Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00405

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00405

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ....ХХК ... хот, ... дүүрэг, ... хороо, ..., ..., ...-р давхар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ... /утас: .../,

Хариуцагч: ... аймаг.... сум, ...дугаар баг, ... тоотод оршин суух, ... РД:.../, утас: ..../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 548,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... нь 2291943 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 420,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн тогтмол шаардсан боловч үр дүн гараагүй. Иймд гэрээний үүрэгт үндсэн зээл 412,366 төгрөг, үндсэн хүү 121,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,888 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, нийт 548,055 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ....шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ....ХХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлөх болно гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ....нь ....ХХК-тай 2291943 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулсан. ..... зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээл 412,366 төгрөг, зээлийн хүү 121,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,888 төгрөг, нийт 548,055 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ....нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,091 төгрөгийн тавин хувь болох 8,545 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,545 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 8,545 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 548,055 төгрөгийг хариуцагч ....нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,091 төгрөгийн тавин хувь болох 8,545 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 8,545 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 8,545 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ