Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 306/ШШ2025/00329

 

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 306/ШШ2025/00329

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчГовьсүмбэр аймаг, ........сум, ........ дугаар баг, ....... тоотод оршин суух, .......овогт ........ /РД:........., утас:......../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.1. Миний бие 1986 оноос 2000 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай 6-р багт малчин байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байгаа. 1991-2000 он хүртэл А данс байгаа. 1986 оноос 1995 оны хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул малчин байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Зөвлөмж, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газын хаягийн бүртгэлийн лавлагаа, ............ын 1987 оны 8-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 дугаар сар хүртэл хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дундговь аймгийн аймгийн архивын тасагаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1991 он 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сангийн далай үржлийн фермийн Сайшаалын үнэмлэх зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч .............. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 1986 оноос 2000 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай 6-р багт малчин байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байгаа. 1991-2000 он хүртэл А данс байгаа. 1986 оноос 1995 оны хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул малчин байсныг тогтоолгоно гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зөвлөмж, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газын хаягийн бүртгэлийн лавлагаа, ...........ын 1987 оны 8-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 дугаар сар хүртэл хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дундговь аймгийн аймгийн архивын тасагаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 1991 он 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сангийн далай үржлийн фермийн Сайшаалын үнэмлэх, гэрч Р............гийн мэдүүлэг зэргээр Боржигон овогт .........нгийн .......ор /РД: ЗП71082400/ нь 1987 оноос 1991 он хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай 6-р багт малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Харин 1992-1995 он хүртэл ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан ....... овогт ........... /РД: ........../ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай 6-р багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч ...........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Н.АРИУНЖАРГАЛ