Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 86

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халтар овогт М.З-д холбогдох эрүүгийн 1826001360082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Халтар овогт М.З

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22-******* цагийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* дүгээр гудамжны ******* тоотод иргэн Ө.М-г хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны баруун талд зөрөө багатай хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Урьд ярьсан зүйлүүд үнэн зөв. Хохиролд 400000 төгрөг төлсөн. Одоо 400000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ө.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* цагийн үед эмээгийндээ ортол З, П, Д нар сууж байсан. Би Д, П нараас 2000 төгрөг байвал өгчих таксины мөнгө өгөх гэсэн гэж гуйсан. Тэгсэн З ах чи энэ хүмүүсээс мөнгө авдаг хэн юм, татвар аваад байгаа юм уу, дээрлэхээд байгаа юм уу гэсэн. Би та жаахан юм уучихсан байна. Би ч жаахан юм уучихсан байна. Хоёулаа эрүүлдээ яръя гэж хэлсэн. Тэгсэн Д эгч надад 2000 төгрөг авч өгсөн. Тэгээд гараад явах гэсэн чинь З ах миний өмнөөс босч ирээд цэрэгт явж ирсэн хүмүүс шанаа аваад сурчихсан байдаг гэсэн гээд миний зүүн талын нүдний хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд намайг мөн орон дээр унагаж байгаад 2 удаа хоолой боосон. Тэгсэн Д, П нар босч ирээд салгасан. Би П-тэй гадаа гараад таксины мөнгө өгчихөөд хашааны үүдэнд юм яриад зогсож байсан чинь З миний араас гарч ирээд өмсөж явсан куртикны малгай дарж байгаад миний нүүрэн хэсэгт 3-4 удаа

өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч А.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед З ах манай гэрт орж ирээд Д ахтай бид 3 юм яриад сууж байтал гаднаас М согтуу орж ирээд унтаж байсан А эмээг сэрээгээд эмээгээс мөнгө нэхээд байсан. Эмээ байхгүй гэж хэлсэн чинь М “...З ахаас мөнгө байна уу...” гэж асуусан чинь З ах “...одоо надад мөнгө байхгүй байна гэрт орвол аваад өгий...” гэсэн тэгсэн чинь М “...яасан та намайг буцааж өгөхгүй...” гэж бодоод байна уу гэсэн чинь З ах “...чи яасан надаас татвар авах гээд байгаа юм уу...” гэсэн тэгсэн чинь би “...таниас татвар авах гэсэн юм байхгүй би буцаагаад өгчихнө, өгч чадахгүй гэж бодож...” байна уу гэхээр нь З ах “... босч зуухны хажуугаар тойрч очоод М-г боогоод авсан...” тэгсэн М “...эсэргүүцээд хоорондоо ноцолдож байх үедээ тахил дээр байсан идээг татчихсан...” Тэгээд би тэрнийгээ янзлаад байж байх хороонд манай ах Д нь М, З 2-ыг салгачихсан. Тэгээд байж байтал гаднаас З эгч орж ирээд З-г манай гэрт аваад үлдсэн. Би М-г аваад гэрээс гарсан. Тэгээд би М-тэй гадаа юм яриад зогсож байсан чинь гэр дотроос З ах гараад ирсэн. Тэгээд М-тэй дахин барилцаж аваад З ах М-г 1 удаа гараараа цохиод авч байгаа харагдсан. Хаана цохьсон талаар нь би хараагүй гадаа харанхуй байсан. ... М бол нилээн согтуу байсан. З ах бол жаахан л үнэртүүлчихсэн байсан. ... М мөнгө зээлүүлчих гээд байсан тэрнээс болоод л маргаан үүссэн. М хүнээс мөнгө гуйж байж зүгээр гуйхгүй хэрүүл өдөөд хэгжүүрхээд байсан. Тэрнээс болоод л маргаан болж улмаар зодолдсон. Золдолдох гэж ч сүртэй зүйл болоогүй хоорондоо барилцаж авч байгаад л салцгаасан. Миний харсанаар бол З ах нэг удаа гараараа М-г цохиод авч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч А.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр *******-******* тоот хашаанд байрлах манай гэрт З, П, эмээ А нарын хамт гэрт сууж байтал гаднаас М согтуу орж ирээд мөнгө байна уу гэж эмээ А-с асуусан чинь эмээ байхгүй гэсэн. Тэгсэн надаас асуухаар нь би мөнгө өгөх гэж байснаа согтуу болохоор нь яахын гэж бодоод өгөөгүй юм. Тэгсэн З ахаас мөнгө зээлье гэж асуусан чинь З ах би яг одоо мөнгөгүй явж байна. Гэрт дагаж ороод авчих гэсэн чинь би таньд буцаагаад өгчихнө шүү дээ өгөхгүй гэж бодоод байгаа юм уу гэсэн. Тэгээд түүн дээрээс болоод З ах ч архи уучихсан байсан учир маргалдаад хоорондоо барилцаад авсан. З ах М-г хоолойг нь боогоод орон дээр дараад авсан. Тэгэхээр нь би салгаад яахын бэ боль гээд салгасан. Тэгсэн З ах М-г нүүрэн хэсэгт нь гараараа цохиод хамарнаас нь цус гаргасан. Би та нарын хэрүүл хийдэг газар энэ биш гээд хөөгөөд гаргасан. М-г манай ихрийн өрөөсөн П аваад гарсан. З ахыг Р эгч нь аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа юу болсон талаар бол би мэдэхгүй. Би араас нь дагаж гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч П.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед манай айлын З орж ирээд бид нар юм яриад сууж байсан. Гэтэл гаднаас манай ач хүү М орж ирээд надаас 5000 төгрөг нэхээд байхаар нь надад мөнгө байхгүй. Ээжээсээ очоод авчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй сууж байснаа З-с мөнгө нэхээд байгаа бололтой байсан. З гэрт ороод ав гэж байгаа бололтой байсан. М өмнөөс намайг зээлсэн мөнгөө өгч чадахгүй гэж байгаа юм байхдаа гэсэн. Би нойр хүрээд байсан учир буруу хараад хэвтсэн. Хэсэг байж байснаа хүмүүс барилцаж аваад зодолдох чимээ гарахаар нь эргээд хартал З М хоёр барилцаад авсан М-н хамарнаас цус гарчихсан байсан. Гаднаас З-н эгч орж ирээд З-г авч гарах гэж бололтой байсан. Манай хоёр хүү салгаад гэрээс гаргасан. Гадаа юу болсон талаар бол мэдээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.З-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... миний өмнөөс эвгүй харахаар нь би барьж аваад хоолойг нь боосон. Тэгсэн Т гэх залуу болио гээд тавиулсан. Тэгээд би тавьсан чинь миний цээж рүү цохисон. Тэгэхлээр нь би М-г зөрүүлээд 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. ...Тэгээд хэсэг хугацааны дараа би гэрээс нь гартал М Ж хамт хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд надад хандаж чи овоо пизда юм аа би чамайг шатаанаа гэсэн. Тэгэхлээр нь би дахин очиж гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. ... Намайг зүгээр М-н эмээгийнх нь гэрт сууж байтал М гаднаас орж ирээд мөнгө гуйгаад надаас хэрүүл гуйгаад байсан учир би уурандаа 2 удаа нүүрэн хэсэгт цохиод авсан. Гэр дотор байхад М-н хамраас цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ий 60-62 дугаар хуудас/

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3946 дугаартай: “... Ө.М-н биед хамрын ясны баруун талд зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх 2018 оны 02 сарын 18-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн ******* дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.З-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны 1/101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлаа, /хх-ийн 31-36, 52-53 дугаар хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч М.З нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22-******* цагийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* дүгээр гудамжны ******* тоотод иргэн Ө.М-г хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны баруун талд зөрөө багатай хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч М.З-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд авагдсан хохирогч Ө.М-н шүүгдэгч М.З-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8/, “... Шүүгдэгч М.З-г хохирогч Ө.М-г цохьсон талаар...” өгсөн гэрч А.П, А.Д, нарын мэдүүлэг /хх-ийн 14-15, 18-20/, “... Хэсэг байж байснаа хүмүүс барилцаж аваад зодолдох чимээ гарахаар нь эргээд хартал З М хоёр барилцаад авсан М-н хамарнаас цус гарчихсан байсан талаар...” өгсөн гэрч П.А мэдүүлэг. /хх-ийн 21-22/, шүүгдэгч М.З-н үйлдлийн улмаас хохирогч Ө.М-н биед хөнгөн хохирол учирсныг тогтоосон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3946 дугаартай дүгнэлт  /хх-ийн *******/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.

Шүүгдэгч М.З-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч М.З-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.З-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,  

Шүүгдэгч М.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, 400.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,  

Шүүгдэгч М.З нь хохирогч М-д 400.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж, хохирогч М нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч М.З-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халтар овогт М.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халтар овогт Мэндбаярын Загарзүсэмийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.З-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч М.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, 400.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шүүгдэгч М.З нь хохирогч Ө.М-д 400.000 төгрөгийг төлөхөө   илэрхийлсэн болохыг дурьдаж, хохирогч Ө.М нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-д     авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.З-д     авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.