Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00410

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00410

Говьсүмбэр аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ….. ХХК ...хот, ... дүүрэг, ... хороо, ...., ...., итгэмжлэгдсэн төлөөлөгч .... /утас: ..../,

Хариуцагч: .... аймаг, ... сум, ... баг, ...гудамж, ... тоотод оршин суух, .... /РД:.../, /утас: .../

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 301,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

....нь .... ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000956617 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ... үүрэн телефоны ... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. .... нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 180,000 төгрөгийг 3,4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ...-ийн зүгээс ... зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар .... үндсэн зээлийн үлдэгдэл 176,872 төгрөг, 2024.03.06-ны өдрөөс 2025.09.17-ны өдрийг хүртэлх 529 хоногийн зээлийн хүү 104,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,592 төгрөг, нийт 301,480 төгрөг байна. ....нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ....ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 301,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч ....шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ... ...нь ....ХХК-ийн нэхэмжилсэн 301,480 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ....нь .... ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000956617 дугаартай гэрээ байгуулсан. .... зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээл 176,872 төгрөг, зээлийн хүү 104,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,592 төгрөг, нийт 301,480 төгрөгийг хариуцагч .... гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ....нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,294 төгрөгийн тавин хувь болох 5,647 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 5,647 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..... улсын тэмдэгтийн хураамжид 5,647 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 301,480 төгрөгийг хариуцагч ....нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,294 төгрөгийн тавин хувь болох 5,647 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 5,647 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .... улсын тэмдэгтийн хураамжид 5,647 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ