Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/шш2025/00316

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00316

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........... дүүрэг, ..........., ..............., ........., ........../РД:............., утас:............../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ......... сум,............ дүгээр баг, ........... байр .......... тоотод оршин суух ............ овогт ........... /РД:..............., утас:............../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн 11 600 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 666 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9346 төгрөг, нийт 12 275 367 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХасБанк нь харилцагч .......... овогтой .............ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлапын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 сарын 4-ны өдөр 2010116009 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4,374,553.01 төгрөгийг төлсөн. ...........ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 4 сарын 6- ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 88 хоног хугацаа хэтрүүлэн 1,945,942.77 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, тапуудын хооронд байгуулсан 2010116009 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

1.     Хугацаа хэтэрсэн хоног: 88

2.      Үндсэн зээл: 11,600,000.02 төгрөг

3.      Зээлийн хүү: 666,021.03 төгрөг

4.      Нэмэгдүүлсэн хүү: 9,346.74 төгрөг

5.      Төлбөрийн нийт үлдэгдэл: 12,275,367.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч .......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 Миний бие ........... ..........ны нэхэмжилж байгаа 12 275 367 төгрөгийг Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............тай тохиролцсоны дагуу 8 сарын хугацаанд ямар нэгэн маргаангүй төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ............. нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2010118830 тоот зээлийн гэрээ байгуулж 14 500 000 төгрөгийг жилийн 20,4 хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг 88 хоног хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд үндсэн зээл 11 600 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 666 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9346 төгрөг, нийт 12 275 367 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 356 төгрөгийн тавин хувь болох 105 678 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 105 678 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 678 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........ны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 11 600 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 666 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9346 төгрөг, нийт 12 275 367 төгрөгийг хариуцагч .......... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 356 төгрөгийн тавин хувь болох 105 678 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ...........аас улсын тэмдэгтийн хураамжид 105 678 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ