| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/07010/И |
| Дугаар | 191/ШШ2025/08059 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08059
2025 09 29 191/ШШ2025/08059
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,262,349.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 42.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг. нууц код. цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 сарын 2-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,800,000 төгрөгийг тоот дансанд жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,267,810.27 төгрөг, зээлийн хүү 629,787.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 561.85 төгрөг төлсөн. Мягмарсүрэнгийн Мөнхзориг нь ******* дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 1 сарын 13-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 7 сарын 4-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 172, зээлийн үлдэгдэл 14,532,189.73 төгрөг, хγγ 1,692,149.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,009.98 төгрөг төлбөрийн нийт үлдэгдэл: 16,262,349.13 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 16,262,349.13 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэрхэмжлэлтэй холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,262,349.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.11.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.12.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.02.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.03.15-ны өдөр 2,710,391.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Талууд хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,262,349.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,262,349.13 төгрөгийг нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.11.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.12.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.02.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.03.15-ны өдөр 2,710,391.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,262,349.13 төгрөгийг нийт 6 сарын хугацаатайгаар буюу 2025.10.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.11.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2025.12.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.02.15-ны өдөр 2,710,391.52 төгрөг, 2026.03.15-ны өдөр 2,710,391.52 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,262 төгрөгийн 50 хувь болох 119,631 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 119,631 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ