Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/шш2025/00354

 

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 306/ШШ2025/00354

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ дүүрэг, .........., ........, ........, ....../РД:.........., утас:................./

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, .......... сум, ...... дүгээр баг, ...... тоотод оршин суух ......... /РД: ..........., утас:............/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн 6 860 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 667 903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 297 төгрөг, нийт 7 546 201 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .......... нь харилцагч ......... овогтой ...........тэй 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн цахимаар гаргасан хүсэлтэд үндэслэн 1730094212 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,800,000 /Есөн сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 2,939,999.94 хүүний төлбөрт 1,176,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,417.75 төгрөг, нийт 4,119,417.69 төгрөгийг төлсөн.

.......ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж гэрээ цуцлах тапаар мэдэгдлийг илгээж байсан боловч Зээлдэгч нь 2025 оны 03 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 168 хоног хугацаа хэтрэлттэй байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1730094212 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж үндсэн зээл 6 860 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 667 903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 297 төгрөг, нийт 7 546 201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1 Миний бие ........ ..........ны нэхэмжилж байгаа 7 546 201 төгрөгийг ямар нэгэн маргаангүй төлж барагдуулна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхой хугацаанд зээлээ төлөөгүй нь үнэн. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. ......... нь харилцагч ........ овогтой ...........тэй 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн цахимаар гаргасан хүсэлтэд үндэслэн 1730094212 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 9,800,000 /Есөн сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

...........ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдОж мэдэгдэж гэрээ цуцлах талаар мэдэгдлийг илгээж байсан боловч Зээлдэгч нь 2025 оны 03 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 168 хоног хугацаа хэтрэлттэй байна.

Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1730094212 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж үндсэн зээл 6 860 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 667 903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 297 төгрөг, нийт 7 546 201 төгрөгийг төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч .......... нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 689 төгрөгийн тавин хувь болох 67 844 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 67 844 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67 844 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ......ны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 6 860 000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 667 903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 297 төгрөг, нийт 7 546 201 төгрөгийг хариуцагч ........... төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 689 төгрөгийн тавин хувь болох 67 844 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ..........ээс улсын тэмдэгтийн хураамжид 67 844 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ