| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00204/И |
| Дугаар | 306/ШШ2025/00185 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 306/ШШ2025/00185
2025 05 29 306/ШШ2025/00181
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах ...................... /РД:...................., утас: ....................../
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, ..........дугаар баг, ........ дүгээр байр, ......... тоотод оршин суух, ..................... /РД:......................., утас: .................../
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,050,293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ............. нь М .......... дараах зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үүрэг зөрчигдсөн байна. ............ нь ............-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 140000768212 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ............ нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 580,000 төгрөгийг сарын 3.0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ............. зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 394,939 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,354 төгрөг нийт 1,050,293 төгрөг байна. ............ нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул .................. нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,050,293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ............-ийн нэхэмжилж буй 1,050,293 төгрөгийг хүлээн зөвшөөөрч байна, төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 140000768212 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 394,939 төгрөг, 75,354 төгрөг нийт 1,050,293 төгрөгийг хариуцагч ............. гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ............ нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,757 төгрөгийн тавин хувь болох 14,787 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,787 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,787 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...........-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,050,293 төгрөгийг хариуцагч .............. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,757 төгрөгийн тавин хувь болох 14,787 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,787 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 14,787 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .....................-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ