Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/шш2025/00319

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00319

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .......... дүүрэг, ....... хороо, ...........өөрийн байр, .............. /РД:..............., утас:............/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ........... сум, ....... дугаар баг, ........ тоотод оршин суух, ......... /РД: ............. утас: ......................./

 

Нэхэмжлэлийн шаардлага: ярианы төлбөр 47,025 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 23,512 төгрөг нийт 70,537 төгрөг гаргуулах тухайгаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........ нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр .........-тай 3242026 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 93008787 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 47,025 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 23,512 төгрөг нийт 70,537 төгрөгийн төлбөрийг .............аас гаргуулж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч .......... нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ........-тай 3242026 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 93008787 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 47,025 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 23,512 төгрөг нийт 70,537 төгрөгийн төлбөр гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ............ нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .....-иас нэхэмжилсэн ярианы төлбөр 47,025 төгрөг, үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 23,512 төгрөг, нийт 70,537 төгрөгийг хариуцагч ...... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ........аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ