| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2026/0008/З |
| Дугаар | 116/ШШ2026/0028 |
| Огноо | 2026-07-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 116/ШШ2026/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал лж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* ******* 1 дүгээр байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Өргөдөг овогт гийн[1]
Хариуцагч: Дорнод аймгийн , д холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот Б.г албан тушаалаас чөлөөлөх тушаалыг илт хууль бус гэж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулах ”, мөн “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11-р сарын 05-ны өдрийн дугаартай “ ” тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож бүхэлд нь хүчингүй болгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн , д холбогдуулж, “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот Б.г албан тушаалаас чөлөөлөх тушаалыг илт хууль бус гэж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан[2].
1.2. Нэхэмжлэгчээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “ ” тушаалыг бүхэлд нь илт хууль бус байх захиргааны акт болохыг тогтоолгох, илт хууль бус захиргааны актад үндэслэн гарсан тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Б.г ажлаас чөлөөлөх ” тушаалыг мөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, дээрх тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж өөрчилж, нэмэгдүүлсэн байна.[3]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Дорнод аймгийн , газарт Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2016 оноос эхлэн тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа албан тушаалын тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж гүйцэтгэлийн төлөвлөгөөний дундаж оноогоор маш сайн буюу 90 хувиас дээш гүйцэтгэлтэй ажиллаж байсан.
Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй асуудлаас үүдэн эрх бүхий байгууллагаас буюу Улсын Их Хурлаас улс төрийн шийдвэр гаргаж Засгийн газраас үүрэг чиглэл болгосны дагуу Төрийн албан хаагчдаас ажлын байрны чиг үүргийн давхцал, хийдлийг арилгах, мэргэшсэн, бүтээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд орон тооны цомхотгол явуулж байгаагаас төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх зүйн байдал дордож байна. , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар Дорнод аймгийн , бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаал ирсэн байдаг. Энэ тушаалын хавсралтаар миний харьяалагдаж байсан Нийгмийн хэлтсийн орон тоог 5 орон тоотой байхаар баталсан. Энэ тушаалын хавсралтын 19-д Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн орон тоо 2 байхаар тусгагдсан ба хаалтан дотор /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/ гэсэн байдлаар ирсэн. Ингээд 20******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн харилцааг 11 дүгээр сарын 01-ээр тасалбар болгон дуусгавар болгох мэдэгдэл өгснийг хүлээн авсан. Миний бие одоогоор энэ асуудалд маргаан үүсгээгүй бөгөөд эрх бүхий байгууллагад буюу Засгийн Хяналт хэрэгжүүлэх газарт орон тоо цөөрсөн хасагдсан асуудлыг тавьсан байна. Харин миний нэхэмжлэлийн гол асуудал нь 20******* оны 11 сарын 24-ний өдрийн дугаар “Албан тушаалаас чөлөөлөх ” Дорнод аймгийн , даргын илт хууль бус эрх зүйн зөрчилтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгуулах улмаар хохирсон эрх ашгаа хамгаалуулахаар маргаан үүсгэсэн байгаа болно.
1. Энэ тушаал нь Төрийн албаны хууль болон Захиргааны Ерөнхий хуулийг илт зөрчсөн байна. Тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хуулийн заалтанд томилох, чөлөөлөх эрх бүхий албан хаагчид эрх олгоогүй заалтыг дурдснаар буюу Төрийн албаны хуулийн 62.1.4 дэх хэсгээр намайг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон байна. Энэ заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангадаг. Мөн ийн хуулийн тодорхой заалтаар халах үндэслэлийг бий болгожээ. Миний бие нь тангараг өргөсөн төрийн Жинхэнэ албан хаагчийн хувьд ийн гэрээ байгуулан ажилладаггүй бөгөөд Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх үндэслэл бий болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан Төсвийн шууд захирагчийн Төрийн албанаас халах эрх олгосон заалтыг хэрэглээгүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэг захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3 дахь хэсэг Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсноор Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.
2. Тушаалын 4 дэх хэсэгт албан тушаалаас чөлөөлөгдсөн надад 20******* оны 3-р улирлын үр дүнгийн урамшуулалыг олгохыг заасаг байдаг. Тус байгууллага нь 20******* оны 3-р улиралд төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнээгүй бөгөөд нэгжийн даргын явцын ярилцлагын тэмдэглэл, үнэлгээ гараагүй, байгууллагын үнэлгээний хороо баталгаажуулалт хийгээгүй, даргын үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаагүй болно. Энэ хэсэг нь Монгол Улсын Засгийн 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж , ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-г ноцтой зөрчиж байна.
Монгол Улсын Засгийн тогтоолыг зөрчсөн энэ үйлдэл нь төсвийн шууд захирагч нь үйл ажиллагааныхаа хүрээнд тушаал гаргахдаа Төрийн албаны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 ...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.3 ...эрх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 37.1.13 ...албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг ...албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 дахь хэсэг ... хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн байна.
Иймд илт хууль бус гарсан.
- Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалыг захиргааны илт хууль бус акт гэдгийг тогтоож өгөх,
- 20******* оны 11 дүгээр сарын 24-нөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлсийг төлөхийг , газарт даалгах,
- Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг , газарт даалгах,
- Ажилд эргүүлэн томилохыг , газарт даалгах
Нэхэмжлэлийг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. ...Миний бие 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. тоот тушаалаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж намайг чөлөөлсөн гэж дурддаг. Гэхдээ уг тушаал нь өөрөө гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг өөр ажлын байранд шалгаруулж авахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр агентлагийн нь өөрөө удирдамж батлаад шалгалт авч байр эзлүүлж ажилд томилсон. Би н шалгалтыг өгөөгүй. Энэ талаар захирамжид мөн тусгасан байгаа. Мөн сүүлд тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Агентлагийн даргын хувьд төрийн албаны шалгалтыг авах ерөнхий эрх байхгүй. Төрийн албаны зөвлөл эсхүл салбар зөвлөлөөр шалгалтыг авахаар хуульчилсан байдаг. Тиймээс агентлагийн даргын хувьд н шалгалтыг авах эрхгүй байсан” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн хувьд дараах хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тоот тушаал анхнаасаа хууль бус байна гэж үзсэн. Дараагийн дугаарт удирдамж баталж байгаа тушаал гэж гарсан. тоот тушаал нь сөрөг үйлчлэлтэй байх магадлалтай гадагш чиглэсэн шинжтэй захиргааны акт гарсан. ийн талаар нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаагүй болохыг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. бол ямартай ч илт хууль бус байсан. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах шинжээр захиргааны акт гаргасан байна. Шалгалтыг өөрсдөө удирдаад аваад байх юм. Тусгай шалгалт аваад байгаа юм уу? Эсхүл ерөнхий шалгалт аваад байгаа юм уу? Энэ нь тодорхой бус байна. Хамгийн өндөр оноо авсан этгээдийг томилох эрх бүхий этгээд шууд томилно гэж дурдсан. Төрийн албанд ажилласан хугацаа, туршлага огт хамаагүй байхаар дурдсан. Уралдаант шалгалт мэт зүйл дурдсан байна. Тиймээс тоот тушаал илт хууль бус байна. Ингээд тушаалаар авсан шалгалтын тестийг байгууллага өөрөө буюу өөрөө зохиосон байгаа юм. Энэ шалгалт нь өөрөө нууцлалтай байх ёстой. Хэн хэзээ шалгалтыг бэлтгэх нь хүртэл дурдагдсан байдаг. Энэ нь өөрөө Төрийн албаны хуульд нийцэхгүй байгаа юм. Уг нь шалгалтыг төрийн албаны зөвлөл авах ёстой талаар хуульчилсан байдаг. Хариуцагч талаас 62.1.3-т заасныг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаад байх юм. Гэтэл энэ хуулийг буруу ойлгож тайлбарласан болох нь харагдаж байна. Шалгалт шалгуур хоёр чинь огт өөр асуудал байгаа. Шалгуур гэдэг чинь өмнө нь бий болсон байгаа нөхцөлийг ойлгоно. Тэрнээс биш нэг удаагийн уралдаант шалгалтын оноо хамаарах ёсгүй. Өөрт олгосон эрхийг хэтрүүлсэн асуудал харагдаж байна. Дараагийн дугаарт миний үйлчлүүлэгчийн эрхэлж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй байгаа. Чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж үзэхэд хүндрэлтэй. Шинэ ажлын байр буюу сул орон тоо бий болсон гэж үзэх үндэслэл болно. Гэтэл хариуцагч талаас орон тоо цөөрч байгаа гэж тайлбарлаад байх юм. Чиг үүрэг нь хадгалагдаж байна. Нэршил л өөрчлөгдөж байна. Мөн төрийн албаны зөвлөлөөс “н байгууллагын хувьд” гэж нэрлэж зааж өгсөн. Агентлагийн ямартай ч шалгалт авснаараа өөрт олгогдсон эрхийг хэтрүүлж хэрэглэсэн байна. Мэдээж нэг газарт олон жил ажилласан хүнийг ажлаас чөлөөлөх хэцүү. Аль нэгийг нь зайлшгүй чөлөөлөх ёстой болж байна. Ингэхдээ уралдуулж болохгүй юм. тоот тушаал гарахдаа тоот тушаалыг удирдлага болгосон байгаа юм. тоот тушаал анхнаасаа уралдаан зохиох боломжгүй байсан. Тиймээс илт хууль бус тушаалтай холбогдож гарсан тушаал өөрөө хүчингүй болох үндэслэлтэй байгаа. тоот тушаал нь 47.1.5 дахь хэсэгт зааснаар хууль бус шаардлагыг биелүүлэхийг шаардсан гэж үзэх үндэслэлтэй. Хууль бус шалгалт авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл үүнийх нь дагуу 3 дугаар байранд эрэмбэлж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2.3. Хариуцагч Дорнод аймгийн , ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дорнод аймгийн , бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар орон тоог 10 хувь бууруулж, зарим албан тушаалуудыг нэгтгэн 7 орон тоогоор цөөрүүлсэн юм. Үүнээс нэхэмжлэгч ******* ажиллаж байсан албан тушаалд хамаарах өөрчлөлтийг тодорхойлбол: “2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор тус Нийгмийн хэлтэст “Ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн-1 орон тоо, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн-1 орон тоо”, “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-1 орон тоо”-той байсан. Ахмадын асуудал хариуцсан мэргэжилтнээр , Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнээр , Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр Б. тус тус ажиллаж байсан. Гэвч орон тооны өөрчлөлтөөр энэ гурван орон тоог нэгтгэн цөөрүүлж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/” гэх албан тушаалын нэршил, тайлбартайгаар 2 орон тоо батлагдсан болно.
Цөөрсөн орон тоонд ажиллаж байгаа 13 албан хаагчдад ийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын дагуу 30 хоногийн өмнө, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хүрээнд Мэдэгдэл хүргүүлсэн. /Б.д өгсөн мэдэгдлийн хуулбарыг хавсаргав/.
Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-ын “...хэрэв н чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан н албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, гэх заалтыг үндэслэн тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо цөөрсөн албан тушаалуудад хамаарах төрийн албан хаагчдыг үнэлэх, дүгнэлт гаргаж, шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. /Тушаалыг хавсаргав/. Ажлын хэсгээс н албан тушаалын хүрээнд хэрэглэх хууль тогтоомжоор мэдлэг сорих тест авах, үнэлэх, дүгнэх, сонгон шалгаруулах удирдамжийг боловсруулан , , Б. нарт танилцуулсан. Үүнийг н албан хаагчид бүрэн дэмжсэн. Б. нь Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 “төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэсэн заалтыг иш татан сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзаж байгаа талаар бичгээр мэдэгдсэн. Гэвч Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд тайлбарласан тайлбарыг уншихад, Б. нь Төрийн албаны хуулийн 62.1.3-ыг буруу ойлгон өргөдөл гаргасан байсан. /Өргөдлийг хавсаргав/. Б.д энэ учрыг тайлбарлаж сонгон шалгаруулалтад орохыг удаа дараа хүссэн боловч сонгон шалгаруулалтад ороогүй. , нар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн.
Б. нь Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний шалгаруулалтад орохоос татгалзсан учир байгууллагын захиргааны зүгээс түүнд нийгмийн тэтгэвэрт тэтгэмж хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад орох санал тавьсан боловч мөн л татгалзсан. Мөн төрийн албан хаагчийн орон тоонд ажиллуулах саналыг удаа дараа тавьсан боловч ямар ч хариу өгөөгүй. Иймд даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалаар ийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, ийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд Б.г ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна”[4] гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах зүйлсийг тайлбарлая. Анх 2016 онд халамж, газар болгож нэршлийг өөрчилсөн. Үүнээс хойш 4 удаа бүтэц, орон тоог өөрчилсөн. Хамгийн сүүлд бүтэц, орон тоог цөөрүүлсэн. Ингэхдээ Засгийн шийдвэрийг удирдлага болгосон. Энэ шийдвэртэй бол маргах зүйлгүй гэдгээ нэхэмжлэгч талаас илэрхийлсэн. Гол нь процессийн алдаа гаргасан гэж үзэж байгаа юм байна. Манай байгууллагаас албан тушаал нь цөөрч байгаа хүмүүст 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Хуралдаан дээр энэ талаар тодорхой яригдсан хурлын тэмдэглэл ирсэн байсан. 3 албан хаагчийн орон тоог цөөлж 2 болгож байгаа талаар дурдсан байсан. Ажлын хэсэг байгуулж н 3 албан хаагчтай 10 дугаар сарын 31-ний өдрийн сонсох ажиллагааг хийсэн. 62.1.3 дахь хэсэгт шалгаруулж авна гэж заасан. Шалгалт гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарласан тайлбар байдаг. Мэдлэгийг шалгах боломжтой байсан. Тэрнээс биш бид нар төрийн албаны шалгалт аваагүй. Төрийн албан хаагч нарын хувьд түвшин тогтоох шалгалтыг тогтмол өгч байдаг. Зөвхөн мэдлэгийн шалгалтаас гадна ажлын цаг ашиглалт, ярилцлага, мэргэжлийн түвшинд авсан үнэлгээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг нягталж үзэж байж томилгоог хийсэн. Манай байгууллагын хувьд хуулийн чиг үүргийг баримталж ажилласан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч ******* хувьд гарын үсэг зурж шаардлагыг хүлээж авч байсан. ийг гаргахдаа 3 албан хаагч нартайгаа уулзаж ярилцаж байсан. Б. өөрөө тайлбар гаргахдаа “миний ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа учраас би орохгүй” гэж дурдсан. Тэрнээс биш н үед “шалгалт хууль бус” гэж үзээгүй. Тэгсэн бол шалгалтыг дахин нягтлах боломжтой байсан. Тухайн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх боломжгүй юм. Олон нийтийн оролцоо гэдэг бүлэг байгаа учраас миний ажлын орон тоо хэвээр гэж өөрөө үзэж байгаа юм шиг байна лээ. Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хариуцах мэргэжилтэн гэдэг албан тушаал нь хэвээр байна гэж үзсэн. Гэхдээ өөрөө н албан тушаал өөрчлөгдсөн гэдгийг мэдэж байсан. Мөн төрийн албаны зөвлөлөөс ирсэн бичиг дээр “шалгаруулж авах ёстой” талаар дурдсан байсан. Манай байгууллага дээр сул орон тоо огт гараагүй. Сул орон тоо гэдэг чинь Төрийн албаны хуулийн 1.4 дэх хэсэгт нарийн тодорхой зааж өгсөн байгаа. Манай байгууллагын хувьд дээрх тохиолдол огт болоогүй. Тиймээс төрийн албаны тусгай, ерөнхий шалгалт зохион байгуулах шаардлага байгаагүй. Төрийн албаны хуулийн 62.1.4 дэх хэсэгт заасныг яагаад баримталсан бэ гэхээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд дурдсан. Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй хэвээр үлдээхийг хүссэн гэсэн үг юм. Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар чөлөөлөх боломж байгаагүй. Яагаад гэхээр ингэснээр төрийн албанаас бүр чөлөөлөгдөх байсан. Мөн 42.1.5 дахь хэсгийг ганцааранг нь баримтлах боломжгүй. Заавал төрийн албаны болон бусад хуультай хамтран тусгах шаардлагатай болдог гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна. ******* хувьд хамт олны дунд нэр хүндтэй, хийсэн ажилдаа үнэнч, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Тухайн албан хаагчдаа ямар нэгэн хавчих хандлага гаргаагүй. Газрын даргын хувьд ч гэсэн н албан хаагчийг авч үлдэхийг их хичээсэн. Шинэ ажлын орон тоон дээр ажиллах саналыг тавьсан. Жирэмсний амралттай байгаа албан тушаал дээр нөхөн ажиллах саналыг мөн тавьсан. Энэ талаар бүгд тэмдэглэлд тусгагдсан байгаа” гэв.
2.5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл нь удирдамж тушаалыг илт хууль бус акт гэж үзэж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөөс авах ёстой байсан шалгалтыг өөрсдөө авсан гэж тайлбарлж байна. Өөрт байхгүй эрх хэмжээг хэтрүүлж “удирдамж” баталсан. Агентлагийн шалгалт зохион байгуулах эрхгүй гэж үзэж байгаа юм байна. Төрийн албаны хуулийн 3.1.4 дэх хэсэгт заасан “сул орон тоо” гэдэгт хамаарахгүй болох нь харагдаж байна. Мөн сул орон тоог нөхөх харилцаанд хамааралгүй болох нь илэрхий харагдаж байна. Төрийн албаны хуулийн 62.1.3 дахь хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүссэн. Хэрэв орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн мэдлэг, туршлагыг харгалзан н орон тоог хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг ажиллуулна гэж заасан харилцааг баримтлах ёстой байсан. Ингэснээр н байгууллагын даргын чиг үүрэгт хамааралтай эрх зүйн харилцаа үүссэн. Нэхэмжлэгч талаас шалгалт авахгүйгээр шууд шийдвэр гаргаж авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хуульд тавьсан шаардлага нь н ажилчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх ажиллагаа хийх талаар дурдсан. Тиймээс тодорхой хэсэг нь даргын эрх хэмжээний асуудал болж байна. Мөн зөвхөн даргын шийдвэрийн дагуу бус ажлын хэсгийг байгуулах ёстой талаар дурдсан байгаа. Гурван албан хаагчийн хувьд шалгалт авах талаар танилцуулсан. Зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч нь шалгаруулалтад оролцоогүй байна. Төрийн албаны хуульд заасан итгэл хамгаалах зарчмыг алдагдуулсан үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд хариуцагчийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар тушаал гаргасан гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн дугаарт Төрийн албаны хуулийн 62.1.4 гэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг гаргасан заалт юм. Нэхэмжлэгч талаас энэ заалтыг баримтлах ёсгүй байсан гэж тайлбарладаг. Гэхдээ хариуцагчийн төлөөлөгч энэ талаар тодорхой тайлбар гаргасан. Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байр цөөрсөн бол албан хаагчийн баталгааг хангах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд үлдэх эрхтэй. Энийг хангаж өгөх үүрэгтэй. Мөн тэтгэмжийг авах эрх үүсдэг. Эдгээр нөхцөл байдлыг хангах гэж 62.1.4 дэх хэсгийг баримталсан. гийн хувьд шалгаруулалтад орохоос татгалзсан. Тиймээс өөр албан тушаал ажилд томилогдох саналыг хэд хэдэн удаа гаргасан. Гэвч бүрт нь татгалзаж байсан. Тиймээс дээр дурдсан баталгааг хангасан гэж үзэж байгаа. Мөн ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдаас 62.1.4 дэх хэсэгт заасныг дурдсан тохиолдолд л төрийн албаны нөөцөд бүртгэдэг. Тиймээс ажил олгогчийн хувьд өөрт нь ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн нэг удаагийн тэтгэлгийг нэхэмжлэгчид олгосон. Иймд н тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн ийн хуулийг баримталсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үздэг. Хуульд заасан үндэслэлтэй байх шаардлагыг тогтоосон байдаг. Төрийн албаны хуулийн 41.4 дэх хэсэгт “энэ хуулиар зохицуулаагүй зүйлсийг ийн хуульд нарийвчлан зохицуулна” гэж заасан байдаг. Гэтэл орон тоо цөөрсөн асуудал нь ийн хуульд мөн нарийвчлан заасан зүйл байдаггүй. Иймээс ажил олгогчоос ийн хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Илт хууль бус захиргааны актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дэх хэсэгт дурдсан байдаг. Нэхэмжлэгч талаас эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байгаа юм байна. Өмнө нь гаргасан тайлбараас харахад н асуудал нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааралтай болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот Б.г албан тушаалаас чөлөөлөх тушаалыг илт хууль бус гэж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн томилуулах ” шаардлагыг анх гаргажээ.
3. Нэхэмжлэгчээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “ ” тушаалыг бүхэлд нь илт хууль бус байх захиргааны акт болохыг тогтоолгох, илт хууль бус захиргааны актад үндэслэн гарсан тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Б.г ажлаас чөлөөлөх ” тушаалыг мөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, дээрх тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж өөрчилж, нэмэгдүүлсэн байна.[5]
4. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...миний нэхэмжлэлийн гол асуудал нь 20******* оны 11 сарын 24-ний өдрийн дугаар “Албан тушаалаас чөлөөлөх ” Дорнод аймгийн , даргын илт хууль бус эрх зүйн зөрчилтэй гарсан захиргааны актыг хүчингүй болгуулах улмаар хохирсон эрх ашгаа хамгаалуулахаар маргаан үүсгэсэн байгаа болно. 1. Энэ тушаал нь Төрийн албаны хууль болон Захиргааны Ерөнхий хуулийг илт зөрчсөн байна.
Тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хуулийн заалтанд томилох, чөлөөлөх эрх бүхий албан хаагчид эрх олгоогүй заалтыг дурдснаар буюу Төрийн албаны хуулийн 62.1.4 дэх хэсгээр намайг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон байна. Энэ заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангадаг. Мөн ийн хуулийн тодорхой заалтаар халах үндэслэлийг бий болгожээ. Миний бие нь тангараг өргөсөн төрийн Жинхэнэ албан хаагчийн хувьд ийн гэрээ байгуулан ажилладаггүй бөгөөд Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх үндэслэл бий болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан Төсвийн шууд захирагчийн Төрийн албанаас халах эрх олгосон заалтыг хэрэглээгүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэг захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3 дахь хэсэг Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсноор Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.
2. Тушаалын 4 дэх хэсэгт албан тушаалаас чөлөөлөгдсөн надад 20******* оны 3-р улирлын үр дүнгийн урамшуулалыг олгохыг заасаг байдаг. Тус байгууллага нь 20******* оны 3-р улиралд төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнээгүй бөгөөд нэгжийн даргын явцын ярилцлагын тэмдэглэл, үнэлгээ гараагүй, байгууллагын үнэлгээний хороо баталгаажуулалт хийгээгүй, даргын үр дүнгийн урамшуулал олгох тушаал гаргаагүй болно. Энэ хэсэг нь Монгол Улсын Засгийн 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж , ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-г ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Засгийн тогтоолыг зөрчсөн энэ үйлдэл нь төсвийн шууд захирагч нь үйл ажиллагааныхаа хүрээнд тушаал гаргахдаа Төрийн албаны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 ...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.3 ...эрх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 37.1.13 ...албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг ...албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 дахь хэсэг ... хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн байна. ...Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг өөр ажлын байранд шалгаруулж авахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр агентлагийн нь өөрөө удирдамж батлаад шалгалт авч байр эзлүүлж ажилд томилсон. Би н шалгалтыг өгөөгүй. Мөн сүүлд тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Агентлагийн даргын хувьд төрийн албаны шалгалтыг авах ерөнхий эрх байхгүй. Төрийн албаны зөвлөл эсхүл салбар зөвлөлөөр шалгалтыг авахаар хуульчилсан байдаг. Тиймээс агентлагийн даргын хувьд н шалгалтыг авах эрхгүй байсан” гэж тайлбарладаг.
5. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...Дорнод аймгийн , бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар орон тоог 10 хувь бууруулж, зарим албан тушаалуудыг нэгтгэн 7 орон тоогоор цөөрүүлсэн юм. ... орон тооны өөрчлөлтөөр энэ гурван орон тоог нэгтгэн цөөрүүлж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцна/” гэх албан тушаалын нэршил, тайлбартайгаар 2 орон тоо батлагдсан болно. Цөөрсөн орон тоонд ажиллаж байгаа 13 албан хаагчдад ийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын дагуу 30 хоногийн өмнө, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хүрээнд Мэдэгдэл хүргүүлсэн.
Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-ын “...хэрэв н чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан н албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэх заалтыг үндэслэн тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо цөөрсөн албан тушаалуудад хамаарах төрийн албан хаагчдыг үнэлэх, дүгнэлт гаргаж, шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгээс н албан тушаалын хүрээнд хэрэглэх хууль тогтоомжоор мэдлэг сорих тест авах, үнэлэх, дүгнэх, сонгон шалгаруулах удирдамжийг боловсруулан , , Б. нарт танилцуулсан. Үүнийг н албан хаагчид бүрэн дэмжсэн. Б. нь Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 “төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэсэн заалтыг иш татан сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзаж байгаа талаар бичгээр мэдэгдсэн. Гэвч Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд тайлбарласан тайлбарыг уншихад, Б. нь Төрийн албаны хуулийн 62.1.3-ыг буруу ойлгон өргөдөл гаргасан байсан. Б.д энэ учрыг тайлбарлаж сонгон шалгаруулалтад орохыг удаа дараа хүссэн боловч сонгон шалгаруулалтад ороогүй. Б. нь Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний шалгаруулалтад орохоос татгалзсан учир байгууллагын захиргааны зүгээс түүнд нийгмийн тэтгэвэрт тэтгэмж хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад орох санал тавьсан боловч мөн л татгалзсан. Мөн төрийн албан хаагчийн орон тоонд ажиллуулах саналыг удаа дараа тавьсан боловч ямар ч хариу өгөөгүй” гэж маргадаг.
6. Хэргийн үйл баримтын д:
6.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн , даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар г тус Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ хариуцсан ажилтнаар, мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.[6]
6.2. Мөн Дорнод аймгийн , даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал бүтцийн өөрчлөлтөд орсон тул г 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, өөрийн гаргасан хүсэлтийн үндэслэн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилжээ.[7]
6.3. Дорнод аймгийн , даргын дугаар тушаалаар “тус Нийгмийн хэлтэс дэх “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо цөөрсөнтэй холбогдуулан зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан тул Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн гийн хөдөлмөрийн харилцааг 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.[8]
6.4. Нэхэмжлэгч Б.гаас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04/214 тоот хариу хүргүүлэх албан бичгээр “...Монгол Улсын Их Хурлын 20******* оны 48 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор , ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төсвийн хууль, Төрийн албаны хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Дорнод аймгийн , бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дагуу тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар таныг Нийгмийн хэлтсийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч хасагдсан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлжээ. Дорнод аймгийн , газарт сул орон тоо байгаа эсэх талаар Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөл болон , ерөнхий газраас тодруулахад байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотой сул орон тоо байхгүйг мэдэгдсэн болно. Иймд гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэх хариуг өгсөн.[9]
7. Нэхэмжлэгчээс, шүүхэд хандан гаргасан “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “ ” тушаалыг бүхэлд нь илт хууль бус байх захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын д:
7.1. Монгол Улсын Их Хурлын 20******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө ” 48 дугаар тогтоолоор төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилган, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр шийдвэрлэжээ.
7.2. Энэ хэргийн д, , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар 20******* оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж батлагдсантай холбогдуулан тус байгууллагын 20******* оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/423 дугаар албан бичиг, саналыг харгалзан Дорнод аймгийн , бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна.[10]
7.3. Дээрх , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаал, хавсралтыг Дорнод аймгийн , ******* нь 20******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20*******/01 дугаартай нийт ажилтан албан хаагчдын шуурхай хуралдаан дээр танилцуулж, албан хаагч бүрийн саналыг сонсож, хурлын шийдвэрээр 1. Ажлын хэсгийн тушаал гаргах, 2. Нэршил өөрчлөгдсөн албан хаагчдад мэдэгдэл өгөхөөр[11] шийдвэрлэсэн байх бөгөөд 20******* оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №20*******/02 дугаартай , мэдэгдэл авах албан хаагчдын хурлаар албан хаагчдад мэдэгдлийг танилцуулж, хүлээлгэн өгчээ.[12]
7.4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.3.3-т “захиргааны шийдвэр гаргах н асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус хуульчилсан.
Хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан болох нь Дорнод аймгийн , даргын зүгээс цомхотголд орсон тус мэргэжилтнээр ажиллаж байсан д өгсөн 20******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот мэдэгдэл болон 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20*******/11 тоот, 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20*******/12 тоот ажлын санал тавьсан хурлын тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.[13]
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
7.5. Мөн , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэн Дорнод аймгийн , ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр “ ” тушаалаар Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан н албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулах удирдамжийг баталжээ.[14]
7.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын , Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж, Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв н чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан н албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэн гаргасан Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тушаал нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь, Дорнод аймгийн , ******* нь , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар “Дорнод аймгийн , бүтэц, орон тоог шинэчлэн ” тушаал болон хавсралтаар батлагдсан тус Нийгмийн хэлтсийн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ, зорилтот бүлгийн хүн ам, өрхийн хөтөлбөр хариуна/ 2 орон тоотой батлагдсантай холбогдуулан дээрх албан тушаалд ажиллаж байсан 3 албан хаагчаас 1 албан хаагчийг орон тоо цөөрсөн учир цомхотголд оруулж ажлаас чөлөөлөх шаардлага гарсан бөгөөд тус даргын зүгээс Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг үндэслэн 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр “ ” тушаалаар Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан н албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулах удирдамжийг баталж, холбогдох албан хаагчдад танилцуулсан боловч нэхэмжлэгч Б. нь уг сонгон шалгаруулалтад оролцохгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.[15]
Иймд нэхэмжлэгчийн “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг өөр ажлын байранд шалгаруулж авахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр агентлагийн нь өөрөө удирдамж батлаад шалгалт авч байр эзлүүлж ажилд томилсон. Би н шалгалтыг өгөөгүй. Агентлагийн даргын хувьд төрийн албаны шалгалтыг авах ерөнхий эрх байхгүй. Төрийн албаны зөвлөл эсхүл салбар зөвлөлөөр шалгалтыг авахаар хуульчилсан байдаг. Тиймээс агентлагийн даргын хувьд н шалгалтыг авах эрхгүй байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн , ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр “ ” тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, , Ерөнхий даргын 20******* оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалыг тус тус үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.
7.7. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.4-д “Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна” гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь н захиргааны байгууллагад Төрийн албаны хуульд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэрэгжүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд авах мэргэшлийн шалгалт зохион байгуулах журам”-д зааснаар н сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зөвхөн төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл хариуцан зохион байгуулах зохицуулалт юм.
Гэтэл нэхэмжлэгчээс “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг өөр ажлын байранд шалгаруулж авахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр агентлагийн нь өөрөө удирдамж батлаад шалгалт авч байр эзлүүлж ажилд томилсон. Агентлагийн даргын хувьд төрийн албаны шалгалтыг авах ерөнхий эрх байхгүй. Төрийн албаны зөвлөл эсхүл салбар зөвлөлөөр шалгалтыг авахаар хуульчилсан байдаг. Тиймээс агентлагийн даргын хувьд н шалгалтыг авах эрхгүй байсан” гэж үзэж маргаж байгаа нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.
8. Нэхэмжлэгчээс, шүүхэд хандан гаргасан “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тоот Б.г албан тушаалаас чөлөөлөх тушаалыг илт хууль бус гэж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулах” шаардлагын д:
8.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын , Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж, Төрийн албаны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг ийн хуулиар нарийвчлан зохицуулна.”, 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг н байгууллагаас олгох” гэж, ийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Дорнод аймгийн , нь эрх хэмжээнийхээ хүрээнд дээд газраас бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулж гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байна.
Тухайлбал, Дорнод аймгийн , ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “ г албан тушаалаас чөлөөлөх ” тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төрийн албаны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, ийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 2024 оны Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, , Ерөнхий даргын 20******* оны ******* дугаар тушаал, Дорнод аймгийн Хөдөлөмөр, даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20*******/8 дугаартай тэмдэглэлийг тус тус үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Дорнод аймгийн , ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “ г албан тушаалаас чөлөөлөх ” тушаалыг гаргахдаа ...Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт...-ыг үндэслэсэн боловч дээрх заалт нь төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаагаар хангагдах зохицуулалттай хэдий ч тус тушаалыг гаргахдаа , Ерөнхий даргын 20******* оны ******* дугаар тушаал, Дорнод аймгийн Хөдөлөмөр, даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20*******/8 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэл болгосон нь дээрхи тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Хөдөлөмөр, нь 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон байхад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай тушаалыг шууд хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс Дорнод аймгийн Хөдөлөмөр, даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн учир түүнийг үндэслэн гаргасан 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаал нь хуульд нийцсэн гэж үзлээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд маргаан бүхий Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгээр “ ”, 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар “ г албан тушаалаас чөлөөлөх ” тушаалууд нь дээрхи хуулийн заалтыг зөрчөөгүй, бодит нөхцөл байдалд тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх тул уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ******* “Дорнод аймгийн , даргын 20******* оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай “ ” тушаалыг бүхэлд нь илт хууль бус байх захиргааны акт болохыг тогтоолгох, илт хууль бус захиргааны актад үндэслэн гарсан тус даргын 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Б.г ажлаас чөлөөлөх ” тушаалыг мөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, дээрх тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 6 дугаар хуудас
[2] Хэргийн 1-4 дүгээр хуудас
[3] Хэргийн 217-218 дугаар хуудас
[4] Хэргийн 37-38, 226-227 дугаар хуудас
[5] Хэргийн 217-218 дугаар хуудас
[6] Хэргийн 148 дугаар хуудас
[7] Хэргийн 149 дүгээр хуудас
[8] Хэргийн 21 дүгээр хуудас
[9] Хэргийн 7 дугаар хуудас
[10] Хэргийн 49-50 дугаар хуудас
[11] Хэргийн 210-211 дүгээр хуудас
[12] Хэргийн 212-215 дугаар хуудас
[13] Хэргийн 114-118 дугаар хуудас
[14] Хэргийн 39-40 дүгээр хуудас
[15] Хэргийн 42 дугаар хуудас