| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00324/И |
| Дугаар | 306/шш2025/00312 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 306/шш2025/00312
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 306/ШШ2025/00312 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............дүүрэг, ....... дугаар хороо, ..........., ..........., ........ дугаар давхар ............ /РД:.............., утас: .........../
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ............ сум, ............. дүгээр баг, ......... дугаар байр, ............тоотод оршин суух, ................ /РД:................, утас: ............./
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,552,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............-тай 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Iphone 15_pro_max маркийн гар утас, чихэвчийг, 6,058,000 төгрөгийн зээлээр, 30 хоногийн хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. ............ нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 5,552,303 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ..........шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ................-ийн нэхэмжилж буй 5,552,303 төгрөгийг хүлээн зөвшөөөрч байна, төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,780,682 төгрөг, зээлийн хүү 752,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,547 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 5,552,303 төгрөгийг хариуцагч ............аас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ............ нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,787 төгрөгийн тавин хувь болох 51,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,893 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .........-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,552,303 төгрөгийг хариуцагч ........ нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,787 төгрөгийн тавин хувь болох 51,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ............аас улсын тэмдэгтийн хураамжид 51,893 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..............-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ