| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00387/И |
| Дугаар | 306/шш2025/00339 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 306/шш2025/00339
| 2025 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 306/ШШ2025/00339 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүрэг, ...... дүгээр хороо, .........., ......... /РД:.........., утас:........../
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ...... сум, ...... дугаар баг, ...... дүгээр байр ....... тоотод оршин суух ......... /РД: ............., утас:................./
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн 31 165 837 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 824 203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 158 төгрөг, нотариатын зардал 11 000, нийт 34 051 200 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ........... овогт ......... нь Худалдаа хөгжлийн банктай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №90499166457 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №2151/000381/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 40,000,000.00 (Дөчин сая) төгрөгийг сарын 1.68 %-ийн хүүтэй, 30 /гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан.
Зээлдэгч ........... нь №2151/000381/2024 тоот цалингийн зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 180 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж 31 165 837 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 824 203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 158 төгрөг, нотариатын зардал 11 000, нийт 34 051 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч .......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1 Миний бие .......... овогтой ......... нь Худалдаа хөгжлийн банк ХК-иас 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2151/000381/2024 тоот зээлийн гэрээ байгуулан эрүүл мэндийн шалтгааны улмаас Япон улсад эмчлүүлэх зорилготойгоор 40 000 000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн болох нийт 34 051 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч Зээлдэгч ....... овогт .......... нь Худалдаа хөгжлийн банктай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №90499166457 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №2151/000381/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 40,000,000.00 (Дөчин сая) төгрөгийг сарын 1.68 %-ийн хүүтэй, 30 /гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан.
Зээлдэгч .......... нь №2151/000381/2024 тоот цалингийн зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 180 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж 31 165 837 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 824 203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 158 төгрөг, нотариатын зардал 11 000, нийт 34 051 200 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 206 төгрөгийн тавин хувь болох 164 103 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 164 103 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 164 103 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ........ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 31 165 837 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2 824 203 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 158 төгрөг, нотариатын зардал 11 000, нийт 34 051 200 төгрөгийг хариуцагч ......... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 206 төгрөгийн тавин хувь болох 164 103 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ...........гээс улсын тэмдэгтийн хураамжид 164 103 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ