Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/71

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр                                             Дугаар 2024/ДШМ/71                                                         Даланзадгад сум

 

М.*******, Б.*******, С.******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

          Прокурор Т.Солонго /цахим/,

          Шүүгдэгч М.*******, Б.*******, С.******* /цахим/

          Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөр,

          Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Дугармаа

          Хохирогч Г.******* /цахим/,

          Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж /цахим/ ,

          Иргэний хариуцагч “ЧММ” ХХК-ийн төлөөлөгч Х.******* /цахим/

          Шүүгдэгч С.******* болон иргэний хариуцагч “ЧММ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /цахим/

          Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.*******, Б.*******, С.******* нарт холбогдох 2329000400117 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч С.******* нь “ЧММ” ХХК-ний дэд захирлын хувиар Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын ажил хариуцаж байх үедээ “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 стандартын 5.3 /Өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэж байгаа зэрэг хөдөлмөрийн онцгой нөхцөлд ажиллах ажилтныг мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай хөтөлбөрөөр сургаж, үнэмлэх олгох ба зохих эрх аваагүй ажилтныг ажиллуулахыг хориглоно/ гэсэн хэм хэмжээг зөрчсөний улмаас түүний хариуцаж байсан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ий ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн үед “ЧММ” ХХК-ийн ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан,

2. Шүүгдэгч М.******* нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд ажиллаж “*******” өртөөний гаалийн ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд ачаа тээвэрлэлтийн үйл 1ажиллагааны аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн Г.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ гэж заасан үүрэг болон “Монголын төмөр 2м” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн Ажлын байр, /албан тушаал/-ын тодорхойлолт №ТӨ/ХАБМ-ын 2.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрх зүйн мэдээлэл, зааварчилгаагаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд: Ажлын байр, талбайн аюулгүй ажиллагааг хангах, объектын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тохирох хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох дүрэм журам, зааварчилгааны хэрэгжилтэд хяналт тавих/ гэх үүргээ биелүүлээгүйн улмаас түүний хариуцаж байсан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн үед “ЧММ” ХХК-ий ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан,

3. Шүүгдэгч Б.******* нь “Монголын төмөр зам" ТӨХК-ний ******* өртөөний авто кранистын ажил үүргийг гүйцэтгэж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”- ийн 8.5.18. Кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: ж) автомашинд ачааг ачиж, буулгах үед тэвш дээр эсвэл бүхээг дотор хүн байлгахыг зөвшөөрөхгүй./ гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлээгүй /автомашинд ачааг буулгах үед түүний тэвш дээр Г.******* зогсож байх үед ачааг буулгаж шилжүүлсэн/, Ажлын байр, /албан тушаалын тодорхойлолт №ТЗЗБМА/АЧ-ийн 2.1. Ажлын байрны үндсэн зорилт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах зорилтын хүрээнд: -Ачаа өргөх краны аюулгүй ашиглах, төхөөрөмжлөх дүрмийг ажилдаа баримтлан ажиллах, -Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, аюулгүй байдлыг хангаагүй ажлыг хийхгүй байх/ гэх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн үед ЧММ” ХХК-ий ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь М.*******, Б.*******, С.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч Б.*******, М.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаран овогт Бямбаагийн *******д краны оператораар ажиллах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Охин овогт Мөнхбаатарын *******т хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бундаг овогт Сэнгээгийн *******т эрхлэх ажлын хүрээнд хөдөлмөр аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 /нэг/жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хязгаарлан хасаж, 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******, С.******* нарт оногдуулсан 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 9.726.020 төгрөг, асаргааны зардалд 9.000.000 төгрөг, турк улсад оношилгоо хийлгэх зардалд 6.500 ам.доллар буюу 21.981.830 төгрөг, нийт 40.707.850 төгрөгийг иргэний хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-иас гаргуулж, хохирогч Г.*******ад олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 420.331.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.*******, М.*******, С.*******, иргэний хариуцагч “ЧММ” ХХК, иргэний хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Иргэний хариуцагч “ЧММ” ХХК нь хохирогч Г.*******ад гэм хорын хохиролд нийт 57.956.755 төгрөгийг нөхөн төлсөн болохыг, үүнд хохирогч нь маргаагүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.*******ыг “Монголын төмөр зам” ТӨХК-нд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсныг “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төлөөлөн ******* өртөөний ачилт буулгалтын талбай аюултай бүсэд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан гэж буруу дүгнэлт хийсний улмаас М.*******ыг ажил гүйцэтгэж байсан талбай нь тухайн үед гаалийн хяналтын бүсээр зарлагдсан эсэхээс үл хамааран тухайн талбайд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй гэж үзэхэд хүргэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Монголын төмөр зам” ТӨХК болон “ЧММ" ХХК-ийн хооронд байгуулсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний дагуу тээвэрлэх бараа нь импортын бараа байсан ч уг ачааг буулгах талбай нь гаалийн хяналтын талбайгаар тухайн үед тооцогдоогүй байсан тул "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ын 25.4 дэх заалтад заасан гаалийн хяналтын талбайд хамаарахгүй юм Гаалийн хяналтын талбайгаар тооцогдоогүй байсан тул нийтийн хэрэглээний замд тухайн ачааг буулгасанд тооцогдохоор байгаа юм.

“Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ын 21.4-т Нийтийн хэрэглээний замд ачилт буулгалтын ажиллагааг тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигчийн болон ачилт буулгалтын машин механизмтай иргэн, хуулийн этгээдийн хүчээр ачаа илгээгч хүлээн авагчтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэнэ гэж зааснаас үзэхэд ачилт буулгалтын ажиллагааг тээвэрлэгч тээвэрлүүлэгч гэрээгээр зохицуулах боломжтой байна Энэ талаар бол анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг Мөн анхан шатны шүүхээс “Монголын төмөр зам” ТӨХК, “ЧММ'' ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ"-ний 6.13-т гэрээний 5.9-д заасан ачааны хувьд гаалийн бүрдүүлэлт хийж холбогдох төлбөр тооцоо хийж дуустал ачаа бүхий вагоны лац ломбыг хөдөлгөх ачааг буулгахыг хориглох ба битүүмжлэлийг хадгалж хамгаална 6.14-рт “Тээвэрлүүлэгч нь ачааг вагоноос үлдэгдэлгүй буулгаж бэхэлгээний материалыг бүрэн авч вагоныг цэвэрлэн хаалга, хашлага, нээлхий, таг, хүйсийг бүрэн хааж тээвэрлэгчид хүлээлгэн өгнө” гэж заасан нь 'ЧММ” ХХК нь ачааг буулган авахыг хариуцаж ажиллахаар гэрээгээр тохиролцсон гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл “төмөр замаар ачаа тээвэрлэх журам-д нийтийн хэрэглээний замд ачилт буулгалтын ажиллагааг талууд хоорондоо гэрээ байгуулан зохицуулах боломжтойг, талуудын хооронд байгуулсан гэрээгээр тухайн ачааг “ЧММ” ХХК хариуцан буулгахаар тохиролцсоныг зөв дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.18-д тээвэрлэлт түүний бүсэд Тээвэрлүүлэгч өөрийн төлөөлөгч, ажилтны хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хангаж. хяналт тавьж ажиллана гэж заасныг анхаарч үзэлгүй энэ талаарх өмгөөлөгчийн санал дүгнэлтэд ямар ч дүгнэлт хийлгүй тухайн ачаа буулгах зам, талбайд М.*******ыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас тухайн осол гарч үүний улмаас бусдын биед хүнд гэмтэл учирсан гэж үзсэнд гомдолтой байна Анхан шатны шүүхээс "Монголын төмөр зам” ТӨХК нь "аюултай бүсийн дэглэм зөрчсөн, аюултай үйлдвэрлэлийн орчинд ажил үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзсэн хэрнээ үүнд М.*******ыг буруутгасан нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээндээ аль тал нь хариуцахыг тодорхой тусгаж. гэрээгээр шилжүүлж болохыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам’-аар ч тодорхой зохицуулсан байдаг.

Тиймээс шүүх үүнийг анхаарч үзэлгүй. энэ талаар дүгнэлт хийлгүй шинжээч нарыг дүгнэлтүүдийг үндэслэн М.*******ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна

Хавтаст хэрэгт шинжээч нарын 4 дүгнэлт авагдсан байдаг бөгөөд эхний 3-н дүгнэлтийг шүүх нотлох баримтаар шинжлэн судалсан талаар шийтгэх тогтоолын 21-р хуудаст дурдагдсан байдаг Шүүх шийтгэх тогтоолын 3-24-рт хуудаст шинжлэн судалсан нотлох баримтуудыг жагсаан бичсэн бөгөөд үүнд Б.******* Б., Г. нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гаргасан №ХАБ-03/24 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсан талаар дурдаагүй хирнээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д Шүүхийн хэлэлцүүлэг шуух хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эхний 3-н дүгнэлт нь шүүгдэгч М.*******ыг хууль, дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг бөгөөд сүүлийн буюу Б.*******, Б., Г. нарын дүгнэлтээр М.*******ыг буруутай гэж дүгнэснийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцсон ба өөр хоорондоо зөрүүтэй 4 дүгнэлтийг бүгдийг нь нотлох баримтаар үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Дээрх дүгнэлтүүд нь хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан, мөн шинжээч нар нь өөрт хамааралгүй зүйлийн талаар буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн байдлаар, талуудын үүрэг, хариуцлагыг буруу дүгнэж дүгнэлт гаргаснаас гадна шүүгдэгч нарын үйлдэл оролцоо. дүрэм, журмуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх байдлаар гаргасан нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байгааг, мөн хууль тайлбарлах байдлаар дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж М.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч М.*******ын хувьд өөрийн холбогдож байгаа гэмт хэргийн гэм буруу дээр анхан шатны шүүх хуралдаан дээр маргадаггүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар ямар учраас энэ хэрэгт холбогдоод, ямар дүрэм журмыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй тайлбарласан учраас өмнөх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа үнэн зөвөөр ярьж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Хохирогч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн гол үүрэг нь эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэгтэй субъект байдаг. Тэгэхээр М.******* гэдэг хүн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/738 тушаалаар ******* өртөөнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ХАБ-ын инженерээр томилогдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ХАБ-ын инженерээр ажиллаж байсан гэдгээ өөрөө хэлж, маргадаггүй. Тухайн хэрэг явдал 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон. Хэрэг болсон газар нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хашаан дотор болсон. Тэгэхээр гаалийн талбай гэж нэг хэлээд, нийтийн эзэмшлийн талбай гээд хоёр тусдаа юм яриад байна. Тэгэхээр энэ төмөр замын хашаан дотор хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэн хариуцах юм бэ гэхээр тухайн үед хоёр инженер байсан. Ер нь 14 хоногоор ээлжилж ажилдаг. Тухайн хэрэг явдал болох үед М.******* гэдэг инженер би ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн ачаа барааг буулгах үйл явцад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчид “ЧММ” ХХК-ийн ажилчид бүгдээрээ байсан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчид төмөр зам вагон дээрээс тэр том трубануудыг кранаар өргөөд “ЧММ” ХХК-ийн ажилчид доороос нь машин дээр авч байсан. Тэгэхээр энэ ХАБ-ын инженер тухайн байгууллагынхаа хашаан дотор хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж байна уу, үгүй юү гэдгийг бүгдийг нь өөрөө хянах ёстой. Тухайн өдөр өөрийнхөө ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгчхөөд “ЧММ” ХХК-ийн ажилчдад орох зааварчилгаа өгөөгүй. Шүүгдэгч М.*******ын ярьж байгаагаар би зөвхөн өөрийнхөө ажилчдадаа зааварчилгаа өгнө. Бусдад нь өгөхгүй гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр тухайн байгууллагын хашаан дотор үйл ажиллагаа явж байгаа юм чинь тэр үйл ажиллагааг бүхэлд нь энэ хүн хариуцаж хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллагааны зааварчилгааг бүгдэд өгч ажиллах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тодорхой заалтуудыг М.******* гэдэг хүн зөрчсөн гэдгийг анхан шатны шүүх дүгнээд шүүхийн тогтоол дээр тодорхой биччихсэн байгаа. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр М.******* гэдэг хүн буруутай гэдгийг нь тогтоочихсон. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй юм. Үүнийг хэлэхгүй бол болохгүй. Хоёрдугаар асуудал манай зүгээс ямар нэгэн гомдол гараагүй. Тухайн хэрэг болоод нэг жил арван нэгэн сар өнгөрч байна. Энэ хугацаанд хохирогч ******* нь хэвтэрийн байдалтай байгаа. Монголд эмнэлэг хүлээж авдаггүй. Хариуцагч “ЧММ” ХХК мэдэж байгаа. Ганцхан хүлээж авдаг эмнэлэг нь Мөнгөн гүүр. Тухайн эмнэлэгт гурван удаа физик эмчилгээ хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн эмнэлэг хүлээж авдаггүй. Ийм байдалтай. Аль болох богино хугацаанд шүүхийн шийдвэрээ хүчин төгөлдөр болгоод гадагшаа эмчилгээнд явах зорилготой байна. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.******* буюу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ХАБ-ын ахлах ажилтан Нэргүй, мөн дотоод хяналт шинжилгээний ажилтан, аудитын ажилтан Төмөрчөдөр, мөн касер Ариунзул гэсэн хүмүүс бүгдээрээ ямар ч аюултай бүсийн талаарх ойлголт байхгүй байсан. Тухайн үед мөрдөх журам ч батлагдаагүй байсан. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нарын мөрдөх журмаа боловсруулаад зам тээврийн яаманд өгчихсөн гээд Төмөрчөдөр нь хэлдэг. М.******* нь нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд өгчихсөн гэж ярьдаг. Энэ бол тийм биш. Үүнийг тухайн үед энэ асуудал хариуцсан эрх бүхий ажилтнууд нь боловсруулаад тухайн үеийн дарга нь батлаад дүрэм журмаа өнөөдөр мөрдөх ёстой байсан. Гэтэл дүрэм журмыг бүрдүүлэх ёстой эрх бүхий ажилтнууд нь өөрсдөө энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тухайн үед би бичлэгээр баримтжуулж хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүний дэлгэрэнгүй тайлбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Тэгэхээр ийм ойлголтгүй байсан хүмүүс тухайн үед бид нарыг ямар нэгэн байдлаар ямар ч хориг саад тавиагүй. Манай ажилчдад ямар нэгэн ойлголт өгөөгүй. Ингээд шууд ачих буулгах ажиллагаандаа татан оролцуулсан үйлдлийг хийсэн байдаг. Хожим нь энэ дүрэм журам байдаг гэдгийг мэдэж авсан. Энэ дүрэм журмаар маш хатуу хамгаалалттай ажиллах ёстой байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх энэ бүх байдлыг бүтэн хоёр өдрийн турш хэлэлцсэн. Хоёр өдрийн туршид хэлэлцэхдээ тодорхой шийдвэр гаргаж явсан. Тэгээд миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хурдан шуурхай биелүүлээд энэ хохирогчид тодорхой хэмжээнд мөнгөн тусламж үзүүлж, энэ мөнгөн тусламжаараа энэ хүн цаашдын эмчилгээ нь дээрээ маш том ахиц гаргах ёстой гэсэн ийм байр суурьтай байна гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Надад ганцхан хүсэлт байна. Манай эхнэр хүнд харваад  хэвтэж байгаа. Би баянгол дүүргээсээ гарч болохгүй болохоор намайг Улаанбаатар хот дотор нь явуулж болох уу гэж гуймаар байна. Надад үүнээс өөр гуйлт байхгүй. Яагаад гэвэл би ажил хийж эхнэр, хүүхдээ тэжээх гэхээр ямар ч боломжгүй болчхоод байна.  Тэгээд эхнэрийнхээ группээр дөрвөн хүүхдээ тэжээх хэцүү байна. Жоохон томруулаад өгвөл би хот дотроо ажил хийгээд энэ хохирлоосоо төлөх боломжтой гэж бодож байна гэв.

 

          Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Дугармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* тухайн үйл явц дээр кранист хийж байсан. Краны жолооч хүн байгаа. Анхан шатны шүүх хурал дээр цагаатгуулах байр суурьтай оролцож байсан. Анхан шатны шүүх хурлаас Б.*******д жолооны эрхийг нь 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанаас хохирогчийн биеийн байдал хүнд байгааг олж хараад өөрөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь хохирогч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэмтсэн. Үүнээс хойш байнгын хэвтрийн байдалтай байдаг болсон. Цаашдаа гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ хүний биеийн байдал эрүүл мэндийн асуудал чухал байгаа учраас гомдол гаргаж маргахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрье гэсэн саналыг гаргасны дагуу үйлчлүүлэгчийнхээ саналын дагуу гомдол гаргаагүй. Н.Энхтөр өмгөөлөгчийн давж заалдах гомдол дээр ямар нэгэн тайлбар байхгүй гэв.

 

          Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын төмөр зам” ТӨХК болон “ЧММ” ХХК-д хоорондоо 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу тээвэрлэх ачаа нь импортын ачаа байдаг. Тэгэхээр импортын ачааг ямар журмаар тээвэрлэх юм бэ гэхээр төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 21.4-д заагаад өгчихсөн. Импортын ачааг тээвэрлэх ажиллагааг тээвэрлэгч буюу “Монголын төмөр зам” ТӨХК хариуцахаар заачихсан байдаг. Гаалийн хяналтын бүсийн талбайд буулгах ачааг тээвэрлэгч хариуцахаар заачихсан байдаг. Гэтэл энэ буулгаад байгаа буюу осол гарсан гээд байгаа газар талбай нь гаалийн хяналтын бүсээр тооцогдоогүй талбай байдаг. Тэгэхээр гаалийн хяналтын талбайд буулгаагүй, нийтийн хэрэглээний зам талбайд буулгасан ачааг төмөр замаар ачаа тээвэрлэх журамд зааснаар талууд хоорондоо гэрээ байгуулаад аль тал нь ачааг буулгах талаар зохицуулах боломжтой гэж заасан. Энэ журамд заасны дагуу талууд гэрээндээ тохиролцсон юм уу гэхээр тухайн байгуулсан гэрээнийхээ 6.10, 7.6.14-д тээвэрлүүлэгч буюу “ЧММ” ХХК ачилт буулгалтын ажлыг хариуцахаар гэрээндээ заагаад өгчихсөн байдаг. Ингээд ачилт буулгалтын ачааг “ЧММ” ХХК хариуцан ажиллаж байх үедээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг аль тал нь хариуцах юм бэ гэдгийг гэрээндээ заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр гэрээний 6.18-д тухайн ачааг буулгахдаа ачих шилжүүлэх энэ ажиллагаа буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг тээвэрлүүлэгч хариуцна гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шилжүүлж болох юм уу, үгүй юм уу, хуульдаа зөвшөөрсөн байдаг юм уу гэдгийг судлахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ачаа буулгах, ачаа шилжүүлэх үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг талууд гэрээгээрээ зохицуулж болно гэж заасан. Хэрвээ гэрээндээ зохицуулаагүй бол захиалагч буюу тээвэрлэгч хариуцахаар тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр хуульдаа ч, журамдаа ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг гэрээгээр нь шилжүүлээд аль тал нь хариуцах юм бэ гэдгийг заагаад зөвшөөрөөд өгчихсөн байдаг болохоор тухайн үед буюу энэ ачилт буулгалтын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцахгүй. “ЧММ” ХХК хариуцахаар гэрээндээ тодорхой заагаад эрх үүргийг нь тодорхойлоод өгчихсөн байхад энэ эрх үүргийг нь анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн байдаг. Гол нь аюулгүй ажиллагааг М.******* хариуцах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээндээ аль тал нь хариуцахыг тодорхой заагаад өгчихсөн. Гэрээгээр “ЧММ” ХХК хариуцах үүрэгтэй байсан. Тийм учраас шүүгдэгч М.*******ыг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн прокурорын зүгээс буруутгаж байгаа гол үндэслэл Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үздэг. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолт нь захиргааны хэм хэмжээний акт мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй. Мөн ажлын байрны тодорхойлолт гээд хэрэгт хавсаргасан энэ баримт нь М.*******ын ажлын байрны тодорхойлолт биш байдаг. Төмөртэй өртөөнд ажилладаг ХАБ-ын ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан байдаг. Тэгэхээр ийм баримтыг үндэслээд М.*******ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзээд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК болон шүүгдэгч М.******* хариуцахгүй гэж үзэж түүнийг цагаатгуулах саналтай давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж байна гэв.

 

          Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1 дэх хэсгээс 27 дугаар зүйлийн 27.5.5 дахь хэсэгт заасан дөрвөн үндэслэлээр ХАБ-ын инженертэй хамтран ажиллана гэж заасан байдаг. ХАБ-ын тухай хууль дээр ХАБ-ын инженерийн ажлын байрны тодорхойлолтод юуг тусгах вэ? ХАБ-ын инженерийн ажилтан ажлын байрны тодорхойлолтоо зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар хуульд зааж өгөөгүй. Ингээд ажлын байрны тодорхойлолтыг захиргааны хэм хэмжээний акт юм уу гээд үзэхээр захиргааны хэмжээний акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгууллагын дотоод зохион байгуулалтыг заагаагүй гадагш чиглэсэн үйлчлэлийн байнга давтах шинжтэй тухайн эрх бүхий албан тушаалтан захиргааны эрх бүхий албан тушаалд гаргасан шийдвэрийг захиргааны хэмжээний акт гэж үзнэ гэж заасан байдаг. Тайлбар дээр нь гадагш чиглэсэн гэдэгт байгууллагын дотоод зохион байгуулалтыг зохицуулсан байхад хамаарахгүй гэсэн байдаг. Гэтэл энэхүү ажлын байрыг тодорхойлоход “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар хавсралтаар гаргасан буюу тухайн байгууллагын дотоод хэм хэмжээг зохион байгуулсан эрх зүйн акт учраас гадагшаа чиглэсэн гэж үзэн захиргааны хэргийн акт гэж үзэх боломжгүй байна.

Гаалийн ерөнхий газрын даргын гаргасан 339 тоот тушаалын хавсралт гаалийн хяналтын бүсийн журам болон зам тээврийн хөгжлийн яамны сайдын 154 дугаартай тушаалын тавдугаар хавсралтаар баталсан төмөр зам ачаа тээвэрлэх журмын 25.4 дээр заасан. А154 дугаартай тушаалын энэ заалтад заасан хоёр нэр томьёо хоорондоо зөрөөд байдаг. Би энэ талаар Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнаас утсаар асуухад манайх 2008 онд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ороод гаалийн хяналтын талбай гэсэн нэр томьёо байхгүй болоод тэрнээс хойш гаалийн хяналтын бүсийн журмаараа явж байгаа. Тэгэхээр наад хүмүүс чинь яагаад гаалийн хяналтын талбай гэдэг зүйлээ гаалийн хяналтын бүс гэж нэршилээ солиогүй юм бэ? тэрийг манай байгууллага мэдэхгүй. Чи холбогдох байгууллагаас нь асуугаарай гэсэн. Ингээд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам дээр байхгүй нэр томьёог үндэслээд энэ хүн энэ талбай дээр хяналт тавих ёстой. Буулгалтын ажлыг хариуцах ёстой гэж үзээд ХАБ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан болон ажлын байрны тодорхойлолтын 26.1-д заасан үүргээ биелүүлээгүй гээд анхан шатны шүүхээс ял сонсоод зогсож байгаадаа миний хувьд харамсалтай байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Энд тэндийнхийн хамаг юмыг хамж яриад байна. Тэгээд үндэслэл нь миний харж байгаагаар дарга нар нь буруутай юм байлгүй. Энэ хүнийг ажилд аваад тушаал гаргачихсан дарга нь буруутай юм уу, ажил хариуцаж байсан хүн нь би хариуцахгүй гээд дайраад байхаар чинь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга нарыг нь татдаг юм уу, яадаг юм. Би бол ямар нэгэн байдлаар хэргээс мултарах зүйл хийхгүй . Би цаашдаа ч гэсэн хохирогчид Хөдөлмөрийн тухай хууль болон ажил олгогчийнхоо хуулиар гаргаж өгөх ёстой төлбөрөө гаргаж өгнө. Ер нь гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Би ажил олгогчийн хувиар гаргаж өгөх ёстой. Би үүнийгээ ойлгож байгаа. Ер нь “Монголын төмөр зам” ТӨХК энэ алдааг гаргасан учраас анхан шатны шүүхээс ийм шийдвэр гаргасан. Ийм учраас би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Монголынхоо бүх шүүхийг хүндэтгэж хандах юм сан гэж бодож явдаг. Тийм учраас хөдөлмөр хамгааллын байцаагч М.*******ын гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЧММ” ХХК-ийн төлөөлөгч, мөн шүүгдэгч С.*******ын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд орж байна. “ЧММ” ХХК “Монголын төмөр зам” ТӨХК-аар ачаа тээвэрлүүлэх ажлыг хийлгэсэн нь үнэн. Энэ ачаа тээвэрлүүлэх зардлаа гэрээгээр заагаад бүх төлбөрөө төлчихсөн. Сая Х.******* захирлын хэлж байгаагаар үндсэндээ ачаа тээвэрлэх, ачих, буулгах ажиллагаанд “ЧММ” ХХК ямар ч хамааралгүй. Энэ ачих, буулгах ажиллагааг явуулж байгаа үйл ажиллагааны явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах гол субъект нь хэн юм бэ гэхээр М.******* гэдэг хүн мөн. М.******* нь энэ асуудлын талаар хангалттай хэллээ. 4 шинжээчийн дүгнэлт гарчсан гээд хэдэн арван хуулийг ярьж байна. Өөртэйгөө хамааруулах гээд үзээд байвал Монголын бүх хууль хамрагдах байх. Тэгээд М.******* гэдэг хүн тухайн үед өөрийнхөө байгууллагын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцна гэсэн албан тушаал дээр томилогдоод цалингаа аваад ажиллаж байсан. Тэр объект дээр ачих буулгах ажиллагааны үед өөрөө яг энэ албан үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байсан. Тэгээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийнхаа хүмүүстээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг нь өгөөд үе үе буулгаад тэнд хүйтэн байсан учраас машиндаа ороод дулаацуулаад байсан гэж байгаа юм. “ЧММ” ХХК-ийн ажилтнуудад огт аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй. Энэ хүн өгөх ёстой. Эргээд “ЧММ” ХХК-ийн ажилтнуудыг чи энэ дээр гараад энэ ачааг ингээд буулгалцаад өг, чи гар гэдэг үүргийг М.******* гэдэг хүн өгсөн гэдгийг хохирогч шүүх хуралдаан дээр хэлсэн. Өмнө нь ч мэдүүлсэн байдаг. Яагаад гэвэл “ЧММ” ХХК-иас энэ ажилчдыг хариуцаж байсан С.******* гэдэг хүн тэр үед ажлын талбай дээр байгаагүй. Гэхдээ бид нар өнөөдрийн тохиолдолд саяын хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар нэг жил арван нэгэн сарын хугацаанд энэ хүн босож чадахгүй, цаашдаа ингээд хэвтрийн байдалтайгаар хэдэн жил амьдрах вэ гэдэг нөхцөл байдал яригдаж байгаа учраас бид нар зүгээр энэ асуудал дээр шүүхийн шийдвэрээ хүндэтгээд дуусгая гэсэн байдлаар хүлээн зөвшөөрч байгаа юм.

М.*******ын давж заалдах гомдолд ярьж байгаа бүх асуудал үндэслэлгүй. Сэлэнгийн нэг байцаагчийн ажил үүргийн хуваарийг үзүүлээд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гээд яриад байна. Энэ өөрөө ямар ажил албан тушаал дээр томилогдоод, яг ямар эрх үүрэгтэйгээр ажиллаж байгаа гэдгийгээ өнөөдөр тэр байгууллагаа буруутгаад байгаа юм уу, хэнийг буруутгаад байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдалд яригдсан бүх зүйл анхан шатны шүүх дээр хэлэлцэгдсэн. Шинжлэн судлагдсан нотлох баримтууд, бүх асуудлууд гээд энэ байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь ослын гол буруутай гэдэг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас үүнийг үгүйсгээд ярих юм бол бүх зүйлийг дахин ярих боломжтой. Гэвч анхан шатны шүүхээр хоёр өдөр бүтэн хэлэлцэгдээд шийдэгдсэн шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас М.******* гэдэг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн эмчилгээний төлбөр, бусад хохирлын талаар зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөрийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.

 

         1. Шүүгдэгч М.******* нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер “*******” өртөөний гаалийн ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн 27.2- т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ гэж заасан үүрэг болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажпын байр, /албан тушаал/-ын тодорхойлолт №ТӨ/ХАБМ-ын 2.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрх зүйн мэдээлэл, зааварчилгаагаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд: ажлын байр, талбайн аюулгүй ажиллагааг хангах, Объектын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тохирох хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах, холбогдох дүрэм журам, зааварчилгааны хэрэгжилтэд хяналт тавих/ гэх үүргээ биелүүлээгүйн улмаас түүний хариуцаж байсан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед “ЧММ” ХХК-ий ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

2. Шүүгдэгч Б.******* нь “Монголын төмөр зам" ТӨХК-ийн ******* өртөөний гаалийн ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд авто кранистын ажил үүргийг гүйцэтгэж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.18. Кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: ж) автомашинд ачааг ачиж, буулгах үед тэвш дээр эсвэл бүхээг дотор хүн байлгахыг зөвшөөрөхгүй./ гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлээгүй /автомашинд ачааг буулгах үед түүний тэвш дээр Г.******* зогсож байх үед ачааг буулгаж шилжүүлсэн/, Ажлын байр, /албан тушаалын тодорхойлолт №ТЗЗБМА/АЧ-ийн 2.1. Ажлын байрны үндсэн зорилт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах зорилтын хүрээнд: -Ачаа өргөх краны аюулгүй ашиглах, төхөөрөмжлөх дүрмийг ажилдаа баримтлан ажиллах, -Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, аюулгүй байдлыг хангаагүй ажпыг хийхгүй байх/ гэх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед “ЧММ” ХХК-ий ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан.

3. Шүүгдэгч С.******* нь “ЧММ” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын ажлыг хариуцаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх/, 27.5.3 /Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлээгүй/, “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МЫЗ 4969:2000 стандартын 5.3 /Оосорлогч, дохиочны сургалтанд хамрагдаагүй, эрх аваагүй ажилтныг өргөх механизмын ачааг буулгах ажпыг гүйцэтгүүлсэн, мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай хөтөлбөрөөр сургаж үнэмлэх олгох ба зохих эрх аваагүй ажилтныг ажиллуулахыг хориглоно/, “Монголын төмөр зам" ТӨХК-тай байгуулсан 2023.01.11-ний өдөр байгуулсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-ний 4.4-т /Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ачаа тээш, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлын талаар мэдээлэх, гарах үр дагаврыг арилгахад харилцан туслах үүрэгтэй/, 6.18- д “Тээвэрлэлт түүний бүсэд тээвэрлүүлэгч өөрийн төлөөлөгч, ажилтны хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана”, хохирогч Г.*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2.2 /ажилчидаа чиг үүргийн дагуу ажил үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах/, хөлсөөр ажиллах гэрээний 2.5 /Гүйцэтгэлийн ажлыг өдөр тутмын үйл ажиллагааг тодорхой удирдаж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах/ гэсэн хэм хэмжээг зөрчсөний улмаас түүний хариуцаж байсан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбай, аюултай бүсэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед “ЧММ” ХХК-ийн ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ын "...Бид нарыг очиход Монголын төмөр замын ажилчид ирсэн ба манайх өнөөдөр хүн дутуу байна, танайх ачаа дээрээ гаргаад авчих гэж төмөр замын инженер залуу хэлсэн. Тэгээд бид нар ачааны машины тэвш дээр гарч ачааг ачихаар болсон. Монголын төмөр замын ажилчид вагон дээрээс ачааг кранаар өргөж өгөөд Ганбаатар бид хоёр том машин дээр өргөж ирсэн ачааг чиглүүлээд ачааны машины тэвш дээр буулгаж байсан.

Краны жолооч эрхий хуруугаа дээшлүүлээд эрхий хуруугаараа зангаж ачааг дээшээ авах дохио өгсөн. Уг ачааг доошоо буулгасан тэр үед миний бие ачаанд цохигдож унасан. "...Монголын төмөр замын ХАБ-ын инженер надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. "...Надад оосорлогч дохиочны үнэмлэх байхгүй...”, “...Төмөр замын инженер дээшээ гарчих гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 53-69 дэх тал/,

- Гэрч Б.Долоонжингийн "...Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* сумын төмөр замын өртөөн дээр очиж ачаагаа авсан. Ачаа ачсан 11 вагон өртөөний гаалийн хяналтын хашаанд зогссон байсан. Бид нар ачааг машинд ачиж байгаад сүүлийн 2 ширхэг цэвэр усны төмөр хоолойг кранаар өргөөд шланзан дээр тавьж байхад хоолойны үзүүр жаахан савлаад байхаар ******* очоод өргөж байгаа хоолойноос бариад төмрөндөө цохиулаад тэгээд хөл алдаад доошоо унасан. Тэгээд унахдаа машин, вагон хоёрын голоор унасан тэр үед арматурын ёрдойсон төмөр ар нуруугаараа унахаар Дашзэвэг бид хоёр очиж авахад ******* “түр байж байгаарай өвдөөд байна, бөгсөн бие хөл мэдээгүй болчихлоо” гэж хэлсэн...”, “...Манай захирал ******* бид нарыг вагоны ачсан ачааг шууд кранаар өргөж машинд ач гэж хэлсэн. Өндөрийн хамгаалалтын бүсийг зүүгээд хийж бэхлэх газар байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дахь тал/,

- Гэрч Г.Ганбаатарын "... 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* сумын төмөр замын өртөөн дээрээс ачаагаа авах гэж ажилтан Долоонжин, *******, Дашзэвэг бид дөрвүүл явж төмөр замын өртөөн дээр очиж ачаагаа авсан. Тэгээд 2 дахь вагоны ачааг машинд ачиж байгаад 2 ширхэг цэвэр усны төмөр хоолойг кранаар өргөөд шланзан дээр тавьж байхад хоолой нь бага зэрэг савласан. ******* очоод өргөж байгаа хоолойноос бариад хоёр гараа хоолойны дээр тавиад цээжээр тулсан. Тэгээд арагшаа болоод хөлөө алдаад доошоо унасан. "...Захирал ******* л ачааг вагоноос шууд ач гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

 

- Гэрч Э.Дашзэвэгийн "...Бид нар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шалаанз маркийн тээврийн хэрэгсэл дээр трубаг өөрсдөө ачсан. Миний хувьд шалаанз машинаар трубаг зөөх үүрэгтэй байсан. С.******* болон Төмөр замын ХАБ ажилтан нар хоорондоо ярилцаж байгаад машин дээр гаргасан байх. "...Хамгаалах хувцас хэрэглэл өмссөн зүйл байхгүй. Тухайн өдөр гадаа хүйтэн байсан болохоор хамгийн зузаан хувцсыг өмсөж хэрэглэсэн. Надад оосорлогч дохиочны үнэмлэх байхгүй...”, "...ЧММ ХХК-ийн ажилчдыг С.******* хариуцан ажиллуулж байсан ба тухайн талбайд С.******* нь байгаагүй. Өглөө гарахдаа “ЧММ” ХХК-ний хөдөлмөр хамгааллын зааварчилгааны улаан өнгийн дэвтэр дээр гарын үсгээ зурж ажилдаа гардаг. Харин төмөр замаас ямар нэгэн байдлаар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаагүй...” /1-р хх-ийн 176-178-р хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

- Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2390 дугаартай “Г.*******ын биед сээрний 7, 8-р нугалмын их биеийн бяцарсан ил хугарал, 5, 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны бүрэн тасрал, няцрал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, баруун, зүүн уушгины няцрал, /мэс заслын дараах байдал/, хоёр хөлийн саа саажил гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.7, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 218-221 дэх тал/,

- Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын ачаа тээвэр, тээвэр зохион байгуулалтын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Онон, төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын шинжээч Ж.Болдхүү, мөн газрын ахлах мэргэжилтэн Б.Батнасан нарын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 1. “Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зам, тээврийн хөгжпийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалын хавсралт “Аюултай бүсийн дэглэм”-ийн 2.4-т заасны дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага төмөр замын аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах дүрэм, журам, зааврыг баталж, мөрдүүлээгүй байна. 2. “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын байгууламжийн барилгын ажил дуусаагүй, Барилгын тухай хуулийн 11.1.1-т зааснаар механик аюулгүй байдлыг хангаагүй (босоо арматур төмөр) байсан зэрэг аюултай үйлдвэрлэлийн орчинд ажил үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн нь осолдогч хүнд гэмтэл авахад нөлөөлсөн гэж үзэж байна. 3. “Монголын төмөр зам" ТӨХК, “ЧММ” ХХК хооронд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-ний 4.4-т “Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ачаа тээш, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлын талаар мэдээлэх, гарах үр дагаврыг арилгахад харилцан туслах үүрэгтэй” гэж заасны дагуу “ЧММ” ХХК үүргээ биелүүлж хохирол учруулах нөхцөл байдлын талаар мэдээлээгүй байна. 4. “Монголын төмөр зам” ТӨХК, “ЧММ” ХХК хооронд 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр байгуулсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-ний 6.18-д “Тээвэрлэлт түүний бүсэд Тээвэрлүүлэгч өөрийн төлөөлөгч, ажилтны хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана” гэж заасны дагуу “ЧММ” ХХК үүргээ биелүүлж өөрийн ажилтны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллаагүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 53-66 дахь тал/,

 

-  “Монголын төмөр зам” ТӨХК болон “ЧММ” ХХК-ний байгуулсан Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 14-22 дахь тал/,

- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.*******, Б. болон ХАБ-ын сургагч багш, мэргэшсэн ажилтны үнэмлэх, сертификаттай тусгай мэдлэг бүхий Г. нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гаргасан № ХАБ-03/24 дугаартай “Монголын төмөр зам” ТӨХК нь Улсын комисс хүлээж аваагүй Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” өртөөний гаалийн талбайд ачиж буулгах үйл ажиллагаа явуулсан нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл. Захиалагчийн чиг үүрэг. 3726-д /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно/-ыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь иргэн, ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд “*******” өртөөний гаалийн талбайн объектыг улсын комисс ашиглалтад хүлээж авсан, аваагүйгээс үл хамаарч тэнд ажил хөдөлмөрийн үйл ажиллагаа явагдаж байсан тул төмөр замын суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1. /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.2. /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ гэж заасныг хангуулах үүрэгтэй. “Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” өртөөний гаалийн талбай, орчны аюулгүй байдлыг хангуулах нөхцөлийг бүрдүүлэх /барилга байгууламж дуусаагүй ч тухайн ачилтын талбайн төмөр зам дагуух босоо арматурын төмрийг түр хаалт, хамгаалалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой/ үүрэгтэй байсан бөгөөд тээвэрлэгчийн хувьд ачилт буулгалтыг аюулгүй гүйцэтгэхийн тулд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234-р тушаалаар баталсан “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрдөж ажиллах үүрэгтэй байсан.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 147-157 дахь тал/,

 

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаал, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн хурлын тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 27, 28-29, 31-35, 30, 36-40 дэх тал/,

- Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2023.03.31-ний өдрийн 02 дугаартай, 2023.05.12-ны өдрийн 04 дугаартай “Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 232-247-249 дэх тал/,

 

- Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын хяналт хариуцсан шинжээч, улсын ахлах байцаагч Д.Батхүүгийн 2023.10.17-ны өдрийн №23/012/10 дугаартай шинжээчийн дүгнэлт/2 дугаар хавтаст хэргийн 13-18 дахь тал/,

- “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер болон Краны операторын Ажпын байр, /албан тушаал/-ын тодорхойлолт болон анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******, М.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

 

         Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэжмээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

         Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөр: “...талуудын хооронд байгуулсан гэрээний 6.18-д Тээвэрлэлт түүний бүсэд тээвэрлүүлэгч өөрийн төлөөлөгч, ажилтны хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хангаж. хяналт тавьж ажиллана гэж заасныг анхаарч үзэлгүй энэ талаарх өмгөөлөгчийн санал, дүгнэлтэд ямар ч дүгнэлт хийлгүй тухайн ачаа буулгах зам, талбайд М.*******ыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас тухайн осол гарч үүний улмаас бусдын биед хүнд гэмтэл учирсан гэж үзсэнд гомдолтой байна. М.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж тус тус хуульчилсны дагуу энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулан Төмөр замын тээврийн тухай хууль, энэ хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг баримтлан тайлбарлах нь зүйтэй байна.

 

       Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг” ойлгохоор тайлбарласан бөгөөд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Монголын төмөр зам” ТӨХК-ий ******* өртөөн дэх ачилт буулгалтын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед “ЧММ” ХХК-ийн ажилтан Г.******* нь ачаа буулгах үед чиргүүлээс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч Г.******* нь “ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газарт” ажил үүрэг гүйцэтгэж байсан нь дээрх хуульд заасанчлан “төмөр замын аюултай бүс”-д хамаарч байна.

 

       Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д зааснаар аюултай бүсийн дэглэмийг төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор хуульчилсан ба Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн талаар хуульчилсан ба мөн зүйлийн 15.1.11-д “төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-р энэхүү харилцаа зохицуулагдахаар байна.

 

       Энэхүү журам нь төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект, барилга байгууламжийг байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулах бөгөөд мөн журмын Тавд: Төмөр замын аюултай бүс зурвас газар аюулгүйн бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах талаар журамласан ба “5.2. Төмөр замын тээврийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төмөр замын аюултай бүс дотор ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэжээ.

 

        Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “нийтийн хэрэглээний зам” гэж төмөр замын шугам, өртөөнд галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, ачаа, ачаан тээш хүлээн авах, олгох, зорчигчдод үйлчлэх зам, түүнчлэн нийтэд үйлчлэх зориулалттай бусад салбар замыг ойлгохоор хуульчилсан ба энэхүү гэмт хэрэг гарсан гэх газар нь төмөр замын нийтийн хэрэглээний дэвсгэр газар бус харин “төмөр замын аюултай бүс”-д хамаарах дэвсгэр газар болох нь дээрх хууль, журам болон шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул өмгөөлөгч болон шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.  

       

М.******* нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/738 тоот Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдон дээрх албан үүргийг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон төдийгүй ажлын байр, /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн шинжээчдийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шүүгдэгч М.*******ын өмгнөөлөгч Н.Энхтөрийн “М.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Н.Энхтөрийн “М.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА