Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 0904

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Д.Уянга

          шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт  Хардал мэргэд овогт Б А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806040791093  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х м овогт Б ,19  оны 4 дүгээр  сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, тоног төхөрөөмжийн засварчин  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл , эхнэр,  хүүхэд, хадам эх нарын  хамт  Баянзүрх  дүүргийн 8 дугаар хорооны Улаанхуарангийн  41 дүгээр байрны 2 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, РД: /      

Холбогдсон хэргийн талаар:

          Б. нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 24.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвийн зүүн авто зогсоол дээр эхнэр Б.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.  

     Шүүгдэгч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Өнөөдөр орой би 23.00 цагийн  З  ирээгүй байсан. Тэгээд би ажил дээрээ байгаа юм байлгүй гэж бодоод залгатал ажил тарах болоогүй байна гэсэн. Тэгэхээр нь би ажил дээр нь яваад очтол байхгүй байсан ба  залгатал надад хаана байгаагаа хэлэхгүй байсан. Гэтэл хүмүүс шуугилдаж байснаа нэг хүн Жуков дээр байна гэсэн. Тэгээд би Жуков дээр яваад очтол манай  машин дотор нэг найз  пиво ууж байхаар нь би пивыг нь авч шидчихээд  машиндаа суулгасан. Манай  согтуурхаад надруу агсраад байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа алгадсан. Гэрлүүгээ харих гээд явж байхдаа машины руль булаацалдаад хаалга онгойлгох гээд байхаар нь би дахин 2 удаа алгадсан. Байрныхаа гадаа иртэл цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 13/ 

     Хохирогч  Б.З мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр орой найз М хамт 20.00 цагийн орчимд манай ажил дээр уулзаад бид хоёр дэлгүүрээс пиво аваад машин дотор нь ууж байтал манай нөхөр дуудаад байсан. Тэгэхээр нь Жуков худалдааны төвийн хажуу талын зогсоол дээр нь машинтайгаа очоод зогсоод удаагүй байж байтал манай нөхөр А нь машинтайгаа ирээд зогссоноо миний машины хаалга онгойлгоод намайг чирээд машинаас буулгаад намайг өөрийнхөө машиндаа суулгасан. Тэгээд машинаа хөдөлгөөгүй байхдаа гараараа миний нүүр нүд толгой руу цохиод миний үснээс зулгаагаад намайг найзтайгаа пиво уулаа гэх шалтгаанаар зодсон. Тэгээд тэндээс машинтайгаа хөдлөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 41 дүгээр байрны гадна ирээд зогсож байтал цагдаа нар ирсэн. Намайг машинаас чирээд буулгаж байх үед би найздаа цагдаа дуудаарай гэж хэлсэн юм. Манай нөхөр намайг өмнө нь зодож байсан. Гомдолтой байна гэжээ. / хх-н 7-10/    

       Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 16/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 17/ 4872 тоот ДҮГНЭЛТ:

           1.Б.З биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, цээжний баруун ар хэсэгт цус хуралт, нүдний дээд зовхи, гарын бугуй, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17/

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 18,29/

           Б.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 25-31/

           Б.А  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 33/

          Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /  хх-н 19 /,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н  13, захиргааны зөрчлийн талаарх баримтууд / хх-н 18-19/, шийтгэх тогтоолуудын хуулбар/ хх-н 20-29/  зэрэг болно.

           Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 24 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвийн зүүн авто зогсоол дээр  найзынхаа машин дотор уугаад сууж байхад нь чирч гарган өөрийн машинд суулгаад явахгүй гэж хэлэхэд түүнийг гараараа нүүрэн тус газар олон удаагийн үйлдлээр цохисоноос эхнэр Б.Золзаяагийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:   

          Б.З биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, цээжний баруун ар хэсэгт цус хуралт, нүдний дээд зовхи, гарын бугуй, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4872 тоот дүгнэлт  /хх-ийн 17/

    Хохирогч  Б.З  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … манай нөхөр Амаржаргал нь машинтайгаа ирээд зогссоноо миний сууж байсан  машины хаалга онгойлгоод намайг чирээд машинаас буулгаад намайг өөрийнхөө машиндаа суулгасан. Тэгээд машинаа хөдөлгөөгүй байхдаа гараараа миний нүүр нүд толгой руу цохиод миний үснээс зулгаагаад намайг найзтайгаа пиво уулаа гэх шалтгаанаар зодсон. Тэгээд тэндээс машинтайгаа хөдлөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 41 дүгээр байрны гадна ирээд зогсож байтал цагдаа нар ирсэн. Намайг машинаас чирээд буулгаж байх үед би найздаа цагдаа дуудаарай гэж хэлсэн юм. Манай нөхөр намайг өмнө нь зодож байсан гэсэн мэдүүлэг / хх-н 7-10/   

        Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … эхнэрлүүгээ залгатал надад хаана байгаагаа хэлэхгүй байсан. Гэтэл хүмүүс шуугилдаж байснаа нэг хүн Жуков дээр байна гэсэн. Тэгээд би Жуков дээр яваад очтол манай эхнэр машин дотор нэг найз хүүхэнтэйгээ пиво ууж байхаар нь би пивыг нь авч шидчихээд эхнэрийгээ машиндаа суулгасан. Манай эхнэр согтуурхаад надруу агсраад байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа алгадсан. Гэрлүүгээ харих гээд явж байхдаа машины руль булаацалдаад хаалга онгойлгох гээд байхаар нь би дахин 2 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/   зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Б.А прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасанаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х м овогт Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар               Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар               Б.А нь шүүхээс оногдуулсан  торгох  ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5-д зааснаар               Б.А нь торгох  ялыг шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН