Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 306/шш2025/00340

 

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 306/ШШ2025/00340

Говьсүмбэр аймаг

                      

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ...... дүүргийн .......... дугаар хороо, ........., ............ давхар /РД:..........., утас:.........../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ...... сум, ....... дугаар баг, ........ дугаар гудамж .......... тоотод оршин суух ....... /РД: ............., утас: .........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 457 623 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 176 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 405 төгрөг, шимтгэл 600, нийт 651 240 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ....... 2024-10-10-ны өдөр 2190063 тоот ......... үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд .........аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2190063 тоот ........ гэрээний үүрэгт үндсэн зээлд 457,623.71 төгрөг, үндсэн хүүнд 176,611.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,405.05 төгрөг, шимтгэлд 600.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 651,240.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 Миний бие ............ нь ...........-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал нийт 651,240 төгрөгийг ямар нэгэн маргаангүйгээр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ........ 2024-10-10-ны өдөр 2190063 тоот .......... үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ....... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2190063 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 457,623.71 төгрөг, үндсэн хүүнд 176,611.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,405.05 төгрөг, шимтгэлд 600.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 651,240.25 төгрөгийг төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ....... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20180 төгрөгийн тавин хувь болох 10090 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 10090 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10090 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 457 623 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 176 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 405 төгрөг, шимтгэл 600, нийт 651 240 төгрөгийг хариуцагч ........... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20180 төгрөгийн тавин хувь болох 10090 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .........гээс улсын тэмдэгтийн хураамжид 1009 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ