| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/01673/И |
| Дугаар | 191/ШШ2025/09063 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09063
| 2025 10 23 | 191/ШШ2025/09063 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-д холбогдох,
41,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагч Л.*******, гэрч Л.*******, гэрч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний бие эцэг эхээс долуулаа билээ. Би айлын 4 дэх хүүхэд бөгөөд дээрээ 2 ах, нэг эгчтэй, харин доороо 4 дүүтэй юм. Бидний эцгийг Ё.******* гэдэг бөгөөд 1984 онд нас барсан. Харин ээжийг минь Ё. гэдэг бөгөөд 2023 онд нас барсан юм.
Бид эцэг эхээс үлдсэн байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 900 м.кв орчим хэмжээтэй газартай байсан бөгөөд уг газрын өмчлөгчөөр эцэг эх маань үр хүүхдүүдийнхээ нэрийг бүгдийг нь оруулсан байсан юм. Тухайлбал Л.*******, Л.*******, Л.*******, Л., Л., Л., Л.******* нар хамтран өмчилдөг байсан юм.
Гэтэл 2024 онд бидний өмчлөлийн дээрх газар нь дахин төлөвлөлтөнд орохоор болсон бөгөөд газраа чөлөөлж нөхөн олговор авах болсон. Ингэхэд Нийслэлийн дахин төлөвлөлтийн газраас бидэнд танай газар олон хүний нэр дээр байгаа учраас та нар нэг хүнийхээ нэр дээр болго, тэгээд тэр хүний чинь нэрээр гэрээ байгуулж нөхөн олговрыг олгоно" гэсэн шаардлага тавьсан. Ингээд ах дүүс бид ярилцаж байгаад хамгийн бага дүү болох Л.*******гийн нэр дээр болгон бусад нь нэрээ хасуулж дахин төлөвлөлтөнд оруулсан ба бидний газар 287.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Ингээд газрын нөхөн олговор болох 287.000.000 төгрөгийг бага дүү Л.*******гийн дансанд 2024 оны 05 дугаар сард орсон.
Бид ах дүүсээрээ ярилцаж тохиролцохдоо бага дүүгийн нэрээр дахин төлөвлөлтөнд оруулж нөхөн олговор болох 287.000.000 төгрөгийг дээр дурдсан 7 хүн ижил тэнцүү буюу нэг хүнд 41.000.000 төгрөг авахаар тохирсон байсан ч бага дүү маань миний мөнгийг одоо болтол өгөхгүй байна.
Надаас бусад ах дүүс бүгд мөнгөө авсан боловч зөвхөн надад өгөхгүй байгааг асуухад гэр бүлээсээ салбал өгнө, таньд ногдох хувийг таньд шууд бэлэн мөнгөөр өгөхгүй харин өөрийнхээ нэрээр байр авч амьдруулна, эсхүл байранд чинь хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ" гэх мэтээр ярилцаж тохиролцоогүй шаардлагыг тавьж надад ногдох хувийг өгөхгүй байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 болон 108.3-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй болохыг заасан.
Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана" гэж заасан бол 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.
Иймд Л.*******гээс дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 41.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Л.Баттулгын өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баттулгын нэхэмжлэлтэй 41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүрэн хангаж шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Учир нь нэхэмжлэгч Л.******* болон хариуцагч Л.******* нарын төрсөн эх н. гэдэг хүний өмчлөлд байрлах өмчлөх эрхтэй газар анх байсан юм байна. Энэ газар бол н. гэдэг хүний нэр дээр 2022 онд шилжсэн байсныг н. зарж үрж болзошгүй, бид нар бусад долуулаа хувааж авах ёстой учраас бидэнд шилжүүл гэдэг шаардлага тавьсаны дагуу 2023 онд Л.*******, Л.******* нарын нэр дээр шилжсэн юм байна. Энэ үйл баримтыг зохигчид болон гэрчүүд мэдүүлж байна. Ингээд 2023 онд зохигчдийн ээж н. бурхан болсон. Үлдсэн 7 хүүхдийн хувьд эцэг эхээс өвлөгдөж үлдсэн газрыг худалдан борлуулж мөнгийг ижил тэнцүү хувааж авахаар амаар харилцан тохиролцсон юм байна. Энэ үйл баримт дээр зохигчид мөн гэрчүүд ямар нэг маргаангүй адилхан тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Амаар гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуульд зааснаар гэрээ амаар болон бичгээр байгуулагддаг. Тэгэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 5-д заасан иргэний хуульд шууд нэрлэн заагаагүй боловч гэрээний үндсэн шинж хэлбэрийг хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан юм байна. Өөрөөр хэлбэл эцэг эхээс өвлөгдсөн газрыг худалдан борлуулж хувааж авах ногдох хувийг Л.*******д шилжүүлнэ гэдэг ийм хэлцэл гэрээ зохигчдийн хооронд байгуулагджээ гэж үзэж байна. Нэрлэгдээгүй гэрээ бол Иргэний хуулинд заасан үүргийн нэг үндэслэлд хамаардаг. Өөрөөр хэлбэл үүрэг үүссэн гэсэн үг. Ингээд Л.Баттулгын ногдох хувийг Л.*******гийн зүгээс өгөөгүй үйл баримт тогтоогдож байна. Харин бусад хэлэлцэн тохиролцсон 6 ах дүү өөрт ногдох 41,484,000 төгрөгийг тус бүр нь шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, дансны хуулга, мөн гэрч, хариуцагч нарын тайлбараар эцэслэн тогтоогдож байна. Хариуцагч Л.*******д олгох мөнгийг өгөхгүй байгаа шалтгаанаа архины хамааралтай буюу эхнэр нь үрэн таран хийж болзошгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл Л.******* энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй буюу эрх зүйн бүрэн чадвар чадамжгүй, асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоогдсон ийм үйл баримт тогтоогдсонгүй. Тэгэхээр эрх зүйн бүрэн чадвар чадамжтай иргэн хүний хувьд ах дүү 7-ийн дунд байгуулагдсан аман хэлцлийн дүнд өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаар 193,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон юм байна. Зуучлалд 5,000,000 төгрөг өгсөн. 288,000,000 төгрөгийг ах дүү 7 ижил тэнцүү хувааж авч байгаа юм байна. Нэг хүнд ногдох дүн 41,142,000 гарч байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 41,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Баттулгын нэхэмжлэл нь үнэнээс хол зөрүүтэй худал мэдээллүүд байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ах Баттулгын нэхэмжлэлд дурьдсан 2 үл хөдлөх хөрөнгө: тоот нэгж талбарын дугаартай 381 квм газар, тоот нэгж талбарын дугаартай 618 квм газар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 газар бол бидний эцэг эхээс үлдсэн газрууд байсан. Гэхдээ ах Баттулгын хэлсэнээр: "бүх хүүхдүүд нь нэрээ оруулсан хамтран өмчлөгчид байсан" гэдэг бол ор үндэслэлгүй худал мэдээлэл юм. Ах Баттулгын нэр нь 2 газрын өмчлөлийн түүхэнд хэзээ ч байгаагүй. (ХУР системээс авсан үл хөдлөх хөрөнгийн лавлагааг баримтаар хавсар тул үзнэ үү.)
Тиймээс хууль эрх зүйн хувьд хууль ёсны өмчлөгчид нь болох том эгч ******* мөн миний бие ******* бид 2 ах Баттулгын өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй бөгөөд ах *******д өр төлбөр ч өглөг авлага ч байхгүй болно.
Мөн нэхэмжлэлд: "2 газар нь Нийслэлийн дахин төлөвлөлтөнд орж ах дүү нэгнийхээ нэр дээр болгож нөхөн олговор авсан гэжээ. Энэ бол тэр чигээрээ ор үндэслэлгүй худал мэдээлэл байна. 2 газрын хууль ёсны өмчлөгчид нь бол зөвхөн том эгч ******* мөн миний бие ******* бид 2 л юм. Бид 2 газраа хувь хүнд нийлүүлээд 293 саяд зарсан болно. (******* миний банкны хуулгыг баримтаар хавсаргасан тул үзнэ үү).
Ёс зүйн хувьд хариу тайлбар өгөх нь:
Энэ нэхэмжлэлд гэрчээр орж байгаа том эгч ******* мөн миний бие ******* бид 2 өөрсдийн өмчлөлийн газраа 2024 оны 6 сарын 13-нд зараад зуучын хөлс өр ширээ хасаад үлдсэн 286 саяыг ах дүү 7-лаа адилхан хувааж авсан билээ.
Нэхэмжлэгч ах Баттулгын хувь болох 41 сая төгрөгийг өгөөгүй байгаа нь үнэн. Яагаад гэхээр ах ******* нь архинаас хамааралтай, уухгүй байж тэвчдэггүй, мөнхийн согтуу байдаг учраас мөнгийг нь өгч байснаас ганц өрөө байр ч болтугай болгож өгье гэж том эгч ******* бид 2 ярьж тохирсон байсан. Мөн 2 газартай холбоотой өөр шүүхийн маргаан дуусаагүй байсан учраас тэрийг бүрмөсөн шийдэгдэж дуусхыг хүлээж байсан. Ах *******д өөрт нь ч хэлж ойлгуулсан байсан. Буруу гараар ороод хэн нь ч юу ч хүртэхгүй алдах байсан 2 газрыг нь хууль журмынх нь дагуу авч зараад ах дүү бүгдэдээ шударгаар хуваан хүртээж байхад ингэж тэвчээргүй аашлан нэхэмжилж байгаа нь Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдаж байгаатай агаар 1 юм. Бусад ах эгч нартаа бүгдэд нь хувийг нь өгөөд заримд нь бүр нэмж мөнгө зээлүүлэн байж хашаа байшин авч өгч орох оронтой болгосон дүү ******* надад итгэхгүй ингэж нэхэмжлэл гарган ажил явдал удаж байгаам бол ах *******д ерөөсөө хувь хүртээх алба ч үүрэг ч байхгүй.
Ах ******* нь 10 жилээ төгсөөд Орос руу сурахаар явахдаа ч зун амралтаараа ирээд буцах болгондоо ч ээжээс маань цалин болон амралтын мөнгийг нь хуу хамж авч явдаг байсан. Том эгч ******* маань ч чадалаараа туслаад бараа таваар өгч явуулдаг байсан ч ах дүүдээ байтугай бүр ээждээ ч ганц бэлэггүй хоосон гуяаа ганзагалаад л ирдэг байсан. "Хойно 5 жил сурахдаа архидах тамхи татахыг л сурч ирж дээ. гэж ээж маань ярьдаг байсан. Хүүхдүүдээс нь хамгын ачлалгүй амин хувиа л хичээсэн хүн юм. Авахаа л мэдэхээс ах эгч дүүдээ туслаж байсан гэж лав сонсоогүй. Ээжид ганц удаа цагаан сарын ууц, тавгын идээ ул боов аваад өглөө гэж сонсоогуй. Ээжийг өнгөрхөд ажил явдалд нь ганц зулны мөнгө ч өгөөгүй ах ******* бол ийм л хүн.
Ах ******* нь огт гэрлээгүй байсан бөгөөд 3 жилийн өмнө гэх эмэгтэйтэй анх удаа Гэрлэлтээ батлуулсан юм билээ. 2 жилийн өмнө яг ээжийг маань гаргасан өдөр эхнэр шийдүүлсэн болно. (Цагдаад тэмдэглэгээтэй байгаа) Энэ үйлдэл нь манай ээжийг болон нь манай ээжийн гэрт архидан согтуурч агсан тавьсан учраас цагдаа дуудаж эрүүлжүүлэн манай гэр бүлийг үл хүндэтгэсэн маш бүдүүлэг үйлдэл юм. Эхнэр нь том эгч ******* рүү удаа дараа утсаар болон мессежээр ах Баттулгын газрын хувийг нэхэн шалж: "Өөрийнхөө хүүд 2 өрөө байр авах урьдчилгаанд өгөх гэж байгаа" гэж хэлсэн байна. Манай хүүхдэд нь байр болж очих ёстой гэж? Ах ******* маань архинаас хамааралтай, өөрийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн газрын хувь яахаараа саяхан батлуулсан эхнэрийнх нь танихгүй гэсэн толгойгүй, ах дүүсээ ч боддоггуй, муу хүмүүст уруу татагдахдаа маш амархан сул дорой байдлыг нь ашиглаж эхнэр нь ятган энэ нэхэмжлэлийг гаргуулсан гэж том эгч ******* бид 2 үзэж байна.
******* би 10 жилээ төгсөөд сурангаа ажиллаж ээждээ ямар ч санхүүгийн дарамт учруулалгүй өөрөө л өөрийгөө болгож, улмаар Японы ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Японд суралцаж ажиллан олон жилийн турш ээждээ гадаадаас тогтмол мөнгө бэлэг сэлт явуулдаг байсан. (Хэрэгтэй гэж үзвэл баримтууд гаргаж өгөхөд бэлэн.) 2013 онд ээжийг эгчтэй цуг Америкт урьж 6 сар амраахад ээж маань маш их баярлаж байсан. Ээж маань насаараа бага ангийн багш хийсэн, багахан тэтгэвэртэй, бусад ах эгч нар маань дор бүрнээ амьдралаа чадан ядан болгож ээждээ илүүчлэх боломж хомс хүмүүс учраас ээж маань миний явуулдаг байсан мөнгөөр л амьдралынхаа сүүлийн мөч хүртэл мөнгө санхүүдээ түүртэлгүй сэтгэл амар амьдарсан байхаа гэж боддог.
Эцэст нь хэлэхэд хууль ёсны хувьд ч хүн ёсны хувьд ч ах ******* нь манай эцэг эхээс болон том эгч *******гээс ч мөн дүү ******* надаас ч ямар 1 юм нэхэмжлэх эрхгүй нэр нүүргүй хүн билээ.
Хүндэт шүүгч та энэхүү болсон явдлын учир шалтгаан, уялдаа холбоо, үндэслэлийг тунгаан шүүж шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Л.Баттулгын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Л.Баттулгын иргэний үнэмлэхийн хуулбар, Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар тодорхойлолт, Нийслэлийн дүүргийн архивын баримт/1 хх 53/,
Хариуцагч талаас баримтаар гаргасан Худалдах, худалдан авах 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний хуулбар, Л.*******, Л.******* нарын өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хур системээс авсан хөрөнгийн лавлагааны хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний хуулбар, Л.*******, Л.******* нарын өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Бямбадоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.*******гийн Хаан банк ХК-ийн дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/1 хх 26, 62-63/,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тоот 381.56 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газар, тоот 618.34 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай газруудын өмчлөгчдийн түүхчилсэн лавлагаа, Хаан банк ХК-иас Л.*******гийн дугаар депозит дансны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга/хх-64-66/, гэрч Л.*******ийн мэдүүлэг, гэрч Л.*******гийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Л.*******д холбогдуулан 41,000,000/дөчин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Л.******* нь Л.*******д ерөөсөө хувь хүртээх алба ч, үүрэг ч байхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Л.******* нар нь төрсөн ах, дүү нар болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, гэрч Л.*******, гэрч Л.******* нарын гэрчийн мэдүүлэг, хорооны Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн № 323 Тодорхойлолт, Хүн амын нэгдсэн сангийн өрхийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Ё. агсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын эх болох талаар болон 2023 онд нас барсан талаар зохигчид маргаагүй болно.
Ё. нь тоот хаягт байршилтай газар, тоот хаягт байршилтай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 5/7466 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар тоот хаягт байршилтай газар, тоот хаягт байршилтай газар нь өвлөгдөх эд хөрөнгөд хамаарч байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т Өвлүүлэгчийн эд хөрөнгө ... өвлөгдөнө., мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх ... адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1-т нас барагчийн ... төрүүлсэн ... хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; гэж заасан.
Хариуцагч Л.******* болон иргэн Л.******* нар нь тус газруудыг худалдан борлуулж, газруудын үнийг бусадтайгаа 7/долоо/ хувааж авахаар харилцан тохиролцон хариуцагч Л.******* болон иргэн Л.******* нар өөрсдийн нэр дээр газруудыг шилжүүлэн авсан болох нь гэрч Л.*******, гэрч Л.******* нарын энэ талаарх гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид эцэг, эх нь 7/долоо/ хүүхэдтэй бөгөөд эцэг Ё.******* 1984 онд, эх Ё. 2023 онд нас барсан талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтад зааснаар зохигчид тоот хаягт байршилтай газар, тоот хаягт байршилтай газрыг өвлөх эрхтэй байсан байх ба хариуцагч Л.******* болон иргэн Л.******* нар нь тус газруудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч худалдан борлуулсны дараа газруудын үнийг 7/долоо/-лаа хувааж авахаар харилцан тохиролцсон болох нь гэрч Л.*******, гэрч Л.******* нарын гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Л.******* болон иргэн Л.******* нар нь тус газруудын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № 5/7466 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн ... гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд ... үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.
Зохигчдын худалдан борлуулсан газрын үнийг 7/долоо/-лаа хувааж авах тухай тус хэлцэл нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Нэрлэгдээгүй гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Хариуцагч Л.*******, иргэн Л.******* нар нь тоот хаягт байршилтай газруудыг худалдан борлуулсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хаан банк ХК-д эзэмшиж байгаа төгрөгийн Депозит дансруу 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр газрын төлбөрт 293,000,000/хоёр зуун ерэн гурван сая/ төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк ХК дахь Депозит дансны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч болон иргэн Л.******* нарын худалдан борлуулсан дээрх газруудын үнийн 287,000,000/хоёр зуун наян долоон сая/ төгрөгөөс өөрт ногдох гэх 41,000,000/дөчин нэгэн сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч болон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлно.
Хариуцагч нь Хаан банк ХК-д эзэмшиж байгаа төгрөгийн Депозит дансруу 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр газрын төлбөрт 293,000,000/хоёр зуун ерэн гурван сая/ төгрөг шилжүүлсэн байх ба Нэрлэгдээгүй гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 41,000,000/дөчин нэгэн сая/ төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ., мөн хуулийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. гэж заасан.
Хариуцагч нь газруудыг худалдан борлуулсан үнийг Хаан банк ХК-д эзэмшиж байгаа өөрийн дансруу шилжүүлэн авсан байх боловч нэхэмжлэгчид 41,000,000/дөчин сая/ төгрөгийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, мөн хуулийн 208.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 41,000,000/дөчин нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байх тул уг маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, мөн хуулийн 108.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ