| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/10756/И |
| Дугаар | 197/ШШ2025/07241 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07241
2025 05 30 197/ШШ2025/07241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Рояль плаза, ******* тоот хаягт байрлах Ба******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* тоот хаягт байрлах, Бү*******ХХК /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
10,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн зуучлан борлуулах гэрээний үүрэгт 10,548,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй бөгөөд гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаан /хүүхэд нь ахуйн ослын улмаас байнгын асаргаанд орсон/-ы улмаас төлбөрийг 2025 оны 09, 10, 11 дүгээр саруудад төлнө гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчид 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 24/01 дугаартай Бараа бүтээгдэхүүн зуучлан борлуулах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1.1-т Нийлүүлэгч нь чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт борлуулагчийн өмчлөлд шилжүүлэх, нийлүүлэгч нь борлуулагчид гэрээнд заасан нөхцөлөөр төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. гэж тохиролцжээ. /хх 8-12/
Иймд, талуудын хооронд бараа нийлүүлэх хэлбэрээр эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
3.3. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 10 нэр төрлийн 10,548,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаагүй, 10,548,000 төгрөгийн барааг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч Ба******* ХХК нь худалдан авагч буюу хариуцагч Бү*******ХХК-д худалдах, худалдан авах гэрээний зүйлийг биет байдлын хувьд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх 30/
3.4. Худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн учир гэрээний төлбөрийг худалдан авагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
4.1. Талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 24/01 дугаартай Бараа бүтээгдэхүүн зуучлан борлуулах гэрээний 2.3.1-т Бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, борлуулсны дараа сар бүрийн 13 болон 28-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн нэхэмжлэх хүлээн авснаас хойш тухайн өдөртөө багтааж нийлүүлэгч талын Капитрон банкны 3055053249 тоот дансанд шилжүүлнэ. гэж талууд тохиролцсон боловч худалдан авагч буюу хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барааг хүлээн авснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул барааны үнийг төлөх үүрэгтэй.
5. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээ байгуулж, бараа борлуулсан, тооцоо өглөг байгаа нь үнэн, миний том хүүхэд өндрөөс унаж байнгын асаргаанд орж, эмнэлэг, эмчилгээ зардал ихтэй байгаа учраас 2025 оны 9, 10, 11 дүгээр сард төлнө гэх тайлбар, хүсэлтийг гаргасан.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна. гэж заасан.
4.3. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан гэрээний төлбөрийг санхүүгийн байдлын улмаас хэсэгчлэн төлөх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул шүүх уг хуулийн зохицуулалтыг баримтлах үндэслэлгүй.
Иймд, дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,548,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,900 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 182,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бү******* ХХК-иас 10,548,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Бү******* ХХК-иас 182,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР