| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/22903/И |
| Дугаар | 197/ШШ2025/14877 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/14877
2025 11 04 197/ШШ2025/14877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж, 31/1, Эн Эм тауэр, ******* давхарт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгат гудамж, 24 дүгээр байр, ******* тоотод оршин суух Ён******* Ар******* /РД:ХД*******/-т холбогдох,
1,011,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ё.Ар*******аас худалдан авсан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний үндсэн төлбөр 674,250 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөг, нийт 1,011,375 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагч Ё.Ар******* нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарыг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчид Үйлчилгээний нөхцөл гэх ******* дугаартай бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөрийн хуваарийн дагуу хуваан төлөх нөхцөл бүхий гэрээг Стор пэй аппликейшн-ээр дамжуулан байгуулж, хэрэглэгч буюу Ё.Ар******* нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 58 минутад ХХК-ийн ******* дэлгүүрээс 899,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч, нийт үнийн дүнгийн 25 хувь болох 224,750 төгрөгийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд урьдчилан төлж, барааг хүлээн авснаар үлдэгдэл 674,250 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр ХХК-д төлж, хариуцагч нь 674,250 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д хүүгүй, шимтгэлгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 224,750 төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 224,750 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 224,750 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан эсэх, хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй. /хх 13,16/
4.2. Хариуцагч нь бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авсан эсэх, 674,250 төгрөгийг нэхэмжлэгчид хэсэгчлэн болон бүрэн төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар тайлбар, татгалзал, баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэдэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. зааснаар бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авсан, үлдэгдэл төлбөр болох 674,250 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, энэ талаар маргаагүй гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь Банк бус санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь 000333676 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ101/802 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх 6-7/
6. Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн түүний бусад этгээдээс худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийн үүргийг түүний нэрийн өмнөөс гүйцэтгэн, худалдагчид төлж, хариуцагч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн авсан байгаа зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
6.1. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба гэрээний дагуу зээлдэгчийн нэрийн өмнөөс худалдагч ХХК-д бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг төлсөн, хариуцагч энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж гэж үзнэ.
6.2. Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гагцхүү гэрээнд заасан хувь, хэмжээгээр зээлийн хүү, үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6.3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 674,250 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөг, нийт 1,011,375 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
6.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. гээд мөн хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж хуульчилсан.
6.5. Гэтэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан.
Тодруулбал, талуудын хооронд үүссэн үүргийн мөн чанар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа байх тул уг зээлд анзыг хэрэглэхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас анз болох торгууль 20,000 төгрөг, алданги 317,125 төгрөгийг шаардахгүй эрхгүй.
Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Ё.Ар*******аас зээлийн гэрээний үүрэгт 674,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 337,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ё.Ар*******аас 674,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 337,125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР