| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00361/И |
| Дугаар | 306/шш2025/00317 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 306/шш2025/00317
| 2025 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 306/ШШ2025/00317 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүргийн ..... дугаар хороо, ...................... давхар, ............ /РД:..........., утас:........../
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ......... сум, ........... дүгээр баг, .......... тоотод оршин суух ............... /РД: ............, утас:.........../
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 22.575.977 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.489.849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.420 төгрөг, нотариатын төлбөрт 24.000 төгрөг, нийт 25.132.246 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ......... нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-03-нд 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 26160000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 140 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-03- 20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000318276 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22 575 977. төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 489 849.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42420.5 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,132,246.70 төгрөгийг Зээлдэгч ............ гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .................. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1 Миний бие .......... нь ..............наас нэхэмжилж байгаа нийт 25 132 246 төгрөгийг ямар нэгэн маргаангүйгээр төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч ........... нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-03-нд 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 26160000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 140 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000318276 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-03- 20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000318276 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 22 575 977. төгрөг, үндсэн хүүний төлбөрт, 2 489 849.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42 420.5 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 25,132,246.70 төгрөгийг зээлдэгч ..........аас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ............. нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 611 төгрөгийн тавин хувь болох 141 805 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 141 805 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 805 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..............ны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 22.575.977 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2.489.849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.420 төгрөг, нотариатын төлбөрт 24.000 төгрөг, нийт 25.132.246 төгрөгийг хариуцагч ............ төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 611 төгрөгийн тавин хувь болох 141 805 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..........аас улсын тэмдэгтийн хураамжид 141 805 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..................-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ