Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/68                                                         Даланзадгад сум

 

 

 

О.*******, М.******* нарт

 холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч М.*******,

Шүүгдэгч О.*******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.*******ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.*******, М.******* нарт холбогдох 2329002330098 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч М.******* нь О.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

          Шүүгдэгч О.******* нь М.*******той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

          Мөн О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг, баруун талын хаалганы жижиг цонхыг модоор цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь О.*******, М.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.*******ийг 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.*******ыг 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 150 000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ид оногдуулсан 2 800 000 төгрөгөөр торох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч О.*******т оногдуулсан 3 150 000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.******* нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.******* нь хохирогч Ө.д 2 500 000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч М.*******, О.******* нар нь хохирогч Б.*******, П.******* нарт 2 790 000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч М.*******, О.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний 134 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцан дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч Пунцагийн ******* миний бие М.*******, О.******* нарт 2023 оны 08 дугаар сарын 02-ны шөнө зодуулсны улмаас бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалам, хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эд, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. Энэхүү гэмтлийн улмаас эмчилгээ оношилгооны зардалд 10 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөг хүртэл 250.000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй байгаа. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч *******, ******* нар нь 2 790 000 төгрөг төлсөн гэж худал дүгнэгдэж байна. Шийтгэх тогтоолд бичсэн улсын яллагч Т.Солонго нь шүүгдэгч ******* нь 4 удаагийн зарлага буюу 2 630 000 төгрөг шилжүүлсэн гэсэн ба гэх данс нь хохирогч Б.*******өд 480 000 төгрөг мөн 180 000 өгсөн байна. Харин 1 900 000 төгрөг шилжүүлсэн тоот данс нь шүүгдэгч гийн ******* гэсэн данс байна. Шүүгдэгч нар хоорондоо мөнгө шилжүүлсэн байхад улсын яллагч шүүх хурал дээр илтэд худал тайлбар гаргасныг шүүх шийтгэх тогтоолдоо хохирол төлөгдсөн гэж дүгнэж хууль зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн сэтгэл санааны хохиролд мөрдөн байцаалтын явцад надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй хохирогч миний эрхийг зөрчсөн байхад шүүх хохирогч хохирлын зэргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хохирлын мөнгийг гаргаж өгөөгүй намайг хохироосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрөн байцаалтад шилжүүлж, хохирлын зэргийг надад танилцуулах ажиллагааг хийлгэх саналтай байна. Хохирогч надад шүүх хурал болох талаар огт мэдэгдээгүй, миний эрхийг зөрчсөн болно. Шүүх хуралд биечлэн оролцох болно. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн өнөөдрийн шүүх хуралдаанд ороогүй байгаа нь ер нь хэрэг хянан шийдвэрлэх явцад мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэсэн өөрөө хохирлын баримтаа гаргаж өгдөггүй, дуудсан цагт бас ирдэггүй, энэ талаар мөрдөгч, прокурорын зүгээс тэмдэглэл үйлдсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулахтай холбоотойгоор хохирлын баримт гаргаж өгөөгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох зовуурь үүсгэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлж, хохирогч хүрэлцэн ирдэггүй ийм байдлууд байдаг. Энэ байдал нь ч гэсэн өнөөдрийн шүүх хуралдаан дээр харагдаж байна. Утсаа авдаггүй. Утас нь холбогддоггүй. Дуудсан цагт ирдэггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.*******тэй удаа дараа холбогдох гэж үзсэн боловч утас нь холбогддоггүй. Холбогдоод ярихаар ямар ч хамаагүй хүний данс өгөөд таван сая, арван саяыг хий гээд байдаг. Өөрт нь данс байхгүй. Өөрийнх нь данс биш болохоор төлбөр мөнгийг шилжүүлж чаддаггүй гэв.

 

Шүүгдэгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч гурван үндэслэлээр гомдлоо гаргасан байна. Нэгдүгээрт анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Хоёрдугаарт хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр намайг аваагүй мөнгийг авчихлаа гэдэг. Гуравдугаарт сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан гэдэг байдлаар гомдлоо гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад эдгээр зүйлүүд нь тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байдаг. Шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэг гомдлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудаад ирдэггүй, оролцдоггүй. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны мэдэгдлийг өгсөн байдаг. Гэвч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдаанд ирж оролцоогүй. Шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох үүрэг өөрт нь оногдсон байдаг учраас бол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан заалгүйгээр ирээгүй байгаа нь өөрөө үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр ярихад анхан шатны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолд хохирол төлбөртэй холбоотой асуудлыг дурдахдаа нэг зөрөөтэй зүйлийг тусгасан байдаг. Үүнийг задлаад яривал хавтаст хэргийн хохиролтой холбоотой баримтууд нэгдүгээр хавтаст хэргийн 174-178 дугаар хуудсанд тодорхой авагдсан байдаг. Шүүгдэгч М.*******оос нийт 1,330,000 төгрөгийг хохирогч нарт шилжүүлэгдсэн байдаг. Энэ нь баримтаар авагдчихсан. Харин О.*******аас нийт хоёр удаагийн гүйлгээгээр 2,560,000 төгрөг гээд нийт 2,660,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн байгаа. Шүүгдэгч нарын нийт шилжүүлсэн тооцоог харахаар 3,990,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шийтгэх тогтоолд зөрүүтэй зүйл бичигдчихсэн байна. Энэ дээр задлаад хэлэхээр М.*******ийн зүгээс нэг удаа 1,008,000 төгрөгийг шилжүүлэхдээ хохирогч Б.*******ийн дансанд шилжүүлсэн байдаг. Хохирогч Б.******* нь бичгийн тайлбараараа 1,008,000 төгрөг гурван удаагийн гүйлгээгээрээ надад орсон нь үнэн болно гэсэн бичгийн тайлбарыг гаргасан байдаг. Мөн Б.*******өд 250,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд нийт 1,330,000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч О.*******аас хоёр удаагийн гүйлгээгээр хохирогч Ө.Төртулгын дансанд 2,500,000 төгрөг, хохирогч Б.*******ийн дансанд 160,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч М.*******ийн зүгээс хохирогч, гомдол гаргагч П.*******ийн дансанд 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт хохиролд шүүгдэгч нарын зүгээс 3,990,000 төгрөгийг төлсөн байдаг. Хохирогчийн гомдол гаргаад байгаа асуудал нь надад учирсан 10,000,000 төгрөгийг төлөгдөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэдэг. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар хохиролтой холбоотойгоор хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн ямар нэгэн баримт ерөөсөө байдаггүй. Шүүгдэгч О.******* болон М.******* нарын зүгээс хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудас дээр тодорхой тэмдэглэл үйлдсэн байдаг. Шүүгдэгч М.*******ийн зүгээс прокурорын шатанд хэрэг ирчихлээ, хохирол төлбөрийг төлье. Чиний амаар нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх боломжгүй. Тиймээс яг учруулсан баримтаа гаргаж ирвэл чиний хохирлыг төлье гэдэг байдлаар утсаар удаа дараа ярьдаг. Сүүлдээ утас нь холбогдохоо байсан талаар тэмдэглэл үйлдээд хавтаст хэрэгт хийсэн байдаг. Хохирогч П.*******ийн гомдолд дурдагдаад байгаа зүйл нь би 250,000 төгрөг авсан. Гэтэл намайг 1,900,000 төгрөг, хоёр сая хэдэн зуун мянган төгрөг авсан байдлаар шийтгэх тогтоол дурджээ гэдэг байдлаар гомдол гаргадаг. Эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр машин барьж явсан эвдрэл гэмтэл, дээрээс нь ажилгүй байсан хугацааны  хохирол гээд 8,000,000 төгрөгийн задаргааг гараар бичээд өгчихсөн байдаг. Гэхдээ баримт байдаггүй. Яагаад энэ хохирол зөрүүтэй Ө.д 2,500,000 төгрөг, Б.*******өд 1,008,000 төгрөг төлөгдөөд зөвхөн П.*******өд 250,000 төгрөг төлөгдсөн байдлаар хохирогч гомдол гаргасан гэж ойлгож байна. Хохирогчийн гомдол гаргаад байгаа П.*******ийн унаж явсан машин нь Ө.Төртулгын машин байсан. Ө. нь П.*******ийн унаж явсан машин нь миний эзэмшлийн машин байсан. Тийм учраас би энэ машины эвдэрсэн гэмтэл, цалингүй хоцорсон хохирлыг авах ёстой гэдэг байдлаар шүүгдэгч О.*******, М.******* нартай утсаар холбогдож ярьсан байдаг. Тэгээд Ө.Төртулгын эзэмшлийн машиныг П.******* барьж явсан учраас хохирлын 2,500,000 төгрөгийг Ө.д өгсөн. Мөн гомдолдоо дурдаад байгаа сэтгэцэд учирсан хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэдэг. Үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зэрэглэл нь хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэсэн боловч өөрөө санаачилга гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, дуудахаар ирдэггүй, гарын үсэг зурдаггүй. Энэ байдлын талаар улсын яллагч тодорхой заасан. Энэ хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийтгэх тогтоолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тодорхой заагаад өгчихсөн. Үнэхээр гомдоод байгаа бол хохирогч П.******* нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад холбогдох ямар эмчилгээ хийлгэсэн, ажилгүйдлээс болоод гэртээ суугаад авч чадахгүй байгаа цалин хэдэн төгрөг болох юм гэдгээ нотлох баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь шийтгэх тогтоолд заагаад өгчихсөн учраас баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөртэй асуудал дээр төлөгдсөн, төлөгдөөгүй, бид нар аваагүй гээд байгаа зөрөөтэй бичигдсэн зүйлүүдэд өөрчлөлт оруулаад, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Давж заалдах шатны шүүх хохирогч П.*******ийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

        Шүүгдэгч М.******* нь О.*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

          Шүүгдэгч О.******* нь М.*******той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт П.*******, Б.******* нартай үл ялих зүйлээр маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодож П.*******ийн биед нь бүсэлхийн 1,2,3-р нугалам, сээрний 12-р нугалмын хугарал, хамар ясны хугарал, дагзны хуйх, зулайн хуйх, хамрын нуруу, нуруу, бүсэлхий, баруун чих, баруун тохой, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нүүрс тээврийн 2 дахь километрт ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг, баруун талын хаалганы жижиг цонхыг модоор цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь О.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.*******т 3 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 150 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.*******ид 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.******* нь “...эмчилгээ оношилгооны зардалд 10 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөг хүртэл 250.000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй байгаа. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч *******, ******* нар нь 2 790 000 төгрөг төлсөн гэж худал дүгнэгдэж байна.

Шийтгэх тогтоолд бичсэн улсын яллагч Т.Солонго нь шүүгдэгч ******* нь 4 удаагийн зарлага буюу 2 630 000 төгрөг шилжүүлсэн гэсэн ба гэх данс нь хохирогч Б.*******өд 480 000 төгрөг мөн 180 000 өгсөн байна. Харин 1 900 000 төгрөг шилжүүлсэн тоот данс нь шүүгдэгч гийн ******* гэсэн данс байна.

Шүүгдэгч нар хоорондоо мөнгө шилжүүлсэн байхад улсын яллагч шүүх хурал дээр илтэд худал тайлбар гаргасныг шүүх шийтгэх тогтоолдоо хохирол төлөгдсөн гэж дүгнэж хууль зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн сэтгэл санааны хохиролд мөрдөн байцаалтын явцад надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй хохирогч миний эрхийг зөрчсөн байхад шүүх хохирогч хохирлын зэргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хохирлын мөнгийг гаргаж өгөөгүй намайг хохироосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрөн байцаалтад шилжүүлж, хохирлын зэргийг надад танилцуулах ажиллагааг хийлгэх саналтай байна. Хохирогч надад шүүх хурал болох талаар огт мэдэгдээгүй, миний эрхийг зөрчсөн ” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

           Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт хохирогчийн эрх, үүргийн талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсгээс танилцах, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхээр нь мөрдөгч , прокурор, шүүх хангаагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

1-р хавтаст хэргийн 38, 39-р хуудаст авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг хохирогчид танилцуулаагүй, хэргийн 33-37-р хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгавар бичиж хүргүүлсэн ба уг даалгаварт 7 асуултын дагуу мэдүүлэг авахаар хүргүүлсэн байх боловч даалгаврын 2 дахь хуудсанд авагдсан 2 асуултыг асуугаагүй үлдээсний улмаас хохирогчийн эрх зөрчигдөж, даалгаврыг дутуу гүйцэтгэсэн байгааг шүүх прокурор анхаараагүй байна.

Түүнчлэн хавтаст хэргийн материалыг танилцуулсан талаарх баримт үйлдсэн боловч хэрэгт Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс рүү хэрхэн хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 239-р хуудсанд авагдсан тэмдэглэлээс дүгнэхэд 5 минутын хугацаанд хохирогчид хэргийн материал танилцуулсан гэх үндэслэл тогтоогдож байна.

Хэргийг хүлээж авсан анхан шатны шүүх хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, 2-р хавтаст хэргийн 24-р хуудсанд хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж танилцуулах тухай баримт үйлдсэн байх боловч шүүх хуралдааны оролцогчдын нэрс бичигдээгүй, шүүх хуралдааны товыг хэзээ мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, товыг оролцогч нарт  хэрхэн мэдэгдсэн талаарх баримт хөтлөөгүй, /утасны дугаар, мэйл хаягаар болон биечлэн ирж танилцсан/ байгаа нь хохирогчид шүүх хуралдаан тов мэдэгдээгүй гэх үндэслэл болж байна.  

 

Иймд хохирогч П.*******ийн “...сэтгэл санааны хохиролд мөрдөн байцаалтын явцад надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй хохирогч миний эрхийг зөрчсөн байхад шүүх хохирогч хохирлын зэргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хохирлын мөнгийг гаргаж өгөөгүй намайг хохироосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрөн байцаалтад шилжүүлж, хохирлын зэргийг надад танилцуулах ажиллагааг хийлгэх саналтай байна. Хохирогч надад шүүх хурал болох талаар огт мэдэгдээгүй, миний эрхийг зөрчсөн болно. Шүүх хуралд биечлэн оролцох болно,  хэргийг мөрдөн байцаалтад буцааж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч О.*******, М.******* нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч О.*******, М.******* нарт холбогдох 2329002330098 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

 

         3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  О.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                                                                           Л.УГТАХБАЯР