Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 306/ШШ2025/00398

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 306/ШШ2025/00398

Говьсүмбэр аймаг

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ....ББСБ ХХК .... хот, ... дүүрэг, ... ... хороолол, ...., ..., итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /утас: ..../,

Хариуцагч: ...аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, ..../РД:УЕ83112714, утас: .../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,037,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. .... нь 2024 оны 10 дугаар сарын 25-нд бүртгэл үүсгэн 640,000 төгрөгийн зээлийн эрх тогтоолгон 123110 168012 212069 285616 тус тус зээлийн гэрээ байгуулан 4 хувааж 14-60 хоногт эргэн төлөх нөхцөлөөр авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Манайхаас 2025 оны 08 дугаар сарын 27-ноос эхлэн удаа дараа залгахад ихэнхдээ утсаа авдаггүй, өнөө маргаашдаа хийнэ, орой хийнэ, машинаа зараад төлнө, машин зарах худлаа болсон, банкны зээл хараад байна гэх мэт зээлийн эргэн төлөлтийн хуваарь тохирсон ч хугацаандаа нэг ч төлөлт хийгээгүй холбоо хамаарал болох ах нь мөн адил утсаа авдаггүй тул шүүхэд хандаж байна. Үндсэн зээл 640,000 төгрөг, зээлийн хүү 338,885.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,910.85 төгрөг, нийт 1,037,863.98 төгрөгийг .... гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ....ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал ... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

2.1. ....ББСБ-ийн харилцагч ... /..../-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Үндсэн зээл 640,000 төгрөг, зээлийн хүү 338,885.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,910.85 төгрөг, нийт 1,037,863.98 төгрөгийг ... гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: ....ББСБ-ийн харилцагч .... /..../-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,459 төгрөгийн тавин хувь болох 14,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,729 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч .... холбогдох үндсэн зээл 640,000 төгрөг, зээлийн хүү 338,885.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,910.85 төгрөг, нийт 1,037,863.98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч болох ....ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,459 төгрөгийн тавин хувь болох 14,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,729 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,729 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ББСБ ХХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ