Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 572

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Энхболд, С.Ариунтуяа нарт холбогдох хэргийг яллагдагчийн шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол П.Энхболд, С.Ариунтуяа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.                 

                                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧИД                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                Т.ӨСӨХБАЯР