Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/шш2025/00320

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00320

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-3/9 өөрийн байр, Жимобайл ХХК /РД:5055873, утас:98101800, 98106000/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, Сансарын 2-30 тоотод оршин суух, Самданбазарын Доржсүрэн /РД: ЕЙ91061019, утас: 88990513, 88044529/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 03, 04 дугаар сарын ярианы төлбөр 65,999 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 32,999 төгрөг, нийт 98 999 төгрөг гаргуулах тухайгаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. Доржсүрэн нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Жимобайл ХХК-тай 3510281 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98003308 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 03, 04 дугаар сарын ярианы төлбөр 65,999 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 32,999 төгрөг, нийт 98 999 төгрөгийн төлбөрийг С.Доржсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч С. Доржсүрэн нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Жимобайл ХХК-тай 3510281 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98003308 дараа төлбөрт дугааруудыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 03, 04 дугаар сарын ярианы төлбөр 65,999 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 32,999 төгрөг, нийт 98 999 төгрөгийн төлбөр гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч С.Доржсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-иас нэхэмжилсэн ярианы төлбөр 65 999 төгрөг, үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 32 999 төгрөг, нийт 98 999 төгрөгийг хариуцагч С.Доржсүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч С.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ