| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03893/И |
| Дугаар | 191/ШШ2025/07673 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/07673
| 2025 09 16 | 191/ШШ2025/07673 |
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух Б овогт А-н Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С давхар хаягт байрлах ******* ******* ХХК /РД: /-д холбогдох,
Нийт 49 632 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* би ******* ******* ХХК-тай 2023.05.29-ний өдөр П2-Е-01/32- 219 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 30,08 м.кв 1 өрөө байр захиалж, гэрээгээр ******* би 45 120 000 төгрөгийг төлөх, ******* ******* 2024 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон.
******* би гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа бүрэн биелүүлсэн. Гэвч ******* ******* ХХК нь гэрээний хугацаанд барилгыг ашиглалтад оруулах байтугай сууриа ч аваагүй нөхцөл байдалтай байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргийн гүйцэтгэлээ хугацаанд нь биелүүлээгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагчид төлнө гэж заасан. Үүний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4 512 000 төгрөг, нийт 49 632 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.. гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие ******* нь ******* ******* ХХК-иас 49 632 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч алданги болох 4 512 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр болох 45 120 000 төгрөгийг 2025.11.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэв.
Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд эрх үүрэг, үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-иас 49 632 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. ******* болон ******* ******* ХХК нар харилцан тохиролцож, 45 120 000 төгрөгийг 3 хувааж буюу 2025.10.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 15 040 000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар ширйдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд: Нэг талаас нэхэмжлэгч *******, нөгөө талаас хариуцагч ******* ******* ХХК нар харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 512 000 төгрөгөөс татгалзав.
2.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 120 000 төгрөгийг 2025.10.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 15 040 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулалв.
3.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгож байгуулсан болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга, талуудын хооронд 2023.05.29-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 512 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 120 000 төгрөгийг 2025.10.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 15 040 000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 383 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох, нийт 49 632 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 512 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 120 000 төгрөгийг 2025.10.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15 040 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 15 040 000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 383 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА