Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/13649

 

 

 

 

 

 

2025 10 21 197/ШШ2025/13649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7-р хороолол /14180/, Ногоон нуур гудамж, 301-р байр, ******* тоот хаягт оршин суух, Та******* овогт Га******* ******* /РД:ВИ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Са******* овогт Бо******* Ар******* /РД:УО/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.Ар*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.Ар*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.******* нь иргэн Ш.Зө хариуцагч Б.Ар*******т төлөх зээлийн төлбөрт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж ойлгож байсан боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч Г.*******гаас 5,000,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрнө, гэвч зээлийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн улсан дугаартай Toyota prius /Тоёота приус/ авто тээврийн хэрэгслийг н.Батболд гэх иргэнд барьцаалан зээл авахаар тохирч, зээлийн төлбөр болох 5,980,000 төгрөгийг хариуцагч Б.Ар*******тэй харилцан тохиролцож түүний Хаан банк дахь дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Б.Ар*******ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх 25/

4. Зохигчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн бусдаас хүлээн авах зээлийн төлбөрийг зохигч харилцан тохиролцож, хариуцагчийн эзэмшлийн дансаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн авсан байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 5,980,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд харилцан тохиролцож шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

4.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, автотээврийн хэрэгслийн барьцаат зээлийн гэрээний хүүг хариуцагч төлнө гэж тохиролцсон гэж хариуцагчаас 11,000,000 төгрөг шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх зааснаар баримтаар нотлоогүй.

4.3. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

5. Хариуцагч нь өөрийн өмчлөлд 5,980,000 төгрөгийг хүлээн авч, нэхэмжлэгч Г.*******гийн хаан банк дахь 5664355952 дугаар данс руу 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хариуцагч Б.Ар*******ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй, хариуцагч нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, гагцхүү зээлийн хүү, хохирол төлөх эсэх нь маргааны зүйл болж байна. /хх 25/

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй болжээ.

Тайлбарлавал, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар талууд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн хүү шаардсан нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч Б.Ар*******ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Ар*******ээс 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар, зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР