2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 193/ШШ2025/01171

 

 

2025 10 30

 

193/ШШ2025/01171

 
 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигаяа би

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, ******* байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , , , оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,705,992.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-иас ... Хариуцагч Г.той 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр , , дугаартай цахим зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагчаас үндсэн төлбөрт 9,994,315.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,484,646.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 168,530.48 төгрөг, бусад зардалд 58,500 төгрөг, нийт 14,705,992.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...*******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,705,992.18 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,450,998 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,450,998 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,450,998 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,450,998 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,450,998 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,451,002.18 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,705,992.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Г. нь 14,705,992.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй Г.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,705,992.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2,450,998 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,451,002.18 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,480 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 115,740 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 115,740 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА