Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 114/ШШ2026/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 15 дугаар байрны 63 тоотод оршин суух Очирын Тэрбиш

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдох

Маргааны төрөл: Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын *******ид холбогдох хэсгээс хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Чинбат

Хариуцагч: Дархан-Уул аймгийн орон сууц

хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхсайхан, *******

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч: Ө.Ганзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч *******ээс нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын *******ид холбогдох хэсгээс хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр

дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, татгалзсан хүсэлт гаргаагүй.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгч ******* нь Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын 15 дугаар байрны 63 тоот орон сууцыг 31547 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн эзэмшиж байжээ.

2.2.Аймгийн Орон сууц хувьчлах товчоонд 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг хувьчилж авах тухай өргөдлийг ******* өөрийн нэрээр гаргаж, өргөдөлдөө уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдээр *******, *******, *******, Г.Адъяа, ******* нарыг бичсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 105 дугаарт *******, ам бүл -5, 2 өрөө орон сууц гэж бичигдсэн байна.

2.3.Улмаар 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******ид 0056552Да дугаарын Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө уг орон сууцыг 1998 оны 10 дугар сарын 20-ны өдрөөс эхлэн өмчлүүлж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр *******, *******, *******, ******* нар бүртгэгджээ

2.4. ******* нь Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын 15 дугаар байрны 63 тоотыг *******, *******, Г.Адъяа, Г,Шижирбаатар нарын нэрс өмчлөх эрхийн гэрчилгээнд орсныг 2024 оны 01 дүгээр сард мэдсэнээр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд энэ 2 жил гаруй хугацаанд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж, Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2026/00065 тогтоолоор Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 209/МА2025/00081 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлтэй *******, *******, *******, ******* нарт холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрсийг хасуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тус захиргааны хэргийн шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбатаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч нь тухайн үеийн нэршлээр бол Мах комбинатад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тус байгууллагаас *******ийг олон жил үр бүтээлтэй сайн ажилласан гэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байр, 63 тоот 2 өрөө орон сууцыг өгсөн. Энэ нь Орон сууц хуваарилах комиссын 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгээр тодорхойлогдоно. ******* нь гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан учир *******, ******* нар танайд хэсэг хугацаагаар амьдаръя гээд гуйгаад байхаар нь нэг өрөөндөө оруулж хамт амьдарч эхэлсэн. Нэхэмжлэгч нь бичиг үсэгт муу, хүний хэлсэн ярьсныг сайн ойлгохгүй болохоор энэ байраа хувьчилж авахад туслаад өгөөч гэж *******ийг гуйсан. Тэрнээс биш өөрсдийнхөө 4 нэрийг оруулахыг зөвшөөрөөгүй. Хувьчилсан байрны гэрчилгээний эхний хуудсан дээр *******ийн нэр байгааг ******* үзүүлсэн, харин ар талд өөрсдийн 4 нэр бичсэнийг харуулаагүй.

Байрны гэрчилгээг аваад шууд өөрийнхөө найздаа хадгалуулсан байсан бөгөөд найз нь нас барсны дараа түүний хүүхэд нь таны байрны гэрчилгээ энд байна, гэрчилгээн дээр нэмж 4 хүний нэр бичсэн байна лээ гэж хэлснээр ******* нарын нэр орсныг мэдэж шүүхэд хандсан. Энэ асуудлыг би 2024 оны 01 дүгээр сард мэдсэн бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2 жил гаран шүүхээр явсны эцэст Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001\XT2026\00065 дугаартай тогтоол гарч, энэ хэргээ Захиргааны хэргийн шүүхээр шийдүүл гэсэн. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд хандахад надад 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 07 дугаартай албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна" гэсэн хариу өгсөн. Би газар дээр ганц охинтой, түүндээ тусалж чадаагүй нь үнэн, одоо нас өндөр болсон тул үхэхээсээ өмнө энэ байраа ганц төрсөн охин Уянгадаа өгөөд тайван нойрсмоор байна гэдэг.

1996 онд батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. Маргаан бүхий орон сууцны хууль ёсоор эзэмшигч нь ганцаараа ******* юм. Энэ хүний гаргасан өргөдлөөр орон сууцыг хувьчлах ёстой. *******ийг хөөцөлдөж өгөхийг гуйсан болохоос, түүнийг өөрсдийнхөө нэр дээр хувьчлахыг зөвшөөрөөгүй.

Сууц өмчлөх хүсэлтийг эзэмшигч өөрөө гаргахыг хуулийн 161-д тусгайлан заасан байна. 161 дэх хэсэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж болохыг заасан ба *******т итгэмжлэл олгоогүй. Өргөдөлд сууц эзэмшигчийн хувийн мэдээлэл байх ёстой. Гэр бүлийн гишүүдэд хувьчлах ёстой. ******* ам бүл 1 бөгөөд 1998 оны Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2, 3.1.4-т тус тус зааснаар ******* нар нь *******ийн гэр бүлийн гишүүд биш.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэлийн 47.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", мөн зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа ба хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар гуравдагч этгээдүүдийн нэрийг гэрчилгээнд оруулах эрх зүйн үндэслэл байгаагүй юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Орон сууц хувьчлах товчооны маргаан бүхий шийдвэр гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй. Иймд Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын *******ид холбогдох хэсгээс хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга Б.Азжаргалд " Улсын бүртгэлийн 2003004653 дугаарт бүртгэгдсэн 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрчилгээний 0056552 дугаартай хувьчлагдсан сууцыг тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээс *******, *******, *******, ******* нарыг нэрийг хасах тухай" өргөдлийг ирүүлсэн болно. Иргэн *******ийн ирсэн өргөдлийг шийдвэрлэхээр манайхаас Улсын бүртгэлийн хэлтэст 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай "Хувьчлалтай холбоотой материалуудыг ирүүлэх тухай" албан бичгийг хүргүүлсэн ба тус байгууллагын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15/373 дугаартай албан бичгээр Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар баг 63 тоот орон сууцны хувьчлалын материалыг ирүүлсэн бөгөөд дээрх албан бичгийн хавсралтаар Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын нэгдэх заалтад Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын хуулийн дагуу өргөдлөө гаргаж зохих журмын дагуу шалгагдсан нэр бүхий 217 иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосугай, тогтоолын 2 дахь хэсэгт холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж аймгийн үл хөдлөх хөрөнгийн товчоонд хүргүүлэхийг орон сууц хувьчлах товчооны нарийн бичгийн даргад даалгасан, тогтоолын нэгдүгээр хавсралтын дэс дугаар 105-д нэр хэсэгт *******, Ам бүл хэсэгт 5, Хороолол хэсэгт 17, байрны дугаар хэсэгт 15, хаалганы дугаар хэсэгт 63, өрөөний тоо хэсэгт 2, үнэлгээ хэсэгт 1201 гэж тэмдэглэгдсэн байна.

31547 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгээр Дархан сумын 8 дугаар баг, 15 дугаар байрны, 2 дугаар орц, 63 тоот 2 өрөө орон сууцыг 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Очирын Тэрбишид эзэмшүүлсэн. Аймгийн Орон сууц хувьчлах товчоонд Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргаас 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолтод *******, *******, *******, *******, ******* гэж бичигдсэн байсан.

Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/354 дүгээр албан бичгээр Орон сууц ашиглалтын 8 дугаартай карт огноо 1998.04.28, сууц ашиглагчийн овог нэр: Очир Тэрбиш, сууцанд анх орсон огноо: 1998.04.17, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц хувьчлалын товчоонд хаягтай ам бүлийн тодорхойлолтод Очирын Тэрбиш өрхийн тэргүүн, эр гэж бичигдсэн. Орон сууц хувьчлах товчооны нарийн бичгийн дарга ******* 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн *******ийн тус товчоонд гаргасан Дархан сумын 8 дугаар баг, 15 гишүүдээс Д. *******, *******, *******, ******* нарыг нэрийг хасах тухай" өргөдлийг дугаар байрны 63 тоот байрыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн *******, *******, *******, ******* нарт танилцуулж, тайлбар өгөх тухай мэдэгдэж утсаар холбогдож тэмдэглэл хөтөлсөн болно. *******, *******, *******, ******* нараас 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "Тус байранд 29 жил амьдарч байна, Тэрбиш нь биднийг өөрсдийн нэр дээр болгож ав гэхэд нь бид үл зөвшөөрч хамтран өмчлөгчөөр орсон билээ. Дээрх хугацаанд уг байранд 4-5 удаа засвар хийхэд Тэрбишээс нэг ч төгрөгийн зардал гаргуулаагүй, мөн Тэрбишийн хоол, хүнс эм тариа, байрны урсгал зардал, цахилгаан, ус дулаан болон бүх зардлыг 100 хувь гаргаж амьдарч ирсэн" гэсэн тайлбарыг ирүүлсэн.

Орон сууц хувьчлах товчооны 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар иргэн *******ийн өргөдлийг хэлэлцэхэд ******* нь тус товчоонд гаргасан өргөдөлдөө "миний гадуур бичиг цаасны ажил хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг ойлгохгүй учир орон сууц хувьчилж авах үед *******, ******* нар надад тусалж, албан байгууллагуудаар хамт явж, гэрчилгээг авчирч өгөхдөө эхний нүүр буюу ******* гэснийг үзүүлээд за таны байрыг танд хувьчлаад аваад ирсэн гээд надад өгсөн" гэж дурдсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байр, 63 тоот, улсын бүртгэлийн Ү2003004653 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 07 дугаар сарын 23, 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд барьцаалбаргүй барьцааны гэрээнд бүртгүүлсэн байна. Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх "эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан" үеэс үүссэн байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан болно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр *******ийн Дархан сумын 08 дугаар багийн 17 дугаар хорооллын 15 дугаар байрны 63 тоот хаягт оршин суух хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд болох *******, Д. *******, Г.Адъяа, ******* нарын нэрийг өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан учир хариуг хүргүүлсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.3. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байр түрээслэхээр зар тавиад зах дээр явж байгаад танилцаад, ******* ганцаараа амьдардаг, ахтайгаа амьдар гэсэн учраас бид хамт амьдарсан. Манай хадам ээжтэй ******* нь хуурай ах дүүсийн харилцаатай байсан юм.1998 онд ******* миний дүү нар энэ байрыг өөрсдийн нэр дээр бүртгүүлж ав гэж хэлж байсан ба би тухайн үед нь тийм зүйл байхгүй гэж хэлээд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж байсан. Тэр үед нэхэмжлэгч 42 настай, бичиг үсэг мэддэг, гэрчилгээг уншиж ойлгох чадвартай байсан ба нэхэмжлэгч 2018 онд харвасан, 2020 онд дахин харваж юм ойлгохоо байсан болохоос биш өмнө нь бүх зүйлийг сайн ойлгодог байсан. Бидэнд байр авах боломж байсан, ах нь ганцаараа хүн намайг битгий орхиж яваарай гэж гуйж байсан. Биднийг байрнаасаа гар гэж огт хэлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Ганзоригоос шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлдээ: Өмнө нь *******ийн нэхэмжлэлтэй, ******* нарт холбогдох иргэний хэрэг иргэний хэргийн шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан заалтыг зөрчсөн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд орон сууц хувьчлах товчоонд эхлээд гомдол гаргах процессыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэргийн харьяалал тодорхойлогдохоор байна гэж дүгнэсэн. Түүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчөөгүй. 2008 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолын 2.6 дахь хэсэгт хуулийн 23 дугаар зүйлийн 5-д заасан "орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ" гэж тайлбарласан. Хэргийн харьяаллын хувьд иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой ба хэргийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл юм.

Нэхэмжлэгчээс илт хууль бус болох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлийг дурдсан ба хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар 47.1.5-д заасан шинжийг хангахгүй болох нь тодорхой харагдаж байгаа юм. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй гэж, 7.3-т Зохих байгууллагын шийдвэрээр нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд тухайн сууцыг эзэмших эрхийн бичиг /ордер/ нь нэг сууц эзэмшигчийн нэр дээр, бусад сууц эзэмшигчид нь гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бол энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хувьчлан авах эрхтэй болох тухай зохицуулсан.

Мөн орон сууц хувьчлан авах талаар гомдол гаргах хуулийн зохицуулалт байгаа ба 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгдөж буй хуульд эзэмшигч нь хүсэлт гаргах зохицуулалт байгаагүй. Дараа нь нэмэлт өөрчлөлт 2002 онд орсон байдаг. Илт хууль зөрчсөн асуудал огт байхгүй. ******* нар уг байранд 29 жилийн туршид амьдарч байгаа ба бүх урсгал зардал, төлбөр, 3 удаагийн томоохон засварыг тус тус хийсэн. Өөрсдийнхөө байр гэж үзээгүй бол хэзээ ч ингэж сэтгэлээ гаргаж амьдрахгүй юм. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Л.Оюунсувд өмгөөлөгчийн тайлбарт *******ийг гэрчилгээнд 1998 онд гуравдагч этгээдүүдийн нэр орсныг мэдэж байсныг хэлсэн байдаг. ******* нь яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болсныг шүүгч нар асуухад ганц охиндоо байраа өгөх гэж байгаа гэж хэлдэг боловч, охин нь өөрийнх нь охин мөн болохыг нотолсон баримт байхгүй байдаг. Энэ олон жилийн туршид хамт амьдарчхаад зан байдал нь гэнэт өөрчлөгдсөнд ард нь өөр хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч *******ээс Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын *******ид холбогдох хэсгээс хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ энэ байраа хувьчилж авахад туслаад өгөөч гэж *******ийг гуйсан ба байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрсдийнхөө нэрийг оруулахыг зөвшөөрөөгүй, төрөл садангийн болон найз нөхдийн ямар ч хамааралгүй хүмүүст орон сууцаа өмчлүүлэхгүй, ганц охиндоо өвлүүлмээр байна гэж, хариуцагчаас ******* нь хувьчлах гэрчилгээг хүлээн аваад өөрөө хадгалсан байдаг. Өөрөө анх илэрхийлсэн хувьчлах хүсэл зориг нь биелсэн байна. Гэтэл одоо захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Мэдсэн даруйдаа залруулахаар хандах боломжтой байсан. 2001 онд байраа барьцаалуулах үедээ нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шийдвэрлэх боломжгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

1.2.Харин гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшиж байсан орон сууцаа анх хувьчилж авах үед нь өөрийнх нь амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бид нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

2. Нэхэмжлэгч Очирын Тэрбиш /РД 55112211/ нь Дархан хотын Мах комбинатад /Хишиг компани/ ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө сууцыг 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 31547 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж байжээ.

2.1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй, 16дүгээр зүйлийн 1-д Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно, 1/сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч ...гэр бүлийнх нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн гаргана гэж хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээд ******* нь 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлан авах тухай өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдийн нэрсэнд *******, *******, *******, Г.Адъяа, ******* нарыг бичиж, ******* нь өөрөө гарын үсгээ зурсан, өргөдлийн хавсралтад Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын ам бүл-5 гэсэн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150 төгрөгийг орон сууц хувьчлалын албанд гэж тушаасан хадгаламжийн банкны хуулганд Тэрбишийн нэрийг бичиж хавсаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Улмаар Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор ...иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгох-оор шийдвэрлэсэн, уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 105-д Дархан сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө сууцыг Очир овогтой Тэрбиш, ам бүлийн тоо-5 гэж бичигдсэнийг үндэслэн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******-д 0056552Да дугаарын орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, тус гэрчилгээнд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр *******, *******, *******, ******* нар бүртгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл Тухайн орон сууц эзэмших эрхийн бичгийн эзэмшигч нь ******* байх бөгөөд эзэмшигч нь бус ******* нь орон сууц хувьчлах товчоонд өргөдлийг гаргасан, уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдэд ******* ...нарын нэрийг бичсэн байхад орон сууц өмчлөгчөөр *******ийн нэрийг бичиж, өргөдөл гаргасан *******ийг хамтран эзэмшигчээр бүртгэж гэрчилгээ олгогдсон нь хууль бус болжээ.

2.2. Мөн 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн

бүртгэлийн 0056552 дугаар мэдүүлгээс үзэхэд мэдүүлэг гаргасан гэсний ард Тэрбиш гэсэн нэрийг бичсэн, хамтран өмчлөгчийн нэр гэдэгт *******, Д.Ганчимэг, Г.Адъяа, ******* нарыг бүртгэсэн, Орон сууц өмчлөх Г-0056552Да дугаартай гэрчилгээнд 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2003004653 дугаарт бүртгэв гэж тэмдэглэгдсэн байна.

Дээрх мэдүүлэгт зурагдсан Тэрбиш гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч *******ийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.

2.3. Түүнчлэн хариуцагч Аймгийн орон сууц хувьчлах товчооноос Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2/эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах, 6/өмчлөх эрхийн гэрчилгээ олгох, 17 дугаар зүйлийн 1. Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана. 18 дугаар зүйлийн 1. Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно, 2.Өмчлөх эрхийн гэрчилгээнд дараах зүйлийг заавал тусгана, 1/өмчлөгч /дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд/-ийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, 2/орон сууцны байршил, хаяг; 3/орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, сууцны үнэлгээ /төгрөгөөр/, 4/үнэтэй хувьчилсан сууцны үнэлгээний хэмжээ, 5/үнэтэй хувьчлах сууцны үнийг ямар хэлбэрээр төлсөн тухай гэж заасан байхад хариуцагчаас ...иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авахдаа дээрх хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах болон орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д эзэмшиж байгаа сууцаа хувьчлах авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах, 3-д орон сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж... гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй, өргөдөл гаргасан этгээд, гэр бүлийн гишүүдийн бичиг баримт холбогдох материалыг нягталж шалгахгүйгээр гэр бүлийн гишүүн бус *******, *******, Г.Адъяа, ******* нарын нэрийг оруулж, 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22 дугаар тогтоолыг баталж, хавсралтын 105 дугаарт ам бүл 5 гэж дурдан шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцыг өмчлөх эрхийн 0056552Да гэрчилгээнд *******-д өмчлөгчөөр бүртгэж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд *******, *******, Г.Адъяа, ******* нарын нэрийг бичиж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдож байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Тодруулбал: Тухайн орон сууцыг хувьчлах тухай өргөдлийг ******* гаргасан байтал хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд бичигдсэн *******ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн нэрсэнд нэхэмжлэгчтэй огт хамааралгүй, гэр бүлийн гишүүн бус, тухайн өргөдлийг гаргасан ******* болон *******, Г.Адъяа, ******* нарын нэрсийг оруулан бичсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэх үндэслэлийг тодорхойлсон боловч энэ нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

2.4.  Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж зааснаар гэр бүлийн гишүүнд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа хүүхдийг ойлгох юм.

Гэтэл нэхэмжлэгч *******тэй гэр бүлийн хамааралгүй этгээдүүд болох *******, *******, Г.Адъяа, ******* нар орон сууцны дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр бүртгэгдсэн байгаа нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийн эзэмшигч болон түүний гэр бүлийн гишүүд орон сууцыг хувьчлах авах эрхтэй байхаар зохицуулсан уг хуулийн заалттай нийцээгүй байх тул *******ээс Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын *******ид холбогдох хэсэгт хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэх *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.4.Харин Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хуулийн 7 дугаар зүйлийн 2-д Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй гэж зааснаар гэр бүлийн гишүүдээр бүртгэгдсэн гишүүд уг орон сууцыг өмчлөх эрхтэй, мөн 2002 онд орон сууц хувьчлах тухай хуульд өөрчлөлт орсон байсан бөгөөд энэ өөрчлөлтөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж орсон эсэхийг шүүх харна уу, гуравдагч этгээд нар нь уг орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хувьчлан авах эрхтэй гэж тайлбарлан маргаж байх боловч гуравдагч этгээд нар нь уг орон сууцыг эзэмших эрхийн бичиггүй, гэр бүлийн гишүүд болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн Монгол Улсын 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Орон сууц хувьчлах тухай хуульд 161дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтын "эрхийн" гэснийг тус тус хассугай гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд дээрх заалтаас эрхийн гэсэн үгийг хассанаас өөрөөр өөрчлөгдсөн зүйлгүй, сууц хувьчлах авах тухай өргөдлийг сууц эзэмших эрхийн бичиг-ийн эзэмшигч, ...тухайн иргэний зөвшөөрлөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргах тухай зохицуулалт хэвээр байгааг дурдах зүйтэй.

3.Хэргийн харьяаллын тухайд:

Нэхэмжлэгч *******ээс Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтрангаар орсон гишүүдийг хасуулах тухай өргөдлийг гаргасан, уг өргөдлийн хариуг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар албан бичгээр ...шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т "орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг гэж тус тус зааснаас үзэхэд Орон сууц хувьчлах тухай хуулийн үйлчлэх хүрээ буюу зохицуулах харилцаа нь төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцаа бөгөөд аймгийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалал гэж үзэн хүлээн авсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 16дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолын /хавсралтын 105 дугаарт/ *******ид холбогдох хэсэгт ам бүлийн тоо 5, 01186652 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр *******, *******, *******, ******* нарын нэрсийг оруулсныг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Д.НАРАНТУЯА