| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2026/0023/З |
| Дугаар | 116/ШШ2026/0025 |
| Огноо | 2026-07-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 116/ШШ2026/0025
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, ******* нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2*******6 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлдээ: ******* сумын Засаг дарга ******* миний бие тус сумын Засаг даргаар сумын ИТХ-аар нэр дэвшин сонгогдож аймгийн Засаг даргын 2*******6.01.21-ний өдрийн ******* тоот захирамжаар сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 2*******6.06.19-ний өдрийн ******* сумын ИТХ-ын ээлжит хуралдааны “Сумын 2*******6 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлтэд үнэлэлт өгөх тухай” ******* тоот тогтоол, мөн “Сумын Засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай” ******* тоот тогтоолуудыг эс зөвшөөрч дараах гомдлын шаардлага гаргаж байна.
Нэг. Дээрх ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын 2-т “Засаг даргын 2*******6 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлт”-ийг хэлэлцэхээр оруулсны дагуу сумын Засаг даргын хувьд хагаж жилийн төлөвлөгөөний биелэлтийг заалт бүрээр нь нийтдээ 89.3 хувийн хэрэгжилтийн хувь биелэлтээр нь гаргаж сумын ИТХ-ын хуралдаанд танилцуулсан. Сумын ИТХ-ын хуралдаанд хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг заалт бүрээр нь огт хэлэлцээгүй бөгөөд тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батхүүгийн шахалт, шаардлага, сумын ИТХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсаны улмаас бодит байдал, хэлэлцэх асуудлаас халин хурлын төлөөлөгчдөөр санал хураалган “Хангалтгүй” гэж үнэлж, сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг аймгийн Засаг даргад гаргаж хүргүүлэх хууль бус шийдвэр гаргасан. Энэ нь бодит байдал, сумын 2*******6 оны хагас жилийн хугацаанд төлөвлөж хийгдсэн ажлын үр дүнтэй нийцээгүй төдийгүй нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим, хууль ёсыг гажуудуулсан хэт улс төржсөн шийдвэр болсон. Сумын засаг даргын 2*******6 оны төлөвлөгөөний биелэлт нь МУ-ын “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуульд заагдсаны дагуу бүтэн жилийн хугацаанд биелэлтээр дүгнэгдэх ёстой ба хагас жилийн хувьд биелэлтийн явцыг л тайлагнаж мэдээлэх боломжтой үйл ажиллагаа байдаг.
Хоёр. Хэлэлцэх асуудлын 4-т “Засаг даргад өгсөн үүрэг даалгаврын биелэлт”-ийг хэлэлцэх асуудал нь хуралдаанаар огт хэлэлцэгдээгүй байтал сумын ИТХ-ын дарга ******* нь хэлэлцээд хангалтгүй биелүүлсэн гэх хуурамч үндэслэл гаргаж тогтоолд тусгасан нь хууль бус болсон.
Сумын ИТХ-аас сумын Засаг дарга надад ажиллаж буй 5 сарын хугацаанд өгсөн нэг ч үүрэг даалгавар байгаагүй бөгөөд миний бие хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд сум орныхоо ажлыг хангалттай удирдан зохион байгуулж ирсэн байдаг. Сумын ИТХ-ын 2*******6.06.19-ний өдрийн ******* тоот тогтоолд дурьдагдсан “...ИТХ-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэргийг хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн мэтээр үндэслэл гаргасан нь хууль ёсыг уландаа гишгэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн тогтоолд МУ-ын ЗЗНДНТУТХ-ын 65.1.1 “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн” гэх үндэслэл гаргасан нь хууль бус бөгөөд хэдэн оны, хэдний хурлын, ямар утга агуулгатай шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн болох нь тодорхойгүй ба дээрх асуудал хуралдаанаар огт хэлэлцэгдээгүй байдаг.
Гурав. МУ-ын ЗЗНДНТУТХ-ын 65.1.2 “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн” гэж үндэслэсэн нь мөн л сумын Засаг дарга хуулиар хүлээсэн ямар үүргийг хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй. Энэ тухай ямар ч төлөөлөгч хуралдаанд үндэслэлтэй асуудал гаргаж тавиагүйг миний бие хуралдаанд оролцсон сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувиар ч, тайлан тавьж буй сумын Засаг даргын хувиар ч гэрчилнэ.
Дөрөв. Сумын ИТХ-ын 2*******6.06.19-ний өдрийн “Сумын засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай” ******* тоот тогтоолд үндэслэсэн дээрх хуулийн заалтууд нь бодит байдалтай нийцэхгүй, хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр хуурамчаар үйлдэгдсэн төдийгүй сумын Засаг даргыг огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргаж аймгийн Засаг даргад уламжилахдаа МУ-ын ЗЗНДНТУТХ-ын 65.2 дахь заалтыг үндэслээгүй байх нь эрх зүйн хувьд алдаатай, үндэслэлгүй шийдвэр болохыг нотолно. Иймд ******* сумын Засаг даргын МУ-ын ЗЗНДНТУТХ-ын 20, 22 дугаар зүйлд заагдсан орон нутгийн болон сумын чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн эрх, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэх асуудлын саналд “...холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчиж гарах шийдвэрийн төсөлгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэсэн Дорнод аймгийн ******* сумын ИТХ-ын 2*******6.06.19-ний өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Мөн МУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу ******* сумын ИТХ-ын 2*******6.06.19-ний өдрийн *******, ******* тоот тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү. ...2*******6.06.24-ний өдөр гаргасан 2*******6.06.19-ний өдөр №*******, №******* тоот тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Миний бие 2*******6 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын ИТХ-ын дарга *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ******* сумын ИТХ-ын 2*******6.06.19-ний өдрийн *******, ******* дугаар тогтоолуудын нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч өөрийн сайн дураар татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2*******6 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* нь, Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2*******6 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *******, ******* дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ