| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/06041/И |
| Дугаар | 191/ШШ2025/08054 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/08054
2025 09 26 191/ШШ2025/08054
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, хороолол, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 31,825,578.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024.09.19-ний өдөр манай байгууллагатай №******* дугаартай Зээлийн гэрээг байгуулан 30,000.000 төгрөгийг сарын 3.50 хувийн хүүтэйгээр, нийт 2 жилийн хугацаатай зээлэн ФГ/*******/ дугаартай фидуцийн гэрээ байгуулж улсын дугаартай мерседэс бенк е220 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 2,112,802.10 төгрөг, үндсэн хүүнд 5,316,164.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 71,033.50 төгрөгийг төлсөн бөгөөд 2025.03.04-ний өдрөөс эхлэн төлбөр төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул түүнд мэдэгдэл хүргүүлж Зээлийн гэрээний 7.2.1-д заасныг үндэслэн зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн. 2025.06.18-ны өдрийн байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлэнд 27,887,197.90 төгрөг, үндсэн хүүнд 3,815,720.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 95,859.86 төгрөг, нотариатын зардал 26,800 төгрөг, нийт 31,825,578.43 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 31,825,578.43 төгрөг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,825,578.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, нийт 1 сарын хугацаанд буюу 2025.10.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Талууд хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 31,825,578.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,825,578.43 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2025.10.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,825,578.43 төгрөгийг нийт 1 сарын хугацаанд буюу 2025.10.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,077 төгрөгийн 50 хувь болох 158,538.5 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 158,538.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ