| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04634/И |
| Дугаар | 191/ШШ2025/08141 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/08141
2025 09 30 191/ШШ2025/08141
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, дүгээр байр, тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 79,403,995.86 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн ******* дугаартай ЧД, хороо, Бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, 35 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* №23072401 дугаартай зээлийн гэрээ, №Б23072401 дугаартай барьцааны гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг 3,4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №23072401 дугаартай зээлийн гэрээний хугацаа нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй өнөөг хүрч байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 60,193,454.46 төгрөг, хүүний үлдэгдэл 16,167,962.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,042,578.53 төгрөг, нийт 79,403,995.86 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Иймд зээлдэгч №23072401 тоот зээлийн гэрээ, төлбөрт 79,403,995.86 төгрөгийг зээлдэгч *******ос гаргуулан Хишигбумбан инвест ББСБ ХХК-д олгуулах, зээлдэгч №23072401 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэх хангуулахаар байгуулагдсан №Б23072401 тоот Барьцааны гэрээний дагуу Улсын бүртгэлийн ******* дугаартай Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах, 35 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
*******-ийн нэрхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 79,403,995.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нийт нэхэмжилсэн 79,403,995.86 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2025.10.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 14,403,995.86 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд №Б23072401 тоот Барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай ЧД, хороо, Бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, 35 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байх ба энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Хуульд заасан үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 79,403,995.86 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн ******* дугаартай ЧД, хороо, Бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, 35 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 79,403,995.86 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2025.10.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 14,403,995.86 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд №Б23072401 тоот Барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай ЧД, хороо, Бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, 35 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 79,403,995.86 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2025.10.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2025.12.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.01.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.02.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 14,403,995.86 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд №Б23072401 тоот Барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн ******* дугаартай ЧД, хороо, Бага тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, 35 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,970 төгрөгийн 50 хувь болох 277,485 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 277,485 төгрөгийг хариуцагч *******ос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ