| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00421/И |
| Дугаар | 306/шш2025/00341 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 306/шш2025/00341
| 2025 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 306/ШШ2025/00341 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүрэг, ............ гудамж ........ давхар, .............. /РД:.........., утас:......./
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ........ сум......... дугаар баг, ....... дугаар зөрлөг, ...... тоотод оршин суух ........ овогт ......... /РД: ......, утас: ........../
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3 640 610 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3 494 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 804 035 төгрөг, нийт 7 939 590 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ......... нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ZЕ21202904 арлын дугаартай, Honda Insight /2009 2019/ 0293УБВ улсын дугаартай автомашин барьцаалан 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 205208623 тоот зээлийн гэрээ 36 сарын хугацаатай байгуулж зээлсэн болно. Гэвч зээлийн хугацаа удаа дараа хэтрүүлсэний улмаас 2021.08.23-ны өдөр 24 сарын хугацаатай гэрээний хугацааг хэвийн төлөлтөнд оруулж 205208623 тоот зээлийн гэрээ байгуулж сунгасан болно.
Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж фидуцийн гэрээнээс татгалзаж байна.
.......... /РД:........../ нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч .........ын зээлийн дансанд 8,700,000 /найман сая долоон зуун мянга / төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн
Зээлийн гэрээ байгуулсанаас хойш зээлдэгч 205208623 тоот данстай зээлийн үндсэн зээлд 5,059,055.03 төгрөг, үндсэн хүүнд 9,548,161.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 253,714.38 төгрөг төлсөн.
.........-ны зүгээс удаа дараа зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулсан боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй 1021 хоног өнгөрч зээлийн гэрээний шаардлага зөрчисөн тул үүргийн гүйцтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд нийт 7,939,590.74 төгрөг өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1 Миний бие .................-ны нэхэмжилж байгаа 7,939,590.74 төгрөгийг Нэт капитал авто барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэгтэй тохиролцсоны дагуу 10 сарын хугацаанд ямар нэгэн маргаангүй төлж барагдуулна. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч .......... нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ZЕ21202904 арлын дугаартай, Honda Insight /2009 2019/ 0293УБВ улсын дугаартай автомашин барьцаалан 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 205208623 тоот зээлийн гэрээ 36 сарын хугацаатай байгуулж зээлсэн болно. Гэвч зээлийн хугацаа удаа дараа хэтрүүлсэний улмаас 2021.08.23-ны өдөр 24 сарын хугацаатай гэрээний хугацааг хэвийн төлөлтөнд оруулж 205208623 тоот зээлийн гэрээ байгуулж сунгасан болно.
Зээлийн гэрээ байгуулсанаас хойш зээлдэгч 205208623 тоот данстай зээлийн үндсэн зээлд 5,059,055.03 төгрөг, үндсэн хүүнд 9,548,161.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 253,714.38 төгрөг төлсөн.
........-ны зүгээс удаа дараа зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулсан боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй 1021 хоног өнгөрч зээлийн гэрээний шаардлага зөрчсөн тул нийт 7,939,590.74 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ......... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 983 төгрөгийн тавин хувь болох 70991 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 70991 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70991 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .........-ны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3 640 610 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3 494 610 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 804 035 төгрөг, нийт 7 939 590 төгрөгийг хариуцагч ......... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 356 төгрөгийн тавин хувь болох 70991 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ........аас улсын тэмдэгтийн хураамжид 70991 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ