Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 306/шш2025/00342

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 306/ШШ2025/00342

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ............., ..............., ......... давхар ......... /РД:........, утас:........./

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг ........ сум, ..... дугаар баг, ..... тоотод оршин суух ............ /РД: ............, утас:.........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 395 490 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 548 262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91 865 төгрөг, нийт 1 035 617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ........... /РД: ............/ нь Дорноговь аймаг дахь Монгол шуудан банкны зээлийн хорооны салбарт 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 86 дугаартай зээлийн гэрээ байгуулан 600,00.00 /Зургаан зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 2.6 хувь жилийн 31.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан.

Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А- 153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлж төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Зээлдэгч ........ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг төлөх ёстой хугацаанаас нь хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, боломжит хугацааг өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх тул 1 035 617 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 ....... миний бие нь ........... нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 1 035 617 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч ......... овогтой ..........г /РД: .........../ нь Дорноговь аймаг дахь Монгол шуудан банкны зээлийн хорооны салбарт 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 86 дугаартай зээлийн гэрээ байгуулан 600,00.00 /Зургаан зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 2.6 хувь жилийн 31.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан.

Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А- 153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлж төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Зээлдэгч ........... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг төлөх ёстой хугацаанаас нь хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, боломжит хугацааг өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх тул 1 035 617 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч .......... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....... нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 395 490 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 548 262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91 865 төгрөг, нийт 1 035 617 төгрөгийг хариуцагч ............. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ