Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/шш2025/00321

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00321

Говьсүмбэр аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........дүүрэг, ........, ......., ......, ......... /РД:............., утас:........./

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ....... сум, ........ дүгээр баг, ...... тоотод оршин суух ............ /РД:..........., утас:............/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн 19 333 333 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10 700 556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 443 471 төгрөг, нийт 31 477 361 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ........., ........ нар нь ..........ай 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1480038398 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая төгрөг/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

......... нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгч ............ын ......... дахь 5000612251 тоот дансанд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 666,666.67 төгрөг, зээлийн хүүд 152,311.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 342.39 төгрөгийг төлсөн.

...........ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд:

Хугацаа хэтэрсэн хоног: 1368

1.                              Зээлийн үлдэгдэл: 19,333,333.33 төгрөг,

2.                              Хүү: 10,700,556.15 төгрөг,

3.                               Нэмэгдүүлсэн хүү: 1,443,471.77 төгрөг

4.                              Төлбөрийн нийт үлдэгдэл: 31,477,361.25 төгрөг

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнп/й байгаа тул хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг банкны санаачлагаар цуцапж зээлийн гэрээний үүрэгт нийт үүрэгт 31,477,361.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 Миний бие .......... ..........ны нэхэмжилж байгаа 31 477 361 төгрөгийг ямар нэгэн маргаангүй төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ............. нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1480038398 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая төгрөг/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг 1368 хоног хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд үндсэн зээл 19 333 333 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10 700 556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 443 471 төгрөг, нийт 31 477 361 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 187 төгрөгийн тавин хувь болох 157 593 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 157 593 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 593 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .........ны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 19 333 333 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10 700 556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 443 471 төгрөг, нийт 31 477 361 төгрөгийг хариуцагч .......... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 187 төгрөгийн тавин хувь болох 157 593 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ........аас улсын тэмдэгтийн хураамжид 157 593 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...............-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ