| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0007/З |
| Дугаар | 116/ШШ2026/0023 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 116/ШШ2026/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Баясгалан, шүүгч Б.Баярмаа ын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* *******т байрлах, “Дорнод *******” , /РД: *******[*******]/
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, компанийн эзэмшлийн 3,5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн захирал , өмгөөлөгч Э.Билгүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны ийн бичгийн дарга Г.Чинзориг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүхийн талаар:
*******.*******. Нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцуулж, “Дорнод *******” -ийн 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
*******.2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг: “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” гэж тодруулж шаардлагаа дэмжиж оролцсон.
*******.3. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамжаар, “...Дорнод *******” -д га газрыг эзэмшүүлсэн[2] бөгөөд дээрх захирамжийг үндэслэн, нэгж талбарын 09*******400*******02 дугаар бүхий м2 газрыг жаран жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 09 ******* сарын 22-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[3] олгогдож байсан байна.
*******.4. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг солих тухай” 23******* ******* захирамжийн 5 дахь заалтаар Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Дорнод *******” -д эзэмшүүлсэн 00425502 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Хэрлэн сумын ******* ******* *******ийн нутагт одоо байгаа 4.0 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсүгэй[4] гэжээ.
*******.5. Нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн зүгээс 2025 оны 0******* ******* сарын 2*******-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандаж, “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн бодит хэмжээсээр гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасны[5] дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр[6] “...хууль тогтоомжийн хүрээнд дээрх газрыг тус аж ахуйн нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг[7] хүргүүлсэн.
*******.6. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандаж, 2025 оны 03 дугаар сарын *******0-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.[8]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.*******. Нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн захирал 2025 оны 03 дугаар сарын *******0-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “Дорнод *******” нь тухайн газрын байршилд *******959-*******969 оны хооронд барьж ашиглалтанд орсон томоохон 7 үндсэн хөрөнгө байрладаг. Улмаар манай байгууллага нь Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** сарын 28-ны өдөр ******* дугаар захирамжаар Дорнод аймаг, Хэрлэн сум, *******-р *******, Чойбалсан 7-р , 7*******7 тоотод га талбай бүхий газрыг 40 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. Ийнхүү 2006 оны 04-р сарын *******5-ны өдөр Засаг даргын тамгын газрын албанд албан хүсэлтээр нийт га газраас зөвхөн 4 га газарт ногдох талбайн хэмжээнд гэрчилгээг солиулахыг хүссэн байдаг. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07-р сарын 05-ны өдрийн 23******* тоот захирамжаар манай гаргасан хүсэлтийн агуулгаас хальж 4 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгож, үлдсэн 3.5 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон 3.5 га газарт манай өмчлөлийн *******959-*******969 оны хооронд ашиглалтанд орсон томоохон 7 үл хөдлөх хөрөнгө байдаг. Ийнхүү тус аймгийн Засаг даргын 3.5 га талбайд ногдох газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн санаачлагаар хүчингүй болгосон шийдвэр нь манай компанийн эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү 3.5 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг бидэнд огт өгч байгаагүй бөгөөд бид ч газраа бодитоор эзэмшиж ашиглаж байсан учраас гомдол чирэгдэл болж яваагүй. Ийнхүү саяхнаас үл хөдлөх хөрөнгүүдээ гэрчилгээжүүлэх асуудлаар бүртгэлийн байгууллагад хандахад доорх газрын гэрчилгээг биднээс шаардаж тус асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөхөд газар эзэмших эрхийг сэргээх агуулгаар хариу өгсөөр ирсэн. Тухайлбал: ...Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн хурлын *******2/05 тогтоолоор бодитоор эзэмшиж ашиглаж буй хашааны хэмжээгээр олгох шийдвэр гарсан. Мөн Дорнод аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай хүсэлтийг бодит эзэмшил, ашиглалтанд нийцүүлэн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэрүүдийг гаргаж байсан. Улмаар 2025 оны 0******* сарын 2*******-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад албан хүсэлт гаргаж 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг хүссэн боловч 2025 оны 02 сарын 07-ны өдрийн ******* дугаар албан тоотоор бидний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн. Тус албан тоотод одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийг шинээр авах зохицуулалтуудыг ишилж бидний гомдол дурдсан асуудлуудыг шийдвэрлэхээс татгалзсан байна. Бид ийнхүү га газрыг *******997 оноос хойш 28 жил бодитоор тасралтгүй эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд эзэмшиж эхэлснээс хойш байгууллагын хашаа эзэмшил газрыг өргөтгөж, өөрчлөх болон сунгаж байгаагүй, харин ч хашааг *******асган жижигрүүлсэн тохиолдол олон байдаг. Газрын зөрчилтэй асуудлаас үүдэн эдгээр үндсэн хөрөнгүүдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, барьцаа хөрөнгөд бүртгүүлэх, дотор нь хадгалагдах хөдлөх хөрөнгө буюу улаан буудай, ******* зэрэг эргэлтийн хөрөнгийг барьцаалах боломжгүй учраас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний хохиролтой байна. Бид өнгөрсөн жилүүдэд татварын албанаас илгээсэн албан нэхэмжлэхийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн татварыг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жил аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар тогтмол шалгарч ирсэн. Мөн бодит хэмжээст ороогүй манай байгууллагын өмчлөлийн төмөр замын засвар арчилгааны ажилд УБТЗ-ын тасгийн албан шаардлагын дагуу жил бүр 30 гаруй сая төгрөгийн тогтмол зардал гаргаж засвар үйлчилгээ хийлгэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ийнхүү 2006 оны 07 сарын 05-ны өдрийн 23******* тоот захирамжаар бидний эзэмшдэг 3.5 га газрыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, хүчингүй болгосныг бидэнд мэдэгдээгүй, мэдэх боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй бөгөөд бид энэ асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргахад шийдвэрлэж өгөхгүй дахин шинээр ав гэж хариу өгч байгаа нь бидний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн манай компанийн 3.5 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үлдсэн 4 га газраа ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа бөгөөд дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, цаашлаад манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зогсоох, асар их хөрөнгө мөнгө зарцуулсан бүтээн байгуулалтуудыг ашиглалтгүй болгох, устгах, нураах нөхцлийг бүрдүүлж байна. Манай компанийн өдийг хүртэл хүлээцтэй хандаж байсан шалтгаан нь 3.5 га газрыг хүчингүй болгосон захиргааны актын үйлчлэл бодитоор бидэнд үйлчилж байгаагүй, 3.5 га газар хүчингүй болсон талаар төрөөс ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй, эзэмших ашиглах эрхэд саад учруулсан зүйл байгаагүй учраас бид өдийг хүрсэн. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бусад тооцуулах, манай компанийн 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү”[9] гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Нэхэмжлэгч “Дорнод ” нь *******959 оноос хойш *******ын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хэрлэн сумын Засаг даргын ******* тоот захирамжаар га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна. 2004 оны 09 сарын 23-ны өдөр газар эзэмших гэрчилгээ гарсан. Анх Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар олгосон га газрын 3.5 га газарт нь газрын гэрчилгээ олгоогүй. Тиймээс энэ маргаан өрнөсөн. *******997 оны захирамжийн дагуу газар олгогдсон. Энэ үеэс газрыг өөрийн бодит эзэмшилдээ байлган байнга ашиглаж ирсэн. Ямар нэгэн газрыг гэрчилгээгүйгээр эзэмшиж байгаа талаар дүгнэлт ирүүлж байгаагүй. Газрын тухай хуульд заасны дагуу гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ дутуу олгосон асуудал үүссэн. Гэрчилгээг шинээр олгохдоо 3.5 га газрын хэсгийг хүчингүй болгосон гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэвч хуулийн үндэслэлийг харахаар тийм зүйл байдаггүй. Тухайн хуулийн зохицуулалт нь өөрөө газар өмчлөх эрхийг үгүйсгэсэн, эсхүл дуусгавах болгосон зохицуулалт биш байдаг. Хэрлэн сумын Засаг даргын гаргасан захирамж нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж харж байна. Маргаан бүхий 3.5 га газарт гэрчилгээ олгохгүй байгаатай холбоотой эсэргүүцлийг хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Маргаан бүхий газар дээр 3 агуулах, *******500 тонн *******таамжтай тэжээлийн үйлдвэр, *******000 тонн *******таамжтай агуулах зэрэг байршдаг. Энэ бүхэн нь шүүхийн үзлэгээс бүрэн харагддаг. Эдгээр хөрөнгүүд нь өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж, газарт байршиж байгаа. Өөрийн бодит эзэмшилдээ асуудалгүй ашиглаж байсан. Байршлын давхцалтай байгаа хэсгийн талаар шинжээчийн дүгнэлт гарч баталгаажсан. 3.5 га газрыг өөрийн эзэишилд авах хүсэлтээ удаа дараа Засаг даргад гаргаж байсан. Гэвч энэ үед Газрын тухай хуульд өөрчлөлт орсон. Тиймээс дуудлага худалдаанд оруулах шаардлагатай. Засаг дарга ганцаараа тухайн асуудлыг шийдвэрлэх эрхгүй гэж тайлбарлах болсон. Гэвч энэ нь итгэл хамраалах зарчмыг зөрчиж байна гэж харж байгаа. Итгэл хамгаалах зарчим гэдэг нь иргэн, хуулийн байгууллагын дунд үүссэн эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байгаа. Эзэмших эрх хэвээр үргэлжилж байгаа. Бодит байдал дээр тухайн 3.5 га газрыг эзэмших эрхийг хэрэгжүүлсээр ирсэн. Төрийн байгууллагаас тухайн 3.5 га газрыг эзэмшүүлэхгүй гэх шийдвэр гаргаж байгаагүй, бодит ажиллагаа явуулаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Иймд нэхэмжэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Мөн талуудын маргаан бүхий 3.5 га газрыг эзэмшихтэй холбоотой шийдвэрийг тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан. 2002 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдсан. Сүүлд хэрэгжиж буй хуулиар аймгийн Засаг даргад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх шижлсэн. Хуулийн шинэчлэлттэй холбоотой, хуулийг танилцуулах үүрэг нь тухайн Засаг даргад өөрт нь байгаа гэж үзэж байна. Хуулийн шинэчлэлтээс шалтгаалж иргэн, аж ахуй нэгж хохирох ёсгүй юм. Бусдын эрхэд халдах, зогсоох хууль зүйн үр дагавар үүсэх ёсгүй гэж үзэж байна. Нэгэнт үүссэн байгаа итгэлийг хууль ёсны гэж үзэж хамгаалах ёстой юм. Эерэг нөлөөл бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлээс бусад тохиолдолд эерэг үйлчлэлтэй байх талаар хуульд тодорхой заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.3. Нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн хувьд энэ газрын асуудлын талаар гомдлоо 20*******9 оноос хойш гаргасаар ирсэн. Манай аж ахуй нэгжийн хувьд хашаагаа томсгох, эсхүл тэлэх хүсэлт гаргаагүй. Харин ч хуучин эзэмшиж байсан газраасаа *******0 га газраар *******асгаж байсан. Мөн одоо газрын асуудлаас шалтгаалж шинээр байгуулсан үл хөдлөх хөрөнгө дээр гэрчилгээ авах боломжгүй болж байгаа юм. Мөн хуучин барилгын татварыг тогтмол төлсөөр ирсэн. Мөн эзэмших эрхгүй гэх газарт нь төмөр зам байршдаг ба жил бүр 30 гаруй сая төгрөгийг төлсөөр ирсэн. Сүүлдээ үнэхээр эргэлзэж байна. Газрын албанаас “магадлан хэмжилт” хийлгэсэн. Энэ үед “бодит хашаагаараа эзэмшиж байна” гэсэн тайлбарыг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 үл хөдлөх хөрөнгийн татварыг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгө нь гэрчилгээгүй гэх 3.5 га газар дээр байршиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед хууль өөрчлөгдсөн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох шаардлага гарсан. Энэ үед газрын хэмжээг мэдэхгүй учраас төрийн байгууллагад хүсэлт гаргаж хэмжилт хийлгэсэн. Гэтэл 4 га гэдэг тоог л гаргаж өгсөн. Энэ үеэс л 4 га газар эзэмшдэг юм байна гэж ойлгосон. Бүхэлдээ эзэмших эрх хэвээр байгаа гэж тайлбарлаж байна гэв.
2.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ******* дугаар захирамжаар “Дорнод *******” -д га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд “Дорнод *******” нь Хэрлэн сумын Засаг даргатай 2003 оны 06 дугаар сарын *******2-ны өдөр нийт м2 талбайг эзэмшихээр гэрээг байгуулж, 2004 оны 09 ******* сарын 22-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Монгол Улсын Газрын тухай хууль 2003 оны 0******* ******* сарын 0*******-ний өдрөөс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий ******* ******* бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болсны дагуу “Дорнод *******” нь аймгийн Газрын албанд 2006 оны 04 ******* сарын *******5-ны өдөр “Манай компани Хэрлэн сумын ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт 4 га газарт үйл ажиллагаа эрхэлдэг. Газар эзэмшигчийн гэрчилгээг шинэчлэн сольж олгоно уу” гэх утга бүхий 44 ******* албан бичгийг ирүүлсэн байдаг. “Дорнод *******” болон Хэрлэн сумын Засаг дарга ын хооронд байгуулсан 2003 оны газар эзэмшүүлэх гэрээ, тус байгууллагад олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон нэхэмжлэгч байгууллагын 2006 оны 44 ******* албан бичгүүдийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2006 оны 23******* ******* захирамжаар “Дорнод *******” -д 4 га газрыг контор, үйлдвэрлэл, үйчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргыг компанийн газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдаж, өөрийн санаачлагаар 4 га газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг баримтлан “Хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, түүнд олгосон газар эзэмших гэрчилгээ болон тухайн байгууллагын хүсэлт”-ийг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргасан тул аймгийн Засаг даргын 2006 оны 23******* ******* захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно. Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад холбогдох журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 3******* ******* зүйлийн 3*******.2, 33.*******.2-т тус тус зааснаар дээрх газрыг тус аж ахуй нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй бөгөөд газар эзэмших хүсэлтийг Хэрлэн сумын Засаг даргад гаргаж, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан Газрын тухай хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулсан. Аймгийн Засаг даргын 2025 оны ******* дугаар албан бичгээр дээрх хуулийн зохицуулалтыг хуулийн этгээдэд тайлбарласан бөгөөд тус албан тоот нь хууль зөрчөөгүй тул хууль бусад тооцуулах эрх зүйн үндэслэл байхгүй болно. Иймд аймгийн Засаг даргын 2006 оны 23******* ******* захирамж нь нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, “Дорнод *******” -д олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон тухайн байгууллагаас ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд мөн аймгийн Засаг даргын 2025 оны ******* дугаар албан бичиг ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[*******0] гэжээ.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд өмнө нь гаргасан нотлох баримт, хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас 3.5 га газрыг эзэмших эрхийг сэргээлгэж өгөхийг даалгах, мөн аймгийн Засаг даргын татгалзлыг хууль бус гэж үзсэн байдаг. Анх бол *******997 оны захирамжаар тухайн газрыг олгосон. 2003 онд гэрээ байгуулсан ба үүн дээр 4,0 га газар гэж нэхэмжлэгч талаас өөрөө зааж өгсөн байсан. Үүнээс шалтгаалж гэрчилгээг 4,0 га газраар олгосон. Нэхэмжлэгч талаас сүүлд газрын албанд хандан 4,0 га газрыг эзэмшиж байгаа учир гэрчилгээг шинэчилж өгнө үү гэдэг хүсэлтийг мөн өөрсдөө гаргасан байсан. Нэхэмжлэгч талаас үзэхдээ “Засаг дарга өөрөө шийдвэрийг гаргасан” гэж тайлбарладаг. Миний хэлэх гээд байгаа зүйл нь өөрөө хүсэлт гаргахдаа 4,0 га газар гэх хүсэлт өгсөн. Тиймээс л гэрчилгээг шинэчилж гаргахдаа 4,0 га газар гэж заасан. Нэхэмжлэгч талаас 3.5 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй. 3.5 га газрыг олгохыг татгалзсан зүйл байхгүй. Тиймээс “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргах нь ойлгомжгүй байна. Мөн итгэл хамгаалах зарчим гэж ярьж байна. Энэ чинь эрхийн гэрчилгээтэй хүн дээр яригдах ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн албан бичгийг хууль бусад тооцуулах талаар дурдаж байна. Энэ албан бичиг нь өөрөө ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : “Дорнод *******” нь *******959 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ газрыг тогтмол ашиглаж ирсэн гэж ярьж байна. Тэгвэл *******997 оноос 2003 оныг хүртэл тухайн газар дээр ямар нэгэн гэрээ байгуулж, гэрчилгээ авахгүйгээр ашиглаж байсан болох нь харагддаг. 2004 онд гэрчилгээ авахдаа га газар биш 4.0 га газар дээр гэрчилгээг авсан. Аймгийн Засаг дарга нь 2006 онд захирамж гаргахдаа 4.0 га газар дээр гэрчилгээ олгосон. Ингэхдээ анх газар олгосон Хэрлэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Сүүлд мөн аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу гэрчилгээний хугацааг дууссан байсныг хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэсэн. Аж ахуй нэгжийн хувьд 4.0 га газрын төлбөрийг л төлсөөр ирсэн байна. Одоо хүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх эрх нь аймгийн Засаг даргад байхгүй. Шууд 3.5 га газрыг олгох шийдвэр гаргах эрхгүй юм. Дуудлага худалдаанд дээрх газрыг оруулах боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
2.8. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээг авч шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Дорнод *******” нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...*******997 оны Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар га газар эзэмшүүлсэн, түүнээс 4 га газарт гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон, үлдэх 3.5 га газартаа гэрчилгээ гаргуулах эрхтэй тул аймгийн Засаг даргын татгалзал хууль бус, *******959 оноос хойш эзэмшилдээ байлгаж буй хашаалсан газарт үйлдвэрийн хөрөнгүүд байрлаж, их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, манай компанийн хувьд энэ газрын асуудлын талаарх гомдлоо 20*******9 оноос хойш гаргасаар ирсэн. Манай аж ахуй нэгжийн хувьд хашаагаа томсгох, эсхүл тэлэх хүсэлт гаргаагүй. Харин хуучин эзэмшиж байсан газраасаа *******0 га газраар *******асгаж байсан. Мөн одоо газрын асуудлаас шалтгаалж шинээр байгуулсан үл хөдлөх хөрөнгө дээр гэрчилгээ авах боломжгүй болоод байна. Хуучин барилгын татварыг тогтмол төлсөөр ирсэн. Мөн эзэмших эрхгүй гэх газарт нь төмөр зам байршдаг ба жил бүр 30 гаруй сая төгрөг төлсөөр ирсэн. Газрын албанаас “магадлан хэмжилт” хийлгэсэн ... ” гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “...*******997 оны Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар га газрыг эзэмшүүлсэн хэдий ч, 2004 оны 09 ******* сарын 22-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр м2 газрын, аймгийн Засаг даргын 2006 оны 23******* ******* захирамжаар 4.0 га газрын эзэмших эрхийг тус тус баталгаажуулсан, компани өөрийн эзэмшлээ 4.0 га газар гэж хүсэлтээ гаргаж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж ирсэн тул 4.0 га газрын эзэмших эрх баталгаажсан, үлдэх 3.5 га газрыг шууд олгох боломжгүй ...гэхдээ энэхүү газрыг олгохгүй гэж бид маргаагүй, газрын төлбөрөө төлсөн нөхцөлд тухайн газрыг олгох боломжтой гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн...” гэж тайлбарлан мэтгэлцдэг.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
5.*******. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамжаар, “...Дорнод *******” -д га газрыг эзэмшүүлсэн[**************] бөгөөд дээрх захирамжийг үндэслэн, нэгж талбарын 09*******400*******02 дугаар бүхий м2 газрыг жаран жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 09 ******* сарын 22-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдож байсан байна.
5.2. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг солих тухай” 23******* ******* захирамжийн 5 дахь заалтаар: Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Дорнод *******” -д эзэмшүүлсэн 00425502 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Хэрлэн сумын ******* ******* *******ийн нутагт одоо байгаа 4.0 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж,[*******2] дээрх захирамжийг үндэслэн 20*******4 оны 05 дугаар сарын *******5-ны өдөр 40000 м2 газрыг 7 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0002985*******5 дугаар бүхий гэрчилгээ олгожээ[*******3].
5.3. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны *******2 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” дугаар захирамжаар[*******4], ...“Дорнод *******” -ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмших 40000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг *******5 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлсэн байна.
5.4. Дээрх 40000 м2 газрыг эзэмшүүлэх тухай гэрээг анх 2003 оны 06 дугаар сарын *******2-ны өдөр Хэрлэн сум, Чойбалсан хотын Засаг даргын тамгын газрын захирагчийн албатай[*******5] байгуулсан байх бөгөөд тус гэрээг 40000 м2 хэмжээгээр байгуулж ирсэн, 40000 м2 газарт ноогдох төлбөрийг хуулийн дагуу төлж ирсэн гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд 2002-2026 онд газрын төлбөр төлсөн баримтууд хэрэгт хавсаргагдсан[*******6] байна.
6. “Дорнод *******” -ийн одоо эзэмшиж буй 4 га газрын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар эзэмшүүлэх тухай гэрээг эрх бүхий этгээдтэй 4 га газрын хэмжээгээр байгуулж ирсэн үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.
7. Харин нэхэмжлэгчээс *******997 оны ******* дугаар захирамжаар га газар эзэмшүүлсэн тул зөрүү болох 3.5 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж, хариуцагчаас 3.5 га газрын хувьд эзэмших эрх үүсээгүй, шууд гэрчилгээ олгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргадаг.
8. Нэхэмжлэгчээс 2025 оны 0******* ******* сарын 2*******-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн бодит хэмжээсээр гаргуулах” тухай хүсэлт гаргасныг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр, “... дээрх газрыг тус аж ахуйн нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй” гэсэн татгалзсан агуулгатай хариу хүргүүлсэн[*******7] тул дээрх татгалзлыг хууль бус гэж үзэж шүүхэд хандсан байна.
9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.3-д зааснаар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3 дугаар зүйлийн 3.*******.7-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдсон газрыг, гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд эзэмших боломжтой болохыг хуульчилсан.
Энэ хэргийн тухайд, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамжаар, “... “Дорнод *******” -д га газрыг эзэмшүүлсэн[*******8] бөгөөд дээрх захирамжийг үндэслэн, нэгж талбарын 09*******400*******02 дугаар бүхий м2 газрыг жаран жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 09 ******* сарын 22-ны өдөр дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон.
Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23******* ******* “Газар эзэмших эрхийн гэрчилгээг солих тухай” захирамжийн 5 дахь хэсэгт “Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Дорнод *******” -д эзэмшүүлсэн 00425502 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Хэрлэн сумын ******* ******* *******ийн нутагт одоо байгаа 4.0 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсүгэй” гэж зааснаас үзэхэд “Дорнод *******” -д эзэмшүүлсэн 00425502 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байх тул Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамж хүчингүй болсон гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх захирамжийг Хэрлэн сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид га газар эзэмшүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын *******997 оны ************** ******* сарын 28-ны өдрийн 208 дугаар захиармжийг хүчин төгөлдөр гэж үзсэн болно.
*******0. Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх газрын асуудлаар эрх бүхий этгээдэд 20*******9 оноос эхлэн удаа дараа хандаж байсан гэж тайлбарладаг бөгөөд 202******* оны ************** ******* сарын 23-ны өдөр[*******9], 2022 оны ************** ******* сарын 25-ны өдөр[20] Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, мөн онуудад Дорнод аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” *******2/05 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар: ******* ******* *******, ******* , *******829******* м2 газрыг, 2302: Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэхээр баталж байсан[2*******] бөгөөд, дээрх Хурлын хуралдаанд “Дорнод *******” -ийг төлөөлж менежер оролцон хүсэлтээ танилцуулж байсан байна.[22]
**************. Газрын тухай хуулийн 2******* ******* зүйлийн 2*******.3-д зааснаар: Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 2*******.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.” гэж зохицуулснаар нэхэмжлэгчийн маргаж буй 3.5 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Дорнод аймгийн Засаг дарга байх бөгөөд тус газрыг эзэмшүүлэх талаар аймгийн Засаг дарга шийдвэр гаргахгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцэхгүй байна.
*******2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай. [23]
*******3. Шүүхээс маргаан бүхий газарт “Дорнод *******” -ийн үл хөдлөх хөрөнгүүдийн байршилын талаар шинжээч томилсон бөгөөд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 04 ******* сарын **************-ний өдрийн 0******* тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “... газрын бодит хэмжилтээр тус компани нь 7 га газрыг ашиглаж байгаа бөгөөд маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлтэй гэх газарт хамрагдсан байна, ... Аймгийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар “Дорнод *******” -ийн 4 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд бодит хэмжилтээр тус компани нь 7 га газрыг ашиглаж байна. Тус илүү ашиглаж буй гэх 3 га газарт “Дорнод *******” -ийн гэх 8 объектын тодорхой хэсгүүд байрлаж байна, ... “Дорнод *******” -ийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 3 га газартай төмөр замын *******.*******69 га, ******* ******* барилга нь 378 м2-аар, 2 дугаар барилга нь 2*******6 м2-аар, 3 дугаар барилга нь 347 м2-аар, 4 ******* барилга нь 29******* м2 болон 5 дугаар барилга нь *******7*******5 м2 бүтэн барилга, мөн 6 дугаар барилга нь 432 м2-аар, 7 дугаар барилга нь 437 м2-аар нийт 8 объект тус тус давхцаж байна” гэж тогтоогдсон байх тул “Дорнод *******” нь бодитоор 7 га газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлогдож байна.
*******4. Иргэдийн төлөөлөгч ийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэх дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
*******5. Уг хэргийг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн **************6/ШШ2025/0024 дугаартай шийдвэрээр Газрын тухай хуулийн 3.******* ******* зүйлийн 3.*******, 3.*******.3, 3.*******.7, 2******* ******* зүйлийн 2*******.3, 2*******.3.2, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны ************** ******* сарын 04-ний өдрийн 22*******/МА2025/0697 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 0******* ******* сарын 26-ны өдрийн 00*******/ШХТ2026/0037 дугаартай тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.2.2-т зааснаар ... уг гомдлыг хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч талаас гомдлоосоо татгалзсан учир Улсын дээд шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын *******2-ны өдрийн 00*******/ШЗ2026/00*******4 дугаартай захирамжаар хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
*******6. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3 дахь хэсэг, *******06.3.4, *******06.3.*******2, *******07 дугаар зүйлийн *******07.*******, *******0 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Газрын тухай хуулийн 2******* ******* зүйлийн 2*******.3, 2*******.3.2, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дорнод *******” -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дорнод *******” -д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, **************4 ******* зүйлийн **************4.*******-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч *******4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[*******] Хэргийн ******* ******* хавтасны 5 дугаар хуудас
[2] Хэргийн ******* ******* хавтасны 85-86 дугаар хуудас
[3] Хэргийн ******* ******* хавтасны 82 дугаар хуудас
[4] Хэргийн ******* ******* хавтасны *******06 дугаар хуудас
[5] Хэргийн ******* ******* хавтасны 57 дугаар хуудас
[6] Хэргийн ******* ******* хавтасны 40-4******* ******* хуудас
[7] Хэргийн ******* ******* хавтасны 58 дугаар хуудас
[8] Хэргийн ******* ******* хавтасны *******-3 дугаар хуудас
[9] Хэргийн ******* ******* хавтасны *******-3 дугаар хуудас
[*******0] Хэргийн ******* ******* хавтасны 75-76 дугаар хуудас
[**************] Хэргийн ******* ******* хавтасны *******3-*******4 ******* хуудас
[*******2] Хэргийн ******* ******* хавтасны *******06 дугаар хуудас
[*******3] Хэргийн ******* ******* хавтасны 226 дугаар хуудас
[*******4] Хэргийн ******* ******* хавтасны 79- 80 дугаар хуудас
[*******5] Хэргийн ******* ******* хавтасны 83-84 ******* хуудас
[*******6] Хэргийн ******* ******* хавтасны *******8-*******9, 2 дугаар хавтасны *******64-*******65 дугаар хуудас
[*******7] Хэргийн ******* ******* хавтасны 77-78 дугаар хуудас
[*******8] Хэргийн ******* ******* хавтасны *******3-*******4 ******* хуудас
[*******9] Хэргийн ******* ******* хавтасны *******73 дугаар хуудас
[20] Хэргийн ******* ******* хавтасны *******72 дугаар хуудас
[2*******] Хэргийн ******* ******* хавтасны *******57-*******58 дугаар хуудас
[22] Хэргийн ******* ******* хавтасны *******62 дугаар хуудас
[23] УДШ-ийн 2022 оны ************** ******* сарын 28-ны өдрийн Дугаар 00/ХТ2022/0074 тогтоол