| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0834/э |
| Дугаар | 0880 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 0880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Номин
улсын яллагч: О.Багшбаяр
шүүгдэгч: Х.Нямчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт Х Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806039110998 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Х Н, 19 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр,3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелийн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа ял шийтгүүлж байсан, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Х.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелийн 34 дүгээр гудамжны 79 тоотод Б.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшмж байгаа гэв.
Шүүгдэгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 4 сарын 30-ны өдөр эхнэр ажилдаа явсан хойгуур найз Л2 шил 0.5 л архи хувааж уучихаад найзыгаа явсаны дараа эхнэр ажлаасаа ирсэн байсан тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаад саатуулагдсан байсан. Маргааш нь эхнэр Гэрэлсүрэнг зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Эхнэр бид 2 суугаад 6 жил амьдрах хугацаанд хэрэлдэж байсан болохоос биш би гар хүрч байгаагүй, тэр өдөр яагаад эхнэртээ гар хүрсэнээ үнэхээр санахгүй байна хүнд үзүүлсэн чинь болохгүй хүнтэй архи уусан байна гэсэн ” гэжээ.
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 4 сарын 30-ны өдөр 19:30 цагийн үед манай нөхөр Н найз Л архи уучаад найзынхаа явсны дараа агсам согтуу тавиад байхаар нь унт гэсэн чинь хөөгөөд байхаар нь гадаа гараад мод хагалж байсан чинь араас гарч ирээд гараараа нүүр, толгой руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би гэртээ ороод дүү Б, эгч Ц нарыг дуудаж цагдаа трээд нөхрийг аваад явсан. Нөхөр Н зодуулснаас болж нүд хөхөрсөн, хүзүү хөндүүр байна, зүүн гар, баруун хөл хөхөрсөн гэмтэл учирсан. Би нөхөр Н суугаад 5 жил амьдарч байна, өөрөөс нь гарсан 2 хүүхэд надаас гарсан 1 хүүхэд ам бүл тавуулаа амьдарч байна. үрьд нь 2017 оны 4,11 сард зодуулж байсан энэ талаараа цагдаад хандаж байгаагүй. Ер нь цагдаад анх удаагаа дуудлага өгч байна. Манай нөхөр архи уучихаараа хардаад зоддог өөр шалтгаан байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна” гэжээ. /хх-н 7-9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол /хх-н 10/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5644 тоот ДҮГНЭЛТ:
1.Б.Г биед зүүн зовхи, хөмсөг, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тооцогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12-13/
Х.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-36/
Х.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/
Х.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 17/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 13, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 18-19/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-н 20-29/ зэрэг болно.
Х.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны Монелийн дүгээр гудамжны 79 тоотод буюу гэртээ эхнэр Б.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Б.Г биед зүүн зовхи, хөмсөг, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 5644 тоот дүгнэлт
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … агсам согтуу тавиад байхаар нь унт гэсэн чинь хөөгөөд байхаар нь гадаа гараад мод хагалж байсан чинь араас гарч ирээд гараараа нүүр, толгой руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би гэртээ ороод дүү Б, эгч Ц нарыг дуудаж цагдаа ирээд нөхрийг аваад явсан. Нөхөр Нямчулуунд зодуулснаас болж нүд хөхөрсөн, хүзүү хөндүүр байна, зүүн гар, баруун хөл хөхөрсөн гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/
Шүүгдэгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. найз Л 2 шил 0.5 л архи хувааж уучихаад найзыгаа явсаны дараа эхнэр ажлаасаа ирсэн байсан тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаад саатуулагдсан байсан. Маргааш нь эхнэр Гэрэлсүрэнг зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Тэр өдөр яагаад эхнэртээ гар хүрсэнээ үнэхээр санахгүй байна хүнд үзүүлсэн чинь болохгүй хүнтэй архи уусан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Х.Н нь эхнэр Б.Г агсан тавьж түүнийг зодож биед нь зүүн зовхи, хөмсөг, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Х.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Х.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Х.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Х Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Х.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Х.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН