| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2026/0010/З |
| Дугаар | 116/ШШ2026/0027 |
| Огноо | 2026-07-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2026/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, 1 дүгэээр баг, ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт /РД: /-ийн[1]
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж, “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо, 2026 оны цалингийн санг 24 албан хаагчтай, үүнд төрийн улс төрийн албан тушаалтан 6, төрийн захиргааны албан тушаалтан 9, төрийн үйлчилгээний албан тушаалтан 9, тус хавсралтын 15-д Нярав /үйлчлэгч/-1 орон тоотойгоор баталсан[3].
1.3. Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 онд төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформд “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол гарсан бөгөөд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны цалингийн санд нийцүүлэн 24 албан хаагчтай байхаар сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог Нярав /үйлчлэгч/ гэх ажлын байрыг 1 орон тоотойгоор баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[4]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.... миний бие Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 2019 оны 08 дугаар сараас эхлэн 2026 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл тасралтгүй үйлчлэгчийн ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Засаг даргын Тамгын газрын дарга миний хийж гүйцэтгэж ирсэн Үйлчлэгчийн ажлын байр 9 хувийн цомхотгох ажлын байрны нэг болсон тул 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлөх болсон гэх утгатай мэдэгдлийг хүлээлгэж өгсөн бөгөөд тун удалгүй 2026 оны 01 сарын 19-ний өдөр тамгын дарга хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарч ажлаа хүлээлгэж өгсөн.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл хэсэгт заасан ******* сумын Засаг даргын 2026 оны 01 сарын 12-ны өдрийн тоот “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтад Нярав /үйлчлэгч/ гэх ажлын байрыг бий болгосон /нярав нь үйлчлэгчийн ажлыг давхар хийнэ/ нь тус захирамж нь цомхотгол орох ажилтнуудад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснөөс хойш тухайн ажилтнуудад зориулсан байдлаар нөхөж гаргасан, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу цомхотголд орох ажилтнуудтай сонсох ажиллагааг огт хийгээгүй. Засгийн газраас гаргасан удирдах, гүйцэтгэх ажилтнуудын зохист харилцааг тооцож 9 хувийг цомхотгох чиглэлд нийцүүлээгүй, төрийн үйлчилгээний буюу доод шатны ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан шинжтэй нөхөн гаргасан анхнаасаа илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Мөн Дорнод аймгийн сумдын хэмжээнд 9 хувийн цомхотгол нь удирдах ажилтны хувьд ээлтэй явагдаж байгаа бөгөөд сумын Засаг дарга, Тамгын дарга нар нь хэт дур зоргын байдлаар Засгийн газраас батлагдсан төрийн албаны бүтцийг өөрчилж байгаа нь Төрийн албаны болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ[5].
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж нэхэмжлэлийг гаргасан. Миний үйлчлүүлэгч нь тус Тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэвч Тамгын газрын дарга нь 9 хувийн цомхотголд орсон тиймээс ажлаас чөлөөлөгдөх болсон гэх мэдэгдэлийг хүргүүлсэн. Ингээд Тамгын газрын даргаас чөлөөлөх тушаал гарсан. Яагаад хууль бус болсон гэж үзэж байгаа вэ гэхээр нярав, үйлчлэгчийн ажлыг шинээр бий болгосон захирамж гаргасан. Энэ нь цомхотголд орсон ажилчдыг ажлаас чөлөөлсний дараа болсон. Давхар ажиллуулахаар болсон юм шиг байна лээ. Ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан. Илт хууль бус захирамж гэж үзэж байна” гэв.
2.3. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 онд төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформд “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол гарч Засаг даргын тамгын газрын 2026 оны цалингийн санд нийцүүлэн 24 албан хаагчтай байхаар батлагдсан. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоохоор заасны дагуу сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүтэц орон тоог батлах тухай” дүгээр захирамжийг батлан гаргасан.
Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог талаар Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д, мөн тус зүйлийн 7.3-т төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан хэрэгжилтийг зохион байгуулна гэж тус тус заасан байдаг. Дээрх зохицуулалтын дагуу Засаг даргын тамгын газрын батлагдсан орон тоо, цалингийн сан нь төсвийн жилээр хэрэгждэг тул байгууллагын бүтэц, орон тоонд орсон өөрчлөлтийг дараагийн төсвийн жилийн эхлэлтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлага үүссэн.
Иймд Засаг даргын тамгын газрын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн”, 80.4-т “ажил олгогч дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу Засаг даргын тамгын газрын даргаас хуулийн шаардлагыг хангах зорилгоор холбогдох албан хаагчдад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хүргүүлсэн. Хэрэв мэдэгдлийг дээрх хугацаанд 3 албан хаагчдад хүргүүлээгүй бол албан хаагчдын цалинг 2026 оны батлагдсан төсвийн цалингийн сангаас зарцуулах, төсөвт ачаалал үүсгэх, төсвийн сахилга бат алдагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байсан.
Улсын их хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформ болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоолоор батлагдсан төсвийг Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Нэхэмжлэгч С. нь Засаг даргын 2026 оны “Бүтэц орон тоо батлах тухай” дүгээр захирамжаар батлагдсан Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог цомхотголд орж буй ажилтнуудад зориулж нөхөж гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.1, 59.1.2, Төсвийн тухай хуулийн 7.1, 7.3, 14.2.12, Улсын Их Хурлын бодлого, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, төрийн албаны шинэчлэн баталсан захиргааны акт бөгөөд тодорхой нэг ажилтанд чиглэсэн шийдвэр бус, хувь хүний эрхийг шууд хөндсөн захиргааны акт биш юм.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/12 дугаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” тогтоол гарсны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын хурлыг сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулсан. Уг хуралдаанаар Улсын их хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформ болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/2617 дугаар тоот “Төсвийн төсөл боловсруулах чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, цомхотгох ажлын байрны мэдээлэл, мөн Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны талаар тус тус танилцуулсан. Нэхэмжлэгч С. нь уг хуралдаанаар танилцуулсан дээрх мэдээллүүдийг сонссон бөгөөд цомхотголд орох албан тушаалуудын талаар мэдээлэл өгч, санал хүсэлт гарч эхлэх үед хурлын өрөөг орхин гарсан. Хурал хийсэн өдөртөө хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд ажлаас чөлөөлөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагч тайлбар, санал гаргаагүй болно. Монгол Улсын их хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформд “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах чиглэлд дээд шатны байгууллагаас ямар нэгэн чиглэл, заавар, зөвлөмж ирээгүй, 2026 оны төсвөөс 9 хувиар буюу 3 албан хаагчийн цалинг шууд хасагдаж ирсэн. Цомхотгох ажлын байранд жолооч, мэдээллийн ажилтан, үйлчилгээний ажлын байр багтсан ба үйлчлэгийн ажлын байрыг хэлэлцэх үед боломжит бүхий л хувилбарыг судлан үзэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх мэргэжлийн ажлын байруудыг цомхотгох боломжгүй байсан учир уг ажлын байрыг цомхотгох нөхцөл бүрдсэн. Энэ нь төрийн үйлчилгээний буюу доод шатны ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан шинжийг огт агуулаагүй шийдвэр юм. ...Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Засаг даргын тамгын газрын 2026 оны бүтэц орон тоонд үйлчлэгийн орон тоо байхгүй бөгөөд Нярав /үйлчлэгч/ нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад, байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын 9 дүгээрт тусгагдсан ТҮ-4 ангилал /Нарийн бичгийн дарга, диспетчер, нярав, сувилагч/-аар 1 орон тоотой байхаар бүтэц орон тоо батлагдсан. Энэ нь байгууллагын 2026 оны бүтэц орон тоонд үйлчлэгийн албан тушаалын ажлын байр байхгүй бөгөөд төрийн албаны зэрэглэлээр бүтэц орон тоонд багтаагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд сумын Засаг даргын 2026 оны “Бүтэц орон тоо батлах тухай” дүгээр захирамж нь нийцэхгүй байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ[6]. 2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газраас 9 хувийн ажилчдыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүний дагуу чөлөөлсөн. Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаас Төсөв батлах тухай тогтоол гарсан. Уг хуралдаанаар УИХ-ын 48 дугаар тогтоол гаргасан. Үүний дагуу зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ёстой болсон. Сонсох ажиллагааны талаар мөн дээрх хуралдаанаар таницуулсан. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуралдаанд өөрөө суусан. Хуралдаан дээр өөрийг нь чөлөөлөх болж байгаа талаар танилцуулахад хуралдааныг орхиж гарсан. Энэ хугацаанд ямар нэгэн тайлбар гаргаагүй. Дээд шатны байгууллагаас ямар нэгэн чиглэл ирээгүй. Ганц ирсэн чиглэл нь Төсөв боловсруулах тухай тогтоол ирсэн. Ингэхдээ 3 албан хаагчийг цалингийн сангаас шууд хассан. Ингээд төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй хүртээхийн тулд мэргэжлийн албан хаагч нарыг чөлөөлөх боломжгүй байсан. Тиймээс төрийн үйлчилгээний албан хаагч нарыг чөлөөлөх ёстой болсон. Ингээд чиг үүргийн хувьд үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагч нарыг ажлаас чөлөөлсөн. дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Тиймээс нөхөн гаргасан захирамж биш гэж тайлбарлаж байна. 12 дугаар сарын 19-ний өдөр т ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Ингэхдээ 1 сарын 01-ний өдрөөс чөлөөлөнө гэж дурдсан. Хэдийгээр өр тавьж болохгүй хэдий ч 1 сарын 19-ний өдрөөс чөлөөлсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа чөлөөлсөн гэсэн үг юм. Үйлчлэгчийн хувьд зайлшгүй байх ёстой албан тушаал байгаа. Гэхдээ үйлчлэгчийн орон тоо байхгүй болсон. Тиймээс нярав /үйлчлэгч/ гэж зааж өгсөн. Төрийн үйлчилгээний 4 ангилалд няравын орон тоо багтдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу №01 тоот захирамжтай нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, тус шүүхэд хандан “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл хэсэгт заасан ******* сумын Засаг даргын 2026 оны 01 сарын 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтад Нярав /үйлчлэгч/ гэх ажлын байрыг бий болгосон /нярав нь үйлчлэгчийн ажлыг давхар хийнэ/ нь тус захирамж нь цомхотгол орох ажилтнуудад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснөөс хойш тухайн ажилтнуудад зориулсан байдлаар нөхөж гаргасан, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу цомхотголд орох ажилтнуудтай сонсох ажиллагааг огт хийгээгүй. Засгийн газраас гаргасан удирдах, гүйцэтгэх ажилтнуудын зохист харилцааг тооцож 9 хувийг цомхотгох чиглэлд нийцүүлээгүй, төрийн үйлчилгээний буюу доод шатны ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан шинжтэй нөхөн гаргасан анхнаасаа илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн Дорнод аймгийн сумдын хэмжээнд 9 хувийн цомхотгол нь удирдах ажилтны хувьд ээлтэй явагдаж байгаа бөгөөд сумын Засаг дарга, Тамгын дарга нар нь хэт дур зоргын байдлаар Засгийн газраас батлагдсан төрийн албаны бүтцийг өөрчилж байгаа нь Төрийн албаны болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэж үзэн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/12 дугаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” тогтоол гарсны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу Засаг даргын тамгын газрын нийт албан хаагчдын хурлыг сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулсан. Уг хуралдаанаар Улсын их хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформ болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/2617 дугаар тоот “Төсвийн төсөл боловсруулах чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, цомхотгох ажлын байрны мэдээлэл, мөн Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны талаар тус тус танилцуулсан. Нэхэмжлэгч С. нь уг хуралдаанаар танилцуулсан дээрх мэдээллүүдийг сонссон бөгөөд цомхотголд орох албан тушаалуудын талаар мэдээлэл өгч, санал хүсэлт гарч эхлэх үед хурлын өрөөг орхин гарсан. Хурал хийсэн өдөртөө хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд ажлаас чөлөөлөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагч тайлбар, санал гаргаагүй болно...” гэж маргадаг.
5. Хэргийн үйл баримтын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар, тус сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо, 2026 оны цалингийн санг 24 албан хаагчтай, үүнд төрийн улс төрийн албан тушаалтан 6, төрийн захиргааны албан тушаалтан 9, төрийн үйлчилгээний албан тушаалтан 9, тус хавсралтын 15-д Нярав /үйлчлэгч/-1 орон тоотойгоор баталсан[7].
5.2. Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 онд төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформд “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол гарсан бөгөөд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоо, 2026 оны цалингийн санг 24 албан хаагчтай, үүнд төрийн улс төрийн албан тушаалтан 6, төрийн захиргааны албан тушаалтан 9, төрийн үйлчилгээний албан тушаалтан 9, тус хавсралтын 15-д Нярав /үйлчлэгч/-1 орон тоотойгоор баталсан байна[8].
5.3. Дээрх Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 онд төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол гарсан бөгөөд ******* сумын Засаг даргын зүгээс Тамгын газрын 2026 оны цалингийн санд нийцүүлэн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог 24 албан хаагчтай байхаар баталж, үүний дагуу Тамгын газрын ажилчдын хурлыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт хуралдуулж, Засаг даргын тамгын газрын Мэдээллийн ажилтан *******, Жолооч *******, Үйлчлэгч С. нарын албан тушаалын орон тоог цомхотгох, Ажлын байр нь цомхотголд орж буй албан хаагчдад 2026 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор мэдэгдэл хүргүүлэхийг Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн д үүрэг болгож шийдвэрлэсэн.[9]
5.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус хуучилсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамж нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын хөгжлийн 2026 онд төлөвлөгөө батлах тухай” 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Төрийн албаны реформд “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ”, мөн Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/2617 тоот “Төсвийн төсөл боловсруулах чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Сумын 2026 оны төсөв батлах тухай” 09/12 дугаар тогтоол зэрэгт нийцсэн байна гэж үзлээ.
5.5. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэж заасны дагуу сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Бүтэц орон тоог батлах тухай” дүгээр захирамжийг гаргаж, Засаг даргын тамгын газрын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн”, 80.4-т “ажил олгогч дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу Засаг даргын тамгын газрын даргаас хуулийн шаардлагыг хангах зорилгоор холбогдох албан хаагчдад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.[10]
5.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.т мэдэгдлийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч ийн “Энэ нь цомхотголд орсон ажилчдыг ажлаас чөлөөлсний дараа болсон. Давхар ажиллуулахаар болсон юм шиг байна лээ. Ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан. Илт хууль бус захирамж гэж үзэж байна” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.т мэдэгдлийг хүргүүлсэн нь хуульд нийцсэн үйлдэл юм.
5.7. Мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 66 дугаар зүйлийн 66.1.7-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Дорнод аймгийн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог Нярав /үйлчлэгч/ гэх ажлын байрыг 1 орон тоотойгоор баталсан нь хуульд нийцсэн байна.
Түүнчлэн уг захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.1, 59.1.2, Төсвийн тухай хуулийн 7.1, 7.3, 14.2.12, Улсын Их Хурлын бодлого, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, төрийн албаны шинэчлэн баталсан захиргааны акт бөгөөд тодорхой нэг ажилтанд чиглэсэн шийдвэр бус, хувь хүний эрхийг шууд хөндсөн захиргааны акт биш юм.
6. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрхи захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад, Дорнод аймгийн Засаг даргы Ш.Ёл 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/638 тоот албан бичгээр “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар сумын Засаг дарга нь хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах эрхтэй болно. Дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолыг удирдлага болгон өөрийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотой Таны хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Тус хөдөлмөрийн гэрээг цуцлахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг явуулсан байна. Иймд ******* сумын Засаг даргын 2026 оны дүгээр захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн хариу өгсөн байна.[11]
7. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар “ ... орон тоо цөөрсөнтэй холбогдуулан Үйлчлэгч тэй байгуулсан ... хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.[12]
8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж нь дээрхи хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд энэхүү захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 66 дугаар зүйлийн 66.1.7-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 4 дүгээр хуудас
[2] Хэргийн 1-2 дугаар хуудас
[3] Хэргийн 8-9 дүгээр хуудас
[4] Хэргийн 8-12 дугаар хуудас
[5] Хэргийн 1-2 дугаар хуудас
[6] Хэргийн 26-27, 45-46 дугаар хуудас
[7] Хэргийн 8-9 дүгээр хуудас
[8] Хэргийн 8-9 дүгээр хуудас
[9] Хэргийн 58-59 дүгээр хуудас
[10] Хэргийн 5 дугаар хуудас
[11] Хэргийн 14 дүгээр хуудас
[12] Хэргийн 6, 37-44 дүгээр хуудас