Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0710

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Одмаа би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналтын улсын байцаагч В.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч В.Б*******гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...401 дүгээр хаалттай хорих анги-нэгдсэн эмнэлэгийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, *Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Г.Л*******гийн бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гээс дүгнэлт ирүүлснийг тус шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч В.Б*******гийн зүгээс дүгнэлт гаргагч прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичгээр тайлбараа ирүүлснийг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэнээс гадна хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, прокурорын дүгнэлтээр хариуцагч улсын ахлах байцаагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гээс гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч В.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ОДМАА