Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/13650

 

 

 

 

 

 

2025 10 21 197/ШШ2025/13650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Хайрхан 13 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Бо******* Зу******* овогт Цэ******* Да******* /РД:ЙЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Марта грийн лэйк хотхон, ******* тоот хаягт оршин суух, Ха******* Да******* /РД:/-д холбогдох,

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Да*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Да******* нь Ханан ар спорт буудлагын сургалтын төвд гишүүнээр элсүүлэх, сургалтанд хамруулах үйлчилгээ үзүүлэх гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхээс мөн өдөр түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарлан танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хүлээсэн үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

4.2. Учир нь, хариуцагч Х.Да******* нь нэхэмжлэгч Ц.Да*******ийг буудлагын спортын сургалтанд хамруулж, улмаар нэхэмжлэгчийг Ханан ар спорт буудлагын сургалтын төвийн гишүүнээр элсүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид уг үйлчилгээний хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тохиролцсон хөлс болох 7,500,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь тоот дансруу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь Голомт банк ХК-ийн мемориалын баримт, дансны хуулга гэх баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 6-7/

 

4.4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулсан гэрээгээр сум болон багшийн зардал, сургалтын төвийн гишүүнчлэлийн төлбөрийг нийт 7,500,000 төгрөгөөр харилцан тохиролцсон, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сургалтын төвд буудлагын сургалтад хамрагдсан учир уг сургалтын төлбөр, багшийн болон сумны зардлыг 3,500,000 төгрөгөөр тооцон нийт төлбөрөөс суутгана, хариуцагч нь сургалтын төвд элсүүлэх үүргээ биелүүлээгүй, цаашид элсүүлэх боломжгүй нь тодорхой байгаа тул төлсөн төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан. /хх 25/

 

4.5. Тодруулбал, Ханан ар спорт буудлагын сургалтын төвийн гишүүнээр нэхэмжлэгч Ц.Да*******ийг элсүүлэх боломжгүй гэж тус сургалтын төвийн захирал нь мэдэгдэж, үлдэгдэл төлбөрөө хариуцагч Х.Да*******тэй холбогдож аваарай гэж тайлбарласан гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшсөөрсөн, татгалзсан эсэх хариу тайлбар, баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /хх 25-26/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-д Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж хуулиар зохицуулсан байгаа тул хариуцагч нь 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Х.Да*******гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Да*******ид олгож шийдвэрлэв.

 

6. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.Да*******гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Да*******ид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР