руу явсан ба нас барсан талаар цагдаагийн байгууллагаас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэний дагуу мэдсэн. Ах маань 2014 онд  эхнэрээсээ салаад  архи дарс уугаад байх болсон. Ах маань хүнтэй нийтэч яриа хөөрөөтэй, архи уусан үедээ ямар нэг агсам согтуу зангүй чимээгүй  унтчихдаг юм. Би оршуулгын зардал болон буян ажлын зардлуудыг баримтаар болон бичгээр гаргаж ирсэн байгаа гэсэн мэдүүлэг  / хх-н 17-18/

       Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … аав хуурай дүү Б, өөрийн холын хамаатан Б гэдэг ахтай машинд суугаад гэрт очоод 0.75 литр “Хараа” архи хувааж уусан. Аав Б, холын хамаатан Б ах хоёр ширээн дээр савтай мах идэж байгаад болсон гэхээр нь махыг хураасан. Хутга ширээн дээр үлдсэн би тэр үед будаатай шөл хийгээд хөргөгчний хажууд зогсож байхад хоорондоо юм ярьж байснаа Батсайхан гуай аавд хутга аваад өгсөн чинь аав хутгийг аваад цээж хэсэгт шууд дүрэхээр нь та чинь яаж байна вэ гээд хутгыг булааж аваад гал тогооны шүүгээн дээр тавьсан чинь нөгөө ах босож ирээд түргэн тусламж, цагдаа дуудаарай гэж хэлээд  гэрийн зүүн талаар яваад үүдний баруун хэсэгт угаалгын машины урд очоод доошоогоо хараад унахаар нь би 103-т дуудлага өгөөд дараа нь 102-т дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг  /19-20/

         Гэрч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … 21 цагийн үед Баянзүрх дүүргийн сургуулийн задгай  тоотод найзыгаа хутгалчихлаа гэсэн дуудлагаар хэргийн газар очиход монгол гэрийн дотор үүдэнд цус алдсан байдалтай  хүн хэвтэж байхар нь 103 дуудаж үзүүлхэд нас барсан байсан ба гэрийн зүүн орон дээр согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан, баруун талын орон дээр түүний гэх Эрхэмбаяр сууж байсан.Ингээд юу болсон талаах асуухад аав уурандаа энэ хутагаар найзыгаа хутгалчихлаа гээд гал тогооны шүүгээн дээр байсан шаргал өнгийн хутга руу заасан тэр хутгагийг Э авч тэнд тавьсан гэж байсан гэсэн мэдүүлэг  / хх-н 31/

  Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн … Тэгээд манай гэрт ороод үлдсэн архиа уугаад байж байхад намайг мөнгө олоод өгчих гээд байхаар нь би боломжгүй гэхэд хүнд тус болж чадахгүй хөгийн новш вэ гээд над руу хутга бариад дайрахаар нь би хутгыг нь аваад нэг мэдсэн чинь хатгасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэгээд манай хүү ааваа та хүн алчихлаа ш дээ гэсэн тэгээд цагдаа түргэн дуудсан гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Б.Б нь талийгаач С.Б хамт архи ууж байгаад мөнгө зээлээгүй асуудлаас маргалдан түүний зүүн эгэм орчимд нэг удаа хутгаар хатгасанаас амь насыг хохирооосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Прокуророос Б.Б дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нь оршуулгын зардалд 9. 692.845 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан үзээд нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нийт 5.444.338 төгрөгийг Б.Б гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Б С.Бзүүн эгэм орчимд нь хатгасан  цагаан өнгийн хуванцар  иштэй, 23.7 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Б. нь хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Б 10 жилийн хугацаагаар хорих  ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1- д зааснаар Б.Б 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5 .Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Б оршуулгын зардалд  5.444.338. төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9-370 тоотод оршин суудаг / РД:ГГ85111105/ С.С олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар  иштэй, 23.7 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                      Д.МӨНХТУЯА

 

                                                                        Б.АРИУНХИШИГ