Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/шш2025/00322

 

 

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 306/ШШ2025/00322

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүрэг, ......дүгээр хороо, ............., ................ тоот ............ /РД:..........., утас:........./

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ....... сум, ........ дугаар багт оршин суух, ................. /РД: .......... утас: .........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: телевизийн хүлээн авагч төхөөрөмж худалдан авсаны төлбөр 200 000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч .................тэй Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны 5163363676, Төрийн банкны 109000126176 тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Гэвч хариуцагч тал 2023 оны 11 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт200.000 (Хоёр зуун мянган) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч ............тэй Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны 5163363676, Төрийн банкны 109000126176 тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

Гэвч хариуцагч тал 2023 оны 11 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 200.000 (Хоёр зуун мянган) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.

 

3. Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийн тавин хувь болох 3325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ...........-иас телевизийн хүлээн авагч төхөөрөмж худалдан авсаны төлбөр 200 000 төгрөгийг хариуцагч ............ төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийн тавин хувь болох 3325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 3325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ...........гөөс улсын тэмдэгтийн хураамжид 3325 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ