Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 306/шш2025/00343

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 306/ШШ2025/00343

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүргийн ......... дүгээр хороо, ............, .........цогцолбор ......... /РД:......, утас:......../

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг ....... сум, ...... дугаар баг, ......... тоотод оршин суух ........ /РД: ........., утас:.........../

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2 110 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1 007 216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185 211 төгрөг, нийт 3 254 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... нь ......-тай 2023 оны 01 сарын 26-ний өдөр 140000857040 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94666929 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ......... нь уг гэрээний үндсэн дээр 2024.05.30-ны өдрөөс 2024.06.05-ны өдрийн хооронд 25 удаагийн хүсэлтээр нийт 2,110,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

........-ын зүгээс ...........гээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар .........гийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,000 төгрөг, зээлийн хүү 2,062,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,211 төгрөг, нийт 3,254,924 төгрөг байна. ........ нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ....... нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,254,924 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 ....... миний бие нь .......-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,254,924 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ........ нь .........-тай 2023 оны 01 сарын 26-ний өдөр 140000857040 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94666929 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ....... нь уг гэрээний үндсэн дээр 2024.05.30-ны өдрөөс 2024.06.05-ны өдрийн хооронд 25 удаагийн хүсэлтээр нийт 2,110,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

...........-ын зүгээс ........гээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдож, мессеж илгээсэн боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.14-ний өдрийн байдлаар ............гийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,000 төгрөг, зээлийн хүү 2,062,497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,211 төгрөг, нийт 3,254,924 төгрөг байна. ....... нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ........ нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,254,924 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67029 төгрөгийн тавин хувь болох 33514 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33514 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33514 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .......-ний нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2 110 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1 007 216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185 211 төгрөг, нийт 3 254 924 төгрөгийг хариуцагч ............... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67029 төгрөгийн тавин хувь болох 33514 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч .........гээс улсын тэмдэгтийн хураамжид 33514 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............... -д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ